Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунтай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт газрын асуудлаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үер иргэдээс гадна Өргөдлийн байнгын хорооноос хүртэл газрын албадын хүнд суртлын талаар шүүмжилсэн. Газартай холбоотой гомдлыг бол ер нь иргэд байнга гаргадаг. Энэ асуудал ойрын жилүүдэд цэгцрэх болов уу?

-Газрын тухай өргөдөл, гомдол байнга л яригддаг. Баянзүрх дүүрэгт газартай холбоотой гомдол их байна гэж хэлэлцүүлгийн үеэр яригдсан. Гэтэл дүүргийн Засаг дарга, Газрын албаны даргын томилгооноос болж хойшилсон болохоос бус биднээс болж удаашраагүй. Хэт нэг талыг барьж ойлгож болохгүй. Газрын тухай хууль батлагдсанаар иргэдэд тулгамдаж байсан асуудлын дийлэнхийг шийдсэн.

Шийдсэн гэдгийг яаж харж байна вэ гэхээр нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил 86.4 хувьтай байна.

Өмчлөлийг энэ тоон үзүүлэлтэд хүргэхийн тулд газрын албад сайн ажилласан. Одоо үлдсэн хувьд нь зөв зохион байгуулалтай ажиллах хэрэгтэй. Нөгөөтээгүүр шат дараалалтайгаар ажиллах бодлого боловсруулсан. Энэ хүрээнд хариуцсан дүүрэг болгонд ажиллах талбараа тодорхойл гэдэг даалгаврыг мэргэжилтнүүддээ өгсөн. Нөгөөтээгүүр нэг хороо 100 га нутаг дэвсгэртэй байлаа гэхэд өмчилж авсан хэсэгт нь газрын харилцаа дахиж яригдахгүй шүү дээ.

Харин үлдсэн хэсэг буюу эзэмших гэрчилгээтэй иргэдийг өмчлөлтэй болгох, зөвшөөрөлгүй буусан айл өрхөд албан шаардлага хүргүүлэх асуудал яригдана. Өргөдлийн байнгын хорооноос ярихдаа иргэдийн 70 хувь нь хэл ам хийж байна гэсэн. Тэгвэл бидний хийсэн ажлыг хааш нь хийх гээд байгааг би ойлгохгүй байна. Улаанбаатар хот 1.3 сая хүн амтай. Гэтэл хэлэлцүүлгийн үеэр 500 гаруй өргөдөл ирсэн. Энэ өргөдлийг шийдвэрлэчихвэл газрын харилцаанд өөр маргаантай асуудал бараг үлдэхгүй болов. Хэрвээ иргэдээс ирсэн өргөдлийг шийдвэрлэхгүй олон жил дарсан бол Улаанбаатар хотын оршин суугчид газраа өмчилж авах уу.

-Иргэдийн өргөдөлтэй нэг бүрчлэн танилцсан уу?

-Үзсэн. Бараг 90 хувь нь газар шинээр авах, гэрчилгээ олгох гээд өөрсдөөс нь шалтгаалах зүйл байсан. Бусад нь шүүхийн маргаантай хэрэг байна лээ. Түүнээс биш “Нийслэлийн газрын алба”, “Энэ дүүргийн газар зохион байгуулагч” гэж нэр цохсон асуудал яригдаагүй.

-Газар шинээр авах өргөдөл гаргаснаас хойш хуулиар 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ хугацаанд багтаж өргөдлийн хариу өгдөггүй, шийдвэрлэлгүй олон жил боллоо гэх зэргээр гомдол их гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэх бололцоо бий юү. Уг нь өргөдөл ирсэн он cap өдрийг ил тод болгож байж газрын харилцаа иргэдэд хүртээмжтэй хүрэх юм шиг?

-Газрын албадын 2018 оны тэргүүн зорилго нь газрын харилцаанд IS09001 стандарт нэвтрүүлэхээр Стандартчилал хэмжил зүйн газрын удирдлагуудтай уулзсан. Ингэснээр өөрийнх нь өгсөн өргөдөл аль шатанд явж байна вэ гэдгийг иргэд харах боломжтой болно. Бичиг хэргээс хэд хоногийн дотор мэргэжилтэн рүү шилжээд мэргэжилтэн хуульд заасан хугацаанд өргөдлийг нь судлаагүй бол манайд өргөдөл гаргах эрхтэй гэсэн үг.

Ингэхээр бид шаардлага тавина. “Иргэний өргөдлийг яагаад цаг хугацаанд нь шийдвэрлэхгүй байна вэ” гэж шаардах боломжтой болох юм. Ингэхээр газар олгох процесс олон нийтэд нээлттэй болж иргэдийн гомдол гаргадаг асуудал арилна. Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Газрын зөвшөөрлийг газрын алба дангаараа шийддэг юм шиг иргэд боддог. Гэтэл үгүй ээ. Дүүргийн Засаг дарга ямар үүрэгтэй юм бэ.

Нийслэлийн Засаг даргаас газрын захирамж цаг хугацаандаа гаргаж өгдөг Нийслэлийн газрын алба долоо хоног бүр газрын эрхийг хянан шийдвэрлэх хурал хийдэг. Тиймээс Нийслэлийн газрын албанд газар өмчлөлтэй холбоотой ямар нэг асуудал үүсдэггүй. Гэтэл асуудал хаана байна вэ гэхээр өнөө л дүүргүүдэд байх жишээтэй. Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь газрын захирамж Гаргаж өгөхгүй байхад газар зохион байгуулагч дур мэдэж гэрчилгээ бичиж өгөх эрхгүй.

Газрын албанд материал ирлээ. Үүнийг нь хуулийн хүрээнд судалж үзсэний дараа дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэст шилжүүлдэг. Эндээс мэдээж шалгах нь ойлгомжтой. Арай хийж Засаг дарга руу шилжлээ гэхэд захирамжаа гаргадаггүй. Ийм асуудал зөндөө бий. Ийм процессоос болж цаг хугацаа алддаг. Гэтэл иргэд “Газрын зохион байгуулагчид материалыг удлаа” гэж харддаг. Хардах эрх нээлттэй. Гэхдээ бодитой хардах хэрэгтэй.

-Дүүргийн Засаг дарга нар сард хэдэн удаа хуралдаж газрын захирамж гаргах ёстой юм бэ?

-Нийслэлтэй адилхан. Нэр шилжүүлэх өргөдлийн хариуг 14 хоног, гэрээ сунгах, шинээр газар олгоход 30 хоногт багтаан хариу егөх ёстой гэж хуульд заасан. Газрын алба 14 хоногийн дотор хуралдаж, Засаг дарга руу шилжүүллээ гэхэд үүнтэй ялдуулж захирамж гарах ёстой. Гэтэл ингэдэггүй.

-Та Нийслэлийн газрын албаны даргын хувиар дүүргийн Засаг дарга нарт энэ асуудлаар зөвшилцсөн үү?

-Иргэдийн эрх зөрчигдөж байхад би зүгээр суухгүй нь мэдээж. Анхнаас нь дүүргийн Засаг дарга нартай биечилж уулзсан. “Захирамжаа гарга. Иргэдийн ажил, амьдрал нь хэцүүдлээ. Гэрчилгээг нь олгомоор байна” гэж хэлсэн. “За” гэж хэлсэн хэр нь эргэж хараад л мартдаг. Ахиад ярихаар “Ойлголоо" гэх жишээтэй.

-Дүүргийн Засаг дарга нарыг шавдуулахын тулд нийслэлийн Засаг даргад хандаж болох юм биш үү?

-Хэлэлгүй яах вэ. Бүгдтэй нь уулзаж үүрэг даалгавар өгсөн л байх. Уг нь хэлэлцүүлэгт дүүргийн Засаг дарга нарыг байлцуулах ёстой байсан юм.

-Зуслангийн газар эзэмших өргөдөл хүлээж авахтай зэрэгцэн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт ачаалал эрс нэмэгддэг. Гэтэл та стандарт хэрэгжиж эхэлснээр иргэдийн өргөдлийг цаг хугацаанд нь шийдвэрлэх боломжтой гэлээ. Үнэхээр энэ нь ажил хэрэг болж чадах болов уу?

-Ямар ч ажлыг шинээр эхлүүлэхэд алдаа дутагдал гардаг. Гэхдээ бид үүнээс урьдчилан сэргийлнэ. Уг нь газрын асуудлыг шийдэхэд толгой өвдөхөөр зүйл биш. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн VII хороо гэхэд өмчлөх, эзэмших гэрчилгээ авсан, аваагүйгээр нь ялгаад нэгж талбараа тоолчихоор бүх тоо гараад ирнэ биз дээ. Би түрүүн нэг зүйл хэлсэн. Өмнө нь ямар ч зөвшөөрөл олгоогүй хоосон талбай дээр газар эзэмшүүлэх ажил зохион байгуулдаг байсан бол одоо 80-90 хувь нь иргэдийн эзэмшилд шилжчихсэн.

Хандалт

437087
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
185
5408
18588
437087

Таны IP: 54.159.30.26

Facebook