Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Сүүлийн үед зарим хэвлэлээр Нийслэлийн Газрын алба болон дарга Э.Болорчулууны нэр төрд халдаж, гүтгэн доромжилсон төлбөрт нийтлэлийг зохион байгуулалттайгаар түгээх боллоо.

Тухайлбал, “Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун нь нийслэлийн Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэж, газар олгосон” гэсэн гарчигтай зүйлийг 2018 оны 3 дугаар сарын 12-нд мэдээллийн зарим сайтаар нийтэлсэн юм. Уг асуудлыг хууль хяналтын байгууллагад нийслэлийн Газрын албанаас хандан шалгуулж байгаа бөгөөд тодорхой няцаалтыг ч хэвлэл мэдээллийнхэнд өгсөн билээ.

Гүтгэлэг үүгээр зогссонгүй. Өдрийн сонинд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний №085/5928/ дугаарт “Н.Мөнгөншагай: Э.Болорчулууны дүү нар газар олгож өгнө хэмээн ихээхэн хэмжээний мөнгийг маань залилсан” гэх гарчиг бүхий нийтлэлийг төлбөр төлж гаргажээ. Энэ нь Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, энэ албаны албан хаагчдын нэр хүндэд халдаж, гутаан доромжилж, гүтгэн гүжирдсэн захиалгат нийтлэл болжээ.

Дээрх нийтлэлд дурдсан зүйлүүд ор үндэсгүй бөгөөд гүтгэлэг болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд заахдаа “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хуулийн дагуу хариуцлага тооцно” гэж заасан байдаг. Ийм гүтгэлгийг зохион байгууллалттайгаар тарааж байгаа тул нийслэлийн Газрын алба болон түүний удирдлага нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандах болсноо үүгээр мэдэгдэж байна.

Нийслэлийн Газрын алба нь хууль бусаар газрын гэрчилгээ гаргаагүй, захирамж засварлаагүй бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэн ажилладаг гэдгийг энд онцолъё.

Нийслэлийн Газрын алба

2018.4.24

Хандалт

514859
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
445
1103
13014
514859

Таны IP: 23.20.7.34

Facebook