Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Газрын тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газар эзэмшиж, ашигласны төлбөрийг төлж дуусах хугацаа 2016 оны 10 дугаар сарын 25-нд дууссан тул төлөгдөөгүй урд онуудын болон 2016 оны газрын төлбөрийг төлж барагдуулан Нийслэлийн Газрын алба, харьяа дүүргийн Газрын албадтай тооцоо нийлж, газар эзэмших, ашиглах гэрээгээ дүгнүүлнэ үү.

Хугацаандаа газрын төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авахыг анхаарулж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын 377 жилийн баярыг тохиолдуулан, нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагуудын дунд “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээнийг 2016 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд “Эрэл-И Эс Эм” дунд сургуулийн спорт зааланд зохион байгууллаа. Уламжлал болгон зохин байгуулдаг тус тэмцээнд нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагын 22 байгууллагын эрэгтэй, эмэгтэй 41 багийн 400 гаруй тамирчид өрсөлдлөө. Тус тэмцээнийг НМХГ –аас 8 дахь жилдээ зохион байгуулж байна.

Нийслэлийн Газрын алба нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай үндсэн чиг үүргээ алдалгүй нэгдэн ажиллаж байгаад 2016 оны Монгол Улсын Засгийн газрын 8 дугаар тогтоол, Газрын харилцаа, Геодези, Зураг зүйн газрын даргын А/224 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын А/626, А/635 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Газрын алба дахин шинэчлэн зохион байгуулагдаад байна.

Нийслэлийн Газрын албаны нийт албан хаагчдын дунд АТГ-аас сургалт зохион байгууллаа. “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах тухай” сэдэвт энэхүү сургалт 2016.11.05-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд болж сургалтыг АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн комиссар Б.Баасандэлгэр явууллаа.

Нийслэлийн Газрын алба нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай үндсэн чиг үүргээ алдалгүй нэгдэн ажиллаж байгаад 2016 оны Монгол Улсын Засгийн газрын 8 дугаар тогтоол, Газрын харилцаа, Геодези, Зураг зүйн газрын даргын А/224 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын А/626, А/635 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Газрын алба дахин шинэчлэн зохион байгуулагдаад байгаа юм.

Нийслэлийн Газрын алба нь албан хаагчдынхаа мэргэжлийн дагуу мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь байнга анхаарч ажилладаг.
БНСУ-ын Кён Сан Буг аймгаас Улаанбаатар хоттой хот төлөвлөлтийн салбарт хамтарч ажиллах багын урилгаар Нийслэлийн Газрын албаны 10 албан хаагч 2016 оны 10 дугаар сарыг 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны хооронд тус аймгийн Геонгжу хотод “Кён Сан Буг аймаг -Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан Улаанбаатар хотыг хөгжүүлэх төрийн албан хаагчдад зориулсан сургалт”-нд амжиллтай хамрагдаад ирлээ.

Хандалт

540716
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
725
5287
16980
540716

Таны IP: 54.159.91.117

Facebook