Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяны хүрээнд гуравдугаар сар 22-ны өдөр Нийслэлийн газрын албаны Газар өмчлөлийн хэлтэс, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Газрын алба хамтран “Газар өмчлөл” сэдвээр “Ажил танилцуулах өдөрлөг”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Оргил” салбарт зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа сунгах талаар тайлбарлаж мэдээлэл өглөө.

Мөн гарын авлага тараах материалаар 321 иргэнд үйлчилж, 127 иргэнд газраа өмчилж авах талаар зөвлөгөө өгч, 16 иргэнд зурган мэдээллээр үйлчилгээ үзүүлж газраа өмчилж авах хүсэлтийг газар дээр нь хүлээн авлаа.

Иргэдээс ирүүлж буй хүсэлтийг үзэхэд кадастрын зургийн дагуу хашаагаа бариагүй, бусдын орц хаасан, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан зэрэг зөрчлүүд их байв.

Хандалт

496440
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
425
425
20715
496440

Таны IP: 54.161.45.156

Facebook