Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дараах чиглэлийг 2018 оны 02 дугаар сарын 21 өдрийн 1/286 дугаар албан бичгээр ирүүллээ.

Уг албан бичигт “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх хуулийн заалтыг ХУГАЦААГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАН Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байна. Иймээс хугацаанд шахагдан нийгмийн болон инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, зураг төсөлгүй, байгаль, газар зүйн нөхцөлийн хувьд хүн амьдрах таатай орчин, нөхцөл бүрдээгүй байршилд их хэмжээгээр газар өмчлүүлэн иргэдийг хохироохгүй байх. Цаашид зөвхөн инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, төсөв тооцоо, зураг төсөл бүхий газар зохион байгуулалтын болон хот төлөвлөлтийн баримт бичгийг үндэслэн газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхийг анхаарна уу. Дээрх чиглэлийн дагуу орон нутгийн удирдлага болон иргэдийг заавар, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллана уу” гэжээ.

Хандалт

571273
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
417
2915
9003
571273

Таны IP: 54.161.49.216

Facebook