Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Бүрдүүлэх материал

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.       Газрын төлбөрийн үнэлгээний бүсийг шинэчиллээ.       Нийслэлийн Газрын албаны зарим албан хаагчид Төрийн дээд одон медалиар шагнууллаа.      Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө.       СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж эхэллээ.       Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ.       17 байршилд явган хүний зам талбай гаргалаа.       60.6 га газрыг нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ.       10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө.       Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилтийг хийдэг боллоо.       Нийслэлийн Газрын албанаас 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна       Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа      

Б.Болор-Эрдэнэ

Нийслэлийн газрын албанаас орон сууцны хил хязгаарыг судлан тодорхойлж, газрын зөрчлийг арилгах зорилгоор Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглуулах, эрхийг баталгаажуулан гэрээ байгуулж байгаа юм. Энэ талаар тус газрын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.

-Орон сууцны хил хязгаарыг тогтоож, СӨХ-тэй гэрээ байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Нийслэлийн Засаг дарга энэ оныг “Иргэдийн оролцоотой, амьдрах орчныг сайжруулах” жил болгон зарласан. Энэ хүрээнд манай газраас “Нийтийн эзэмшил, нийгмийн хариуцлага” аян эхлүүлсэн. Аяны хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг сайжруулахаар ажиллаж байна. Орон сууцны хил хязгаарыг тогтоож, СӨХ-нд нь ашиглуулснаар нийтийн орон сууцанд оршин суудаг иргэдийн амьдрах орчин сайжрах юм. Тухайлбал, манай газраас СӨХ-нд газрын асуудлыг нь шийдэж өгснөөр тэд орон сууцныхаа ойр орчмыг тохижуулж, цэвэрлэх үүрэг хүлээнэ. Энэ ажлаа цаашид үе шаттай явуулна. Эхлээд бид иргэдийн төлөөллөөс бүрдэж буй тухайн СӨХ-нд ойр орчныг нь баталгаажуулж өгнө. Зөрчилтэй асуудал байвал хуульд заасны дагуу асуудлыг нь зохицуулна. Ингэхээр иргэд, СӨХ-нд тохижилт хийх нөхцөл бүрдэнэ гэж тооцож байгаа. Газрын тухай хуульд СӨХ-нд газар ашиглах эрх олгох эрх зүйн зохицуулалт байдаг. Энэ зохицуулалтын дагуу энэ ажил явна. Өмнө нь хуулийн дагуу эрхээ эдэлж газар эзэмшье гээд хандах нэг ханддаг л байсан. Харин энэ удаад бид аян эхлүүлээд нэгдсэн журмаар ажил хэрэг болгож байна.

-СӨХ-нд газар эзэмшүүлнэ гэхээр тэр газар СӨХ-ны газар болчих юм шиг хандлага иргэдийн дунд төрж болзошгүй. Энэ асуудлыг иргэд хэрхэн хүлээж авч байна вэ. Ойлголтын зөрүү үүсч байна уу?

-СӨХ бол иргэдийг төлөөлж буй байгууллага. Тэднийг иргэд өөрсдөө томилж явуулдаг. Орон сууцны ойр орчмын газрыг СӨХ-д эзэмшүүлнэ гэдэг нь эргээд иргэд энэ газрыг эзэмшиж байна гэсэн үг. СӨХ-ны үйл ажиллагаанд иргэд болон Газрын албанаас хяналт тавиад явна. Тухайн эзэмшүүлсэн газрыг хэрхэн тохижуулж, иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлж байна вэ гээд. Орон сууцны ойр орчмын газар эзэнгүй явсан гэхэд болно. Тэнд хүн дуртай газраа ТҮЦ нээж, чингэлэг байрлуулж, өргөтгөл хийдэг. Харин энэ баталгаажуулалт хийгдсэнээр энэ байдал үгүй болно.

-Энэ ажлын дагуу СӨХ-нд танай газраас ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Гэрээний үндсэн үүргээс гадна хоёр шаардлага тавьсан. Нэгдүгээрт, хашаа барьж гарцыг хааж, хязгаарлахгүй. Хоёрдугаарт, зурваст багтсан хэсэгт төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийх нөхцөлд замыг чөлөөтэй байлгах. Бүтээн байгуулалтын ажил гэдэг нь зам тавих, шугам сүлжээ засах зэрэг гэх мэт. Гэрээний заалтад орон сууцны хамааралт газрыг зөвхөн нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглана гэж заасан байгаа. Баталгаажсан газраа ашиглахдаа дүүргийнхээ барилга хот хариуцсан мэргэжилтэнд урьдчилж мэдэгдэнэ. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1050 СӨХ байна. Тэдэнд бид заалт, эрх, үүргийг тодорхой заасан мэдэгдэл хүргүүлсэн. Энэ ажилд иргэд их ухамсартай хандах хэрэгтэй. Бид СӨХ-г иргэдтэйгээ уулзаж, тэдний саналыг аваад нэн шаардлагатай тохижилтын ажлаа эхлүүл гэдэг чиг өгсөн. Одоогийн байдлаар 260 орчим СӨХ газар баталгаажуулах хүсэлт явуулсан. Эдгээрээс зарим нь л иргэдийн саналаа сонсоод, хэрхэн тохижуулах талаараа мэдээлсэн.

-Тухайлбал, иргэд амьдрах орчноо сайж­руулахын ямар бүтээн байгуулалт хийхийг хүссэн байна вэ?

-Орон сууцны ойр байгаа ТҮЦ-ийг авах, контейнеруудыг зөөх хэрэгтэй гэх мэт санал ирүүлж байна. Энэ нь цаашлаад орчны бохирдол их үүсгэдэг гэсэн. Мөн ногоон байгууламж дутмаг байна гэдэг санал ирсэн. Иргэдээс бидний олж хараагүй, зайлшгүй засах шаардлагатай саналууд их ирдэг.

-Гэрээнд заасан үүр­гээ СӨХ зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Төрийн бусад байгуул­лагаас тавих нийтлэг шаардлага байна. Газрын албанаас бол тухайн газраа үүргийнхээ дагуу зөв зохистой ашиглаж байна уу гэдэгт байнгын хяналт тавина. Газрыг гэрээний дагуу зүй зохистой ашиглаагүйгээс үүдэнд иргэдэд ямар нэгэн хохирол учирсан тохиолдолд Мэргэжлийн хяналтын газраас эхлээд холбогдох бүх байгууллагад хандаж хариуцлага хүлээлгэнэ. Ер нь тохижилтоос бусад бүх үйл ажиллагааг хориглоно.

-Зарим СӨХ-ны үйл ажиллагаа тогтвортой байдаггүй шүү дээ. Тэгэхээр тухайн газарт ямарч бүтээн байгуулалт өрнөж, тохижилтын ажил хийхгүй бол яах вэ?

-Энэ бол иргэдийн оролцооны асуудал. Иргэд СӨХ-г өөрсдөө сонгосон юм чинь эргээд шаардлага тавих хэрэгтэй. Иргэддээ уриалахад, орон сууц орчмын газрыг баталгаажуулж СӨХ-той гэрээ байгуулсны дараа та бүхэн шууд хяналт тавьж, өөрсдийн оршин суугаа газрынхаа тохижилтод хяналт тавиарай. Танай байрны эргэн тойрны хэсэг иргэн таны өмч шүү. Тэгэхээр СӨХ-тойгоо нягт холбоотой байж, орчноо тохижуулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөө бүрдүүлээрэй.

Үндэсний шуудан 2018.05.24 №103 (3057)

Хандалт

713605
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
114
3048
15131
713605

Таны IP: 52.23.192.92

Нийгмийн сүлжээ