Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Нийслэлийн суурьшлын бүсэд газар өмчлөх ажил үргэлжилж байна. Хэрвээ та газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн зөрчилгүй бол газраа өмчлөх боломжтой. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

· Газар өмчилж авахыг хүссэн өргөдлийн 1 дүгээр маягтыг дүүргийнхээ Газрын албанаас авч бөглөнө,

· Газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь

· Иргэний үнэмлэхийн хуулбар

· Хорооны Засаг даргын хаягийн тодорхойлолт

· Кадастрын зураг

Эдгээр материалыг бүрдүүлсний дараа таны эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг дараах дарааллаар шийдвэрлэх юм. Үүнд:

· Дүүргийн Газрын албаны бичиг хэргийн ажилтан хүлээн авна.

· Дүүргийн Газрын албаны дарга иргэний өргөдөлтэй танилцаж газар өмчлөл хариуцсан мэргэжилтэнд шилжүүлнэ.

· Дүүргийн өмчлөлийн мэргэжилтэн судалж, төсөл бэлтгэн Нийслэлийн газрын албаны Газар өмчлөлийн хэлтэст хүргүүлнэ.

· Газар өмчлөлийн хэлтсийн дүүрэг хариуцсан мэргэжилтэн захирамжийн төслийг хянаж, Ажлын хэсгийн хуралд танилцуулна.

· Захирамжийн төсөл бэлтгэж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдээр хянуулж санал авна.

· Нийслэлийн Засаг дарга төсөлтэй танилцаж захирамж гаргана. Захирамжийг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэрийг баталгаажуулан дүүргийн Газрын албанд хүлээлгэн өгнө.

· Иргэнд газар өмчлөлийн шийдвэрийг өгч иргэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гарган авна.

Хандалт

624586
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
470
3824
12533
624586

Таны IP: 54.224.56.126

Нийгмийн сүлжээ