Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Багануур дүүргийн Газрын албанаас “Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа”-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа дүүргийн ЗДТГ-ын 202 тоот хурлын зааланд 2018 оны 07 дугаар сарын 6 өдрийн 13.00 цагт нээлттэй явагдана.

Замын нөлөөлөлд орсон иргэн Байгалмаа, Сайнжаргал, Болдбаатар нар өөрсдийн газраа чөлөөлж, замын ажил хийгдэх боломжоор хангалаа. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж буй иргэддээ талархал илэрхийлье.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас нийслэл, дүүргийн Газрын албаны газар зохион байгуулалт, төлөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжснээс хойших 28 жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг багагүй өрнүүлж ирсний ачаар нийслэл хот өнөөгийн өнгө төрхөө олоод буй.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнгээр туршлага солилцох үзүүлэх сургалтыг нийслэлийн харьяа хэрэгжүүлэгч агентлагууд дунд зохион байгуулж байгаа билээ. Хуваарийн дагуу өнөөдөр нийслэлийн Газрын албанаас туршлага солилцох үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Нийслэлийн Газрын албанаас газар өмчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг маргааш буюу 2018.06.15-ны өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн "ДРАГОН" салбарт зохион байгуулах гэж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн явц 67 хувьтай байна. Үлдсэн нэгж талбарын иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна.

Нийслэлд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас 96 байршилд 1841 нэгж талбарын 220 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг хийнэ. Өнөөдрийн байдлаар нийт 1841 нэгж талбарын 63 хувийг бүрэн чөлөөлсөн бөгөөд үлдсэн нэгж талбаруудад иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна.

Мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсгийн 5 дахь удаагийн хурал 2018.06.19-ний өдөр болж 119 асуудал хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Он гарсаар Мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсэг 5 удаа хуралдсан бөгөөд нийт 3735 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

 Нийслэлээс зуслангийн бүсэд ой, усны сан бүхий газарт олгогдсон газруудыг судалж, хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр шат дараатай ажлууд хийгдэж байна.

Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт 920 хүүхдийн бүрэн дунд сургуулийн цогцолбор барих газрын нөлөөлөлд өртсөн 26 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, шинээр байршуулах газрын гэрчилгээг гардуулж өглөө.

Газрын тухай хуулийн 4.1.1-д зааснаар газрын кадастрын мэдээллийн сангийн сервер нь /толгой компьютер/ монгол улсын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт байрладаг бөгөөд уг серверийн хэвийн ажиллагаа доголдол үүссэн тул 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл кадастрын зургийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх боломжгүй болсон тул хүлцэл өчье.

Хандалт

627604
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
662
1522
15551
627604

Таны IP: 54.80.87.166

Нийгмийн сүлжээ