Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Бүрдүүлэх материал

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.       Газрын төлбөрийн үнэлгээний бүсийг шинэчиллээ.       Нийслэлийн Газрын албаны зарим албан хаагчид Төрийн дээд одон медалиар шагнууллаа.      Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө.       СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж эхэллээ.       Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ.       17 байршилд явган хүний зам талбай гаргалаа.       60.6 га газрыг нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ.       10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө.       Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилтийг хийдэг боллоо.       Нийслэлийн Газрын албанаас 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна       Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа      

Нийслэлд явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх ажлын хүрээнд газар чөлөөлөх ажил үргэлжлэн явагдаж байгаа билээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд хийгдэж буй энэхүү ажлыг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахалж буй юм. Ажлын хэсгээс хийж буй ажлынхаа явцын талаар хотын даргад өнөөдөр танилцууллаа.

“Өнөөдрийн байдлаар Натур худалдааны төвөөс урагшаа явсан зам дагуу таван байршилд, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд Туушин зочид буудлын орц, гарцын хэсэг, Тээвэрчдийн гудамжинд таван ААН, байгууллагын хашаа, П.Гэндэнгийн гудамжинд 2 ААН, байгууллагын хашаа зэрэг 11 байршилд нийт 22 хашаа, өргөтгөл, орц гарц, явган шатыг буулгаж, газрын чөлөөлсөн байгаа” гэж Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун танилцуулав. Мөн иргэдээс цахим хуудсаар дамжуулан ирүүлж буй мэдээллийн дагуу судалгаа хийсний дагуу нийт 15 байршилд газар чөлөөлөлт хийхээр болсон гэлээ.

 

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас энэ онд хийж, гүйцэтгэсэн явган замын ажлуудаа танилцууллаа.

УБЗЗАГ-аас нийт 7135 ам метр талбайд явган зам тавьсан байна. Гадна тойруугийн 4-р хэсгийн Дарь-Эхээс Ганц худаг-Цагаан даваа чиглэлийн 2.89 км авто замын ажлын хүрээнд 2.89 км явган хүний зам, Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбосон түр замын ажлын хүрээнд 420 метр, Сэлбэ гол дээгүүрх түр гүүрийн ажлын хүрээнд 100 метр, Натур худалдааны төв орчимд 54 метр зэрэг хэд хэдэн газарт явган хүний зам тавьсан байна.

 

Мөн явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх чиглэлээр Хот тохижилтын газраас хийсэн ажлаа танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн наймдугаар сард гаргасан захирамжаас хойш ХУД-ийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн баруун талын явган хүний замын ажил, ЧД-ийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвөөс 24 дүгээр сургууль хүртэлх гражийн хамгаалалтын шон суулгах ажил, СБД-ийн 8 дугаар хороо, Туушин зочид буудлын өмнөх хана буулгах ажил, СБД-ийн 1 дүгээр хороо Платиниум зочид буудлын орчмын явган хүний замын ажил зэрэг нийт есөн байршилд явган хүний замын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Хандалт

736208
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
82
82
16734
736208

Таны IP: 107.20.10.203

Нийгмийн сүлжээ