Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Иргэдийн дунд мэдээлэлгүйгээсээ болж хохирох тохиолдол их гардаг. Тэр дундаа газартай холбоотой сэдвээр иргэдийн дунд төөрөгдөл, буруу мэдээлэл их байдаг. Тэгвэл газрын тухай хууль, түүний хэрэгжилт ямар байгаа болон газартай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх зорилгоор "Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт" сэдвээр хороо бүр дээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороод дээр очин иргэдэд газрын тухай болон холбогдох хуулуудийг зүйл заалт бүрээр тайлбарлан таниулах, иргэдийн санал хүсэлтийг сонсож, зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Ингэснээр иргэд олон нийтийн дундах буруу мэдээллийг залруулах, хуулийн дагуу эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх юм.

Хэлэлцүүлгийн үеэр иргэд өөрт тулгарч буй газрын маргаантай асуудлаа хэрхэн шийдвэрлүүлэх гарц шийдлээ олж, газраа худалдан борлуулах, нэр шилжүүлэх тохиолдолд хуулийн дагуу хэрхэн шийдвэрлүүлэх, эзэмшил газраа хэрхэн өмчлөх, газрын төлбөрөө яаж төлөх гээд олон асуудлаар хамгийн ойроос мэдээлэл авч байгаад баяртай байна гэдгээ хэлж байв.

Хэлэлцүүлгийг нийслэлийн есөн дүүргийн нийт хороодод хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Хандалт

409836
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
203
3603
12348
409836

Таны IP: 54.226.179.247

Facebook