Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжснээс хойших 28 жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг багагүй өрнүүлж ирсний ачаар нийслэл хот өнөөгийн өнгө төрхөө олоод буй.

Газрын тухай хуулийн 4.1.1-д зааснаар газрын кадастрын мэдээллийн сангийн сервер нь /толгой компьютер/ монгол улсын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт байрладаг бөгөөд уг серверийн хэвийн ажиллагаа доголдол үүссэн тул 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл кадастрын зургийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх боломжгүй болсон тул хүлцэл өчье.

Б.Болор-Эрдэнэ

Нийслэлийн газрын албанаас орон сууцны хил хязгаарыг судлан тодорхойлж, газрын зөрчлийг арилгах зорилгоор Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглуулах, эрхийг баталгаажуулан гэрээ байгуулж байгаа юм. Энэ талаар тус газрын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.

Нийслэлд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас 96 байршилд 1841 нэгж талбарын 220 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг хийнэ. Өнөөдрийн байдлаар нийт 1841 нэгж талбарын 63 хувийг бүрэн чөлөөлсөн бөгөөд үлдсэн нэгж талбаруудад иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна.

Иргэд тэр бүр дүүргүүдийн Газрын албанд ирж мэдээлэл авч чаддаггүй, зөвлөгөө мэдээлэл авах боломж гардаггүй гэх мэт асуудлуудаас үүдэн, мэргэжлийн байгууллагаас үнэн зөв мэдээлэл авч чадахгүй байгааг харгалзан нийслэлийн төвийн зургаан дүүргийн Газрын албад дүүрэг тус бүр дээр улирал тутам "Газрын харилцаа" хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байх үүргийг нийслэлийн Газрын албаны дарга гаргасан билээ. Энэ дагуу дүүргийн Газрын албанд хуваарийн дагуу “Газрын харилцаа” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтод байрлах Монголын сүүлчийн хатан Дондогдуламын бунхан байрлах түүхэн дурсгалт газарт нэр бүхий 4 иргэний эзэмшиж байсан 10 айлын газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо.

Хандалт

571202
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
346
2844
8932
571202

Таны IP: 54.161.49.216

Facebook