Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд 900м2 газрыг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон зөрчил гарсан. Тэгвэл энэхүү хууль бусаар олгосон газрыг Нийслэлийн Засаг даргын 2017.04.05 өдрийн А/184 тоот захирамжаар хүчингүй болгосныг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун өнөөдөр мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг дарга нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар шинээр газар олгохгүй байх захирамж гаргаад байгаа билээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХИЙГ СӨХӨН ХАРВАЛ

Тасганы овоо, Худалдааны их зах буюу өнөөгийн Худалдааны гудамж, Махан дов буюу одоогийн барилгачдын талбай, Хятадын өргөн чөлөө буюу Ж.Самбуугийн гудамж гээд тоочвол олон түүх яригдах болно. Чингэлтэй дүүргийн товч түүхийн багахан хэсэг юм. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 04-р дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарилгаар Улаанбаатар хотын Засаг захиргааны нэгж болох 10 хороо, захиргааг хувааж 4 район буюу дүүрэг болгон зохион байгуулсаны нэг нь Сүхбаатарын район байв. Эл районыг Монголд Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй гэсэн хоёр дүүрэг болгон шинээр зохион байгуулах шийдвэр гарч их хотын хойморт залрах Чингэлтэй хайрхан уулаар овоглосон нэгэн дүүрэг мэндэлсэн түүхтэй.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” зохицуулагч Б.Батболд болон төслийн багийнхан гэр хорооллын “Шинэ их тойруу” төслийн хүрээнд хийгдэх авто замын трасстай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 196-р тогтоолоор баталсан “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжих уг төслийн хүрээнд 1 дүгээр хорооллын хойд дэнжээс Шархад, Ботаник, Дүнжингарав хүртэл дөрвөн эгнээтэй 25 км хатуу хучилттай зам тавигдах юм.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Баянзүрх дүүрэг 124.4 мянган га газар нутагтай, Богд хан уулын Бага энгэр, Богино Хүрхрээ, Чулуут, Бумбат, Залаат, Төр хурахын ам, Хар усан тохой зэрэг ан амьтан, цэцэг жимс, ой мод, рашаан ус, эмийн ургамал бүхий үзэсгэлэнт сайхан байгальтай юм. Гоѐмсог барилга, өргөн гудамж, зам талбай, гүүр, хөшөө дурсгал бүхий хотын шинжийг агуулсны сацуу уул толгод, ой хөвч, тал хээрийг багтаасан үзэсгэлэнт байгаль бүхий Нийслэл хотын хамгийн том дүүрэг юм. Тус дүүрэг нь 28 хороо, 93.0 мянган өрхийн 320.8 мянган хүн амтай.

О.Эрдэнэ

Урин дулааны улирал ирж, нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Бүтээн байгуулалтын ажилд хамгийн их чирэгдэл учруулдаг зүйл бол газар чөлөөлөлт байдаг. Тиймээс газар чөлөөлөх ажлын явцын талаар Нийслэлийн Газрын албаны газар чөлөөлөх хэлтсийн газар зохион байгуулагч М.Сэргэлэнгээс тодрууллаа. Тус алба авто зам, инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир, дулааны шугам, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, өрхийн эмнэлэг зэрэг нийт 65 байршлын бүтээн байгуулалтын газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.

Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 4 дүгээр сарын 1-ний Бямба гарагт зохион байгуулав. Энэхүү их цэвэрлэгээнд нийслэлийн Газрын албаны албан хаагчид идэвхтэй оролцлоо.
Нийслэлийн Газрын албаны хувьд Нарны зам дагуу буюу Наран туул захын уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх хэсгийн 2.3 км урттай, 13800 м2 талбай бүхий зам дагуух талбайг цэвэрлэж, нийт 64 шуудай хогийг ачуулав.

Нийслэлийн хэмжээнд 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүний хүрээнд өнөөдөр Хангарди ордонд нийслэлийн харьяа байгууллагууд болон нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдэд ажиллаж байгаа хууль, эрх зүйн ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон МУИС-ийн судлаач багш нар урилгаар оролцож байгаа юм.

 БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ МЭНДЧИЛГЭЭ

Та бүхний түмэн амар амгаланг айлтгаж ажлын амжилт хүсэж мэндчилье. Баянгол дүүрэг нь 1965 онд Октябрын район нэртэйгээр байгуулагдаж. 1992 онд одоогийн Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болж шинэ бүтэцээр үйл ажиллагаа явуулж байна.
Баянгол дүүрэгт 2017 оны эхний байдлаар 58241 өрхийн 214278 хүн амьдарч байна.
Засаг захиргааны нэгжийн хувьд 23 хороотой. Дүүргийн нийт өрхийн 76.2 хувь буюу 44380 өрх орон сууцны хороололд, 23.8 хувь буюу 13861 өрх гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд амьдардаг нийт өрхийн 50.4 хувь буюу 6986 нь Монгол гэрт амьдарч байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА Г.МӨНХБААТАР

“Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төслийн товч танилцуулга

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталж, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох, төсөл хэрэгжүүлэх талбайг нөхөх олговортойгоор улсын мэдэлд авах, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд эдгээр эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах эрх зүйн орчин бүрдсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглана. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй, хууль зөрчиж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүтээн байгуулалтын улирал эхэлж байгааг үл харгалзан зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгийг хотын дарга онцоллоо.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Сүхбаатар дүүргийн иргэд та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилж байна. Манай алба нь та бүхэндээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилт тавин ажиллаж байна.Тус дүүрэг нь 20840 га газар нутагтай бөгөөд Улаанбаатар хотын хоймор болсон дүүрэг бөгөөд төр захиргааны байгууллагуудын төв, соёл, шинжлэх ухаан, боловсролын цогцолборууд төвлөрснөөрөө онцлог дүүрэг юм.Тус дүүрэг нь 20 хороотой бөгөөд төвийн байшин хороолол, гэр хорооллын суурьшлын бүс, ногоон бүсийн зуслангийн амуудтай. Дүүргийн газар нутгийн 64.2 хувийг ойн сан бүхий газар эзэлдэг бөгөөд тус бүсэд Монгол Улсын иргэд харьяалал харгалзахгүйгээр зуслангийн газар эзэмшдэг.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА Д.СУГАР

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, иргэдийг гамшгаас хамгаалах сургалтад зохион байгуулдаг.
Өнөөдөр болсон сургуулилтын дуут дохионы үеэр Нийслэлийн Газрын албаны албан хаагчид нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдлаа. Таван минут үргэлжилсэн эхний дохиогоор бүх албан хаагчид толгой дээрээ хамгаалалт барьж, аюулгүй талбайд гарч жагсав. Сургалтад тус газрын 72 ажилтан, албан хаагч хамрагдлаа.
Энэ үеэр онцгой байдлын албаныхан гамшгийн нөхцөлд хэрхэн ажиллаж, шуурхай тусламж үзүүлэх сургуулилтыг төрийн албан хаагчдын хамт хийж гүйцэтгэлээ.

Хандалт

647093
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
449
1959
9565
647093

Таны IP: 54.146.195.24

Нийгмийн сүлжээ