Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Бүрдүүлэх материал

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.       Газрын төлбөрийн үнэлгээний бүсийг шинэчиллээ.       Нийслэлийн Газрын албаны зарим албан хаагчид Төрийн дээд одон медалиар шагнууллаа.      Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө.       СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж эхэллээ.       Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ.       17 байршилд явган хүний зам талбай гаргалаа.       60.6 га газрыг нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ.       10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө.       Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилтийг хийдэг боллоо.       Нийслэлийн Газрын албанаас 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна       Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа      

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газрын албаны дарга нарын ээлжит зөвлөгөөн энэ өдрүүдэд болж байна.

Зөвлөгөөнд газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын хэмжээнд 2018 онд хэрэгжсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний тайлан, 2019 онд хэрэгжүүлэх гол үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.

Зөвлөгөөний үеэр идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллан 2018 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрууд, шилдэг менежер, шилдэг мэргэжилтэн, шилдэг даамлуудыг шалгарууллаа.

Шилдэг байгууллагаар Дундговь, Архангай, Хэнтий аймгуудийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрууд шалгарсан бол “Шилдэг ажил”-аар нийслэлийн Газрын албаны хийж хэрэгжүүлсэн “Иргэдийн оролцоотой  амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд иргэдийн эрүүл, тав тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Газар чөлөөлөлтийн ажил” болон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлсэн “Иргэдэд зориулсан ухаалаг Цахим бүтээгдэхүүн апликейшн” тус тус шалгарлаа. 

Мөн “Шилдэг менежер”-ээр нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун,  Дундговь аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Чагнаадорж, “Шилдэг мэргэжилтэн”-гээр Сүхбаатар дүүргийн газрын албаны ахлах  мэргэжилтэн Э.Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн ГХБХБГ-ын ГЗБТөлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Алтанцэцэг, “Шилдэг газрын даамал”-аар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Газрын даамал Мөнхжаргал, Хэнтий аймгийн Дадал сумын Газрын даамал Х.Саранчимэг болон  Увс аймгийн Өмнөговь сумын Газрын даамал Ц.Пүрэвсүрэн нар тус тус шалгарлаа.

Хандалт

736193
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
67
67
16719
736193

Таны IP: 107.20.10.203

Нийгмийн сүлжээ