Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 11 сарын 23-ны өдрийн 39 дүгээр хуралдаанаар 2017оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон 2018 Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

“Мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсэг”-ийн 7 дахь удаагийн хурал 11 дүгээр сарын 21 өдөр боллоо. Хурлаар газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэх, устгасан нэгж талбарт шилжүүлж бүртгэх, хэлбэр өөрчлөх зэрэг нийт 193 хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хурлаас 98 хүсэлтийг дэмжиж, 78 хүсэлтийг дахин нягтлахаар болсон бол 17 хүсэлтэд боломжгүй хариу өглөө.

Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 11 дугаар сарын 20 өдрийн А/81 тоот тушаалаар дараах үрэгдүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгохоор боллоо.

Нийслэл Улаанбаатар хотын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нүүлгэн шилжүүлэх талбайг 31 байршилд гарган талбайн хэмжээ, эзэмших, ашиглах зориулалтыг нарийвчлан тогтоосон. Үүнийг дүүрэг бүрээр дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 4 бүлгийн 15 дэд бүлэгт хамаарах 486 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн А/866 дугаар захирамжаар нийслэлийн 8 дүүргийн 840 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ.

Хандалт

409815
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
182
3582
12327
409815

Таны IP: 54.226.179.247

Facebook