Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Бүрдүүлэх материал

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Нийслэлд 2018 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд,  авто зам, замын байгууламж,  сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 104 байршлын 1914 нэгж талбарын 234 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж дуусгалаа.

НЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн А/1138 дугаар “ Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна.

НЗД-ын 2018 оны А/196 дугаар “Газар эзэмших, ашиглах эрх олгох газрын байршил тогтоох тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 тоот “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолоор газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх бүсийн хил заагийг тогтоож өгсөн.

1. ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТУСЛАМЖТАЙГААР ГАЗРЫН ГАДАРГЫН ХЭМЖИЛТИЙГ ХИЙДЭГ БОЛЛОО

Нийслэлийн иргэдэд газар өмчлөх эрхтэй холбоотой хууль, тогтоомжийг сурталчлах, газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд иргэдийг оролцуулсан “Газар өмчлөл”сэдэвт өдөрлөгийг өчигдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1013 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3, Баянзүрх дүүргийн 21 иргэнд, Сүхбаатар дүүргийн 12 иргэнд,Чингэлтэй дүүргийн 28 иргэнд, Хан-Уул дүүргийн 18 иргэнд, Налайх дүүргийн 11 иргэнд, Багануур дүүргийн 5 иргэнд нийт 98 иргэнд 5,4 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ.

Нийслэлийн Газрын албанаас энэ сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна.

НИТХ-ын XX дугаар хурал өнөөдөр хуралдаж, Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.

Газар өмчлөлийн шийдвэрийн төслийг бэлтгэх ажлын хэсгийн 14 дах удаагийн хурлаар нийт 338 иргэний газар өмчлөлийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Газрын албанаас газар өмчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг ИРЭХ САРЫН 4-НИЙ өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн "ДҮНЖИНГАРАВ" салбарт зохион байгуулах гэж байна.

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр болж Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа.

Хандалт

690569
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
199
970
14317
690569

Таны IP: 54.209.202.123

Нийгмийн сүлжээ