Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Газрын албанаас иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг 3 дугаар сарын 1-нээс дахин эхлүүллээ.

Энэ удаагийн аян “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, хууль сурталчилах, газрын зөрчил маргааныг багасгах, нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр сарын хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

Аяны хүрээнд 13463 нэгж талбарыг газар дээр нь үзэж ямар нэг зөрчилгүй тохиолдолд баримт материалын бүрдлийг ханган авч газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

 

 

 

Д/д

Дүүргийн нэр

Гэр хорооллын суурьшлын бүс бүхий хорооны тоо

Газар өмчлөх боломжтой нэгж талбарын тоо

1

Баянгол

8

212

2

Баянзүрх

17

5729

3

Сүхбаатар

7

323

4

Сонгинохайрхан

17

579

5

Чингэлтэй

13

4852

6

Хан-Уул

11

126

7

Багануур

5

221

8

Баганхангай

2

135

9

Налайх

7

1286

Нийт дүн

13463

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 3 сарын аяныг зохион байгуулж, нийт 5423 нэгж талбарыг газар дээр нь үзэж, зөрчил маргаангүй 2571 иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажилласан. Аяны хүрээнд зөвхөн газар өмчлүүлээд зогсохгүй газрын зөрчил маргаан арилгах, кадастрын зургийн зөрүү арилгах, орц гарц гаргах зэрэг 220 нэгж талбарт газар зохион байгуулалтын ажил хийгдсэнээр иргэдийн газраа өмчилж авах боломжийг бүрдүүлж өгсөн.

 

Хандалт

571168
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
312
2810
8898
571168

Таны IP: 54.161.49.216

Facebook