Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА өнөөдөр Төр захиргааны Хангарди ордны хурлын зааланд  боллоо.

Энэ жил улс, нийслэлийн төсвөөр сургууль цэцэрлэг, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 39 байршилд нөхөх олговортойгоор газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 22 байршлын газар чөлөөлөлт бүрэн дууссан бол 11 байршлын газар чөлөөлөлт дуусан шатандаа ороод байна.

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, орон зайн мэдээллийн үндэсний хөгжлийн стратегийг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулах зорилгоор “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн Газрын албанаас “Газар өмчлөл” ажил танилцуулах өдөрлөгийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагаас 15 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт зохион байгуулах гэж байна.

Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270м2 талбай бүхий 2 давхар барилгыг шүүхийн шийдвэр болон НЗД-ийн захирамжийн дагуу нийслэлийн Газрын албанаас албадан буулгалаа.

Он гарсаар  Мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсгийн хурал нийт 6 удаа зохион байгуулагдаж, 3805 хүсэлтийг хэлэлцсэн байна.

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийслэлчүүдийн нэрлэдгээр “13 дугаар хорооллын гурван өндөр”-ийн урд ногоон байгууламж бүхий талбайд авто зогсоолын зориулалтаар 2000м2 газрыг 2016 оны 6 дугаар сард БЗД-ийн ЗДТГ-т олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжаар хүчингүй болголоо.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Улаанбаатар хотод эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийн багийн төлөөлөгчид болох БНСУ-ын Кёнсанбүг мужийн Төрийн захиргаа эрхэлсэн орлогч дарга Юн Жун Жин, БНСУ-ын Эрчим хүчний агентлагийн Дэгү Кёнбүг бүсийн төвийн захирал Пак Бён Чүн, Сэхан Энержи компанийн захирал Квон Ён Ху болон бусад төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА энэ сарын 28-ны өдрийн 10.00 цагт Төр захиргааны Хангарди ордны хурлын зааланд  болно.

Монгол дахь НҮБ-ын байранд өнөөдөр "Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдвийн дор болж буй олон  улсын зөвлөлгөөний үеэр орон зайн мэдээллийн системийг хөгжүүлснээр төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хурдан шуурхай болохоос гадна эдийн засгийн чухал ач холбогдолтойг онцлов.

Улаанбаатар хот дэлхийн хотуудаас хамгийн залуу иргэдтэй, метрополитан хотын тоонд зүй ёсоор багтдаг. Өөрөөр хэлбэл, 800 гаруй мянган өрх, 1.3 сая иргэнтэй энэ их айлын хүн ам цаг, минут тутамд өсч буй. Хүн ам тогтвортой өсөх нь эдийн засаг, нийгмийн үзүүлэлтэд эерэгээр нөлөөлдөг ч үүнийг дагасан сөрөг үзэгдэл манай улсад гарах болсон нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал юм.

НЗД-ын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/770 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна.

Хандалт

627573
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
631
1491
15520
627573

Таны IP: 54.80.87.166

Нийгмийн сүлжээ