Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/356 тоот захирамжийн хүрээнд “Материал импекс” ХХК-ийн уулзвараас Голден парк 1, 2 хотхон, Цоглог хотхоны орц гарц, авто замын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Сонсголонгийн гүүрийн шав тавих ёслолын ажиллагаа яг одоо болж байна. Ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга С.Батболд, орлогч дарга П.Баярхүү, НИТХ-ийн төлөөлөгч, төслийн зохицуулагч Р.Дагва, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар нар оролцлоо.

НИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын нийтийн эзэмшлийн зам талбайд хийгдэж буй тохижилтын ажилтай танилцав.
Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын туслах замын 812 метр талбайн шинэчлэл, тохижилтын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд 191 автомашины багтаамжтай зогсоол, 5825 ам метр талбай бүхий зүлэг, ургамлан хашлага, гэрэлтүүлэг, явган хүний зам, хогийн сав, сандал зэргийг иж бүрнээр хийж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий Сайдын 2015 оны 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/541 дүгээр захирамж, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаар тушаалыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 8,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар – Хөшигийн хөндийн чиглэлийн 33км хурдны авто замын трасс батлагдаж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп” шалгарч авто замын ажил эхлээд байна.

Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталж, хот, суурин газрын гэр хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөл болон газар ашиглалтыг сайжруулах, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барихад зориулж иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшлийн газраар хувь нийлүүлэх замаар гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Нийслэлийн Газрын албанаас нийт албан хаагчдын 3-16 насны хүүхэд багачуудыг дунд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан өөрийн мөрөөдлийн хотоо төсөөлөн зурах гар зургийн уралдаан зарласан.Өнөөдөр тус уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, эхний байранд орсон хүүхдүүдийн шагналыг гардууллаа.

Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Энэ удаа Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршилд дуудлага худалдаа зарлаж байна.

Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хаасан хаалт, хашаа хайсыг буулгах, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажлын хүрээнд зам чөлөөлөх ажлыг эрчимжүүлэн хийж байна. 2016.06.06 өдрийн байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж, орц гарц нийтийн эзэмшлийн талбайг нээгээд байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 16, Чингэлтэй дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 2 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй болон бусад албаныхан Улаанбаатар хотод хийгдэж буй тохижилт, ногоон байгууламжийн ажилтай өнөөдөр танилцлаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийгдэж буй хот тохижилт, ногоон байгууламжийн ажил 80 гаруй хувьтай явж байгааг тус ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн удирдлагууд танилцуулав.

Нийслэлийн засаг даргын захирамжын дагуу явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлын үйл явц 50 хувьтай байна. Тухайлбал явган хүний зам гарц, нийтийн эзэмшлийн талбайг хаасан нийт 129 байршлаас одоогийн байдлаар 54-г нь чөлөөлжээ. Түүнчлэн эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа барьсан нийт 451 аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгахаар ажиллаж байгаа аж. Энэ асуудлаар болон автозамын салбарын бүтээн байгуулалтын талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд газар өмчлүүлэх ажлын ил тод, нээлттэй байдлыг хангах, түүнд иргэд болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор “Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлын явц, үр дүн” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хандалт

627498
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
556
1416
15445
627498

Таны IP: 54.80.87.166

Нийгмийн сүлжээ