Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын “ДАЭЙ” байгууллагын зөвлөхүүдийг нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ундны усны хангамжийн асуудлыг хэрхэн тусгадаг болон булаг шанд, гол горхины хамгаалалтын бүсийг хэрхэн хамгаалдаг зэрэг асуудлаар санал солилцлоо.

“Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах” ажлын хэсгийн өргөтгөсөн хурал Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав дахь салбарт боллоо.

Иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян өнөөдрөөс Чингэлтэй дүүрэгт эхэллээ. Аянд тус дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209 айл хамрагдана. Судалгаанд хамрагдсан 209 айлуудад хорооны хэсгийн ахлагч болон дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдээр дамжуулан урьдчилан мэдээлэл хүргүүлсэн байгаа юм.

Өнөөдөр “Дэлхийн хүүхдийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Газрын албаны хамт олон гурван өдрийн цалингаараа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ХҮҮХЭД-ЗАЛУУЧУУДЫН СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ ЦОГЦОЛБОР-т амьдарч хүмүүждэг 75 хүүхдэд шаардлагатай эд материалын болон гарын бэлэг өглөө.

Нийслэлийн Газрын албанаас жил бүр газрын төлбөрөөр тодорхой хэмжээний мөнгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ жилийн хувьд хэдэн төгрөг төвлөрүүлэх, биелэлт ямар байгаа, иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөө төлөхдөө юу анхаарах ёстой зэргийг нийслэлийн Газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн Д.Амарбаясгалангаас тодрууллаа.

Нийслэлийн Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг дуудлагаар худалдахаар боллоо.

Хандалт

409814
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
181
3581
12326
409814

Таны IP: 54.226.179.247

Facebook