Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Газрын албаны нэрийг барин иргэдийг залилсан тохиолд гарчээ

Нийслэл, дүүргийн Газрын албаны нэрийг барин иргэдээс мөнгө авсан тохиолдол гарсан байна. Өнгөрсөн сарын 30 өдөр иргэн Б рүү “Би газрын албанаас ярьж байна. Намайг Баянбат гэдэг.

Танд зуслангийн газар олгохоор болсон тул та А.Батсүхийн Хаан банкны дансанд мөнгөө тушаана уу” гэсний дагуу иргэн Б нь тэр даруй мөнгийг тушаасан байна. Энэ мэтээр газрын албаны нэрийг барин мөнгө авч иргэдийг залилах тохиолдол гарч байгаа тул иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Газрын алба нь Газрын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг, ялангуяа иргэний нэр дээрх дансанд мөнгө хурааж авдаггүй болохыг мэдэгдэж байна.

Хандалт

496534
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
519
519
20809
496534

Таны IP: 54.161.45.156

Facebook