Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ.

Уг захирамж хэрэгжиж эхэлснээр хоёр болон түүнээс дээш жилээр эзэмшиж буй газраа ашиглаагүй болон эзэмших эрхийн зөрчилтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг хуулийн дагуу цуцалж, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг өргөтгөх, хүүхдийн тоглоомын болон өндөр настнуудын амралтын талбайг байгуулах ажил хэрэгжиж эхлээд байгаа билээ.

Энэхүү захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу бидний нэрлэж заншсанаар дөчин мянгатын 13-р байрны дэргэдэх нийтийн эзэмшлийн талбайг /2245 м2/ тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж барих зориулалтаар “Дөчин мянгат 13” СӨХ-д эзэмшүүлэх эрхийг нь баталгаажуулсан байна.

“Нийслэлийн иргэд өөрсдийнхөө амьдрах орчныг сайжруулахын тулд тэмцдэг, ярьдаг болсон. Энэ асуудлын хүрээнд газар чөлөөлөх аян явуулсан. Орон сууцны хорооллын байшингуудыг тойруулаад барьсан хашаа, дураараа өргөтгөл барьсан газрыг чөлөөлөх зэрэг ажлууд хийгдэж байна. Иргэд өөрсдийн орон сууцны дундаа байгаа нийтийн эзэмшлийн газраа өөрсдөө тохижуулаад хүүхдийн тоглоомын, спортын талбай маягаар ашиглах боломж бүрдлээ” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

“Дөчин мянгат-13” СӨХ-ны санаачилга, нийслэлийн төсвийн хөрөнгөөр оршин суугчдад зориулан хүүхдийн тоглоомын талбай барьж байгуулах ажил эхлээд байсан боловч газрын маргаанаас үүдэн уг барилгын ажил зогсоод байсан юм.

Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэн Б.Баярсайхны эзэмшиж байсан тус газрын хэмжээг хуулийн дагуу өөрчлөн, тоглоомын талбайн шаардагдах газрын “Дөчин мянгат 13” СӨХ-д шилжүүлэн, нийтийн эзэмшлийн талбайг нь өргөтгөн баталгаажуулсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг нь “Дөчин мянгат-13”, “Мянгат 15” СӨХ-д гардуулан өгөв.

Газрын гэрчилгээ гардуулан өгөх үеэр ЧД-ийн 3 дугаар хороонд оршин суудаг хүүхдүүдийн төлөөлөл мөн ирсэн байлаа. Сурагч охин хотын даргад хандан "Хүүхэд бидний хүсэн хүлээсэн тоглоомын талбайг аварч үлдээсэн хотын дарга танд болон бусад бүх хүмүүст баярлалаа" хэмээн талархсанаа илэрхийлж байв.

ЧД-ийн 3 дугаар хорооны ИНХ-ын дарга С.Буянхишиг “Нийтийн эзэмшлийн зам талбайн ихэнх хэсгийг алдаад байсан. ААН, байгууллагууд дүүргийн удирдлагууд болон иргэдэд мэдэгдэлгүй эзэмшилдээ авсан байсан. Иргэд энэ асуудлаар нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасан. Хотын дарга маань өөрийн гаргасан захирамжийн дагуу газрыг чөлөөлж иргэдэд эзэмшүүлж байгаад баяртай байна” хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хандалт

603366
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
107
2428
18322
603366

Таны IP: 54.80.83.123

Facebook