Мэндчилгээ
Нийслэлийн ууган дүүргүүдийн нэг нь Хан-Уул дүүрэг бөгөөд Богдхан уулын ар хормойд Туул голын дагуу сунаж тогтсон газар нутагтай өмнө талаараа Төв аймгийн Сэргэлэн сум,Алтанбулаг сумуудтай хил залган оршдог бөгөөд нийслэл хотын төдийгүй улс орны эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байдаг томоохон үйлдвэрүүд байршин үйл ажиллагаа явуулж байдаг үйлдвэрлэл хөдөө аж ахуй, суурьшил хосолсон дүүрэг юм.Томоохон үйлдвэрийн тоонд 3-р дулааны цахилгаан станц ,АПУ, Говь,УБ хивс, Атар өргөө, Эрэл, Ээрмэлийн үйлдвэрүүд орно газар нутгийг эзэлж байна.Дархан цаазат Богд Хан уулын тусгай хамгаалттай газар нийт нутаг дэвсгэрийн 30.4%-ийг эзэлдэг.
Манай дүүрэг нэгэн үе хамгийн цөөн хүн амтай дүүрэг байсан бол одоогийн байдлаар Оддын хотхон, Жаргалант хотхон,Japan таун, Шинэ өглөө цогцолбор,Оргил хотхон, Улаанбаатар сувиллын орчмын хорооллууд баригдаж ашиглалтад орсон ирээдүйн шинэ Улаанбаатарын баруун өмнөд суурьшлын бүсийн төлөвлөлтийн дагуу хийгдэж хэрэгжиж байгаа бөгөөд Яармаг 1, Яармаг 2, Яармаг 3, Эко хотхон, Буянт-Ухаа хороолол Морин толгой, хороолол зэрэг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүд хийгдэж хэрэгжих шатандаа явж байгаа зэрэг нь хүн ам шигүү суурьшсан хотын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон дүүрэг болох нь дамжиггүй юм.Хан-Уул дүүргийн хөгжлийн баялаг түүхтэй уялдан Газрын албаны үүсч хөгжсөн түүхийн хуудас зузаарсаар байна.
1995-2000онуудад дүүргүүдэд газрын асуудал харицсан 1 газар зохион байгуулагч байсан бөгөөд Хан-Уул дүүрэгт Д.Баатаржав ажиллаж байсан.Нийслэлийн засаг даргын 2000 оны 143, 160дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Газрын алба анх байгуулагдсан. Тус алба нь анх Хан-уул дүүргийн Хот байгуулалт, Газрын харилцааны алба,нэртэйгээр дүүргийн эрүүл ахуйн халдвар судлалын албаны байранд үндсэн 4 тоотойгоор албаны анхны даргаар Д.Баатаржав, газар зохион байгуулагч Б.Балдорж, Б.Чимэдцэеэ техникч С.Батболд нарын бүрэдхүүнтэйгээр ажиллаа эхэлсэн.Нийслэлийн Газрын албаны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдон тус дүүргийн газрын албаны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж 2003 оны 2-дугаар сарын 19ны өдрөөс одоогийн бүтцээр ажиллаж байна.
2006оны 10-р сараас албаны даргаар Ч.Бум-Эрдэнэ ажилласан бөгөөд энэ бүрэлдхүүнд газар зохион байгуулагч Б.Балдорж,М.Нэргүй,Б.Байгалмаа, кадастрын мэргэжилтэн О.Болорцэцэг Ч.Пагмасүрэн, архитектор М.Мөнхбаатар нягтлан бодогч А.туяацацрал, архив бичиг хэргийн эрхлэгч А.Энхсайхан жолооч Ё.Ганхуяг нар ажиллаж байв.
Хан-Уул дүүргийн хэмжээнд газрын харилцааны талаар явуулж байгаа төрийн бодлогыг хэрэгжүүлэх,газрын нэгдмэл сангийн өмчлөл, эзэмшил, ашиглалтанд хяналт тавих, газрын холбогдолтой гарч буй зөрчил маргааныг хянан шийдвэрлэх, газрын төлбөрийг нийслэлийн төсөвт хуримтлуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг бөгөөд одоо тус дүүргийн Газрын албаны дарга Л.Отгонбаатар газар зохион байгуулагч М.Нэргүй, Ч.Мөнхбаатар, Б.Алтанзул, Э.Эрдэнэбулган өмчлөлийн мэргэжилтэн Б.Түвшинжаргал, Л.Нямдаваа төлбөрийн байцаагч Ц.Отгонбямба, Б.Эрдэнэцэцэг нягтлан бодогч Г.Гаваа архив бичиг хэргийн эрхлэгч А.Энхсайхан жолооч Х.Одбаяр нарын 12 хүний бүрэлдхүүнтэйгээр ажиллаж байна.