Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Нийслэлийн Газрын албанаас Сонгинохайрхан дүүрэгт 11 цэцэрлэг, 5 сургууль, 2 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлж байна.

Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 222 нэгж талбарын 2117048 м2 буюу 21 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт 90 хувьтай байна.

Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн 222 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Тухайлбал,

  • СХД-ийн 1 дүгээр хороо, Толгойтын 113, 114 дүгээр гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
  • СХД-ийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 32 дугаар гудамжинд цэцэрлэг барих газар
  • СХД-ийн 11 дүгээр хороо, Хонхорын 2 дугаар гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
  • СХД-ийн 13 дугаар хороо, 99 дүгээр цэцэрлэгийн урд 640 хүүхдийн сургууль барих газар
  • СХД-ийн 2 дугаар хороо, Орбитын 76 дугаар гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
  • СХД-ийн 23 дугаар хороо, Хангайн 35 дугаар гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
  • СХД-ийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 2 дугаар гудамжинд цэцэрлэг барих газар
  • СХД-ийн 27 дугаар хороо, Агаарын 2, 3 дугаар гудамжинд сургууль барих газар
  • СХД-ийн 27 дугаар хороо, 156 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих газар
  • СХД-ийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжинд 640 хүүхдийн сургуулийн газар
  • СХД-ийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 8 дугаар гудамжинд цэцэрлэг барих газар
  • СХД-ийн 30 дугаар хороо, 125 дугаар цэцэрлэгийн хажууд 240 ортой цэцэрлэгийн өргөтгөл барих газар
  • СХД-ийн 4 дүгээр хороо, Их нарангийн 18,19 дүгээр гудамжинд сургууль барих газар
  • СХД-ийн 4 дүгээр хороо, Цэргийн ангийн ажилчдын байрны газрыг чөлөөлж цэцэрлэг барих газар
  • СХД-ийн 5 дугаар хороо, Баянголын 33, 34, дүгээр гудамжинд сургууль, цэцэрлэг барих газар
  • СХД-ийн 31 дүгээр хороо, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих газрыг тус тус чөлөөллөө.

Хандалт

647610
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
237
2476
10082
647610

Таны IP: 54.221.9.6

Нийгмийн сүлжээ