Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр Газрын харилцааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Д.Нямдаваа, ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр, дүүргүүдийн газрын албаны удирдлага, албан хаагчид оролцлоо.

Энэ үеэр нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “2016-2020 онд хэрэгжүүлэх газрын харилцааны бодлого” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд нарийвчлал хангасан байр зүйн зураглал бүрэн хийгдээгүй, геодезийн нэгдсэн сүлжээг байгуулаагүй зэргээс шалтгаалж нийт нутаг дэвсгэрийн хэмжээний нэгдсэн бодлого төлөвлөлт, дүн шинжилгээ хийх бололцоо хязгаарлагдмал, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн оновчгүй шийдэл гаргах, геодезийн хэмжилт, зураглалыг алдаатай, нарийвчлалгүй боловсруулах хүндрэлтэй асуудлуудыг бий болгодог. Орон зайн өгөгдөл, зураглалын иж бүрэн, сүүлийн үеийн, алдаагүй, үнэн зөв мэдээлэл газрын харилцааны байгууллагын үйл ажиллагаа, төрөл бүрийн дүн шинжилгээ, дүгнэлт, шийдвэр гаргах ажиллагаанд чухал үүрэгтэй.

Хүн амын төвлөрөл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор газрын зөрчил, маргаан, агаар, хөрс, усны бохирдол ихэсч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байгаа үед Газар зохион байгуулалтын төлөвлөлтийг газар ашиглалтын нөхцөл, цаашдын чиг хандлага, төлөв байдал, чанарын өөрчлөлтийн нэгдсэн зураглал, дүн шинжилгээ, хэрэгцээт болон тохиромжтой байдлын үнэлгээнд тулгуурлан шинэ төвшинд боловсруулах чиглэл баримталж байна” гэдгийг онцоллоо.

Хоёр тал гэрээнд гарын үсэг зурснаар геодези, зураг зүй, инженер хайгуул, мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн технологи, мэдээллийн төвийн гэсэн үндсэн 6 чиглэлийн 30 гаруй ажлыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Газрын харилцааны асуудал бол нийслэлийн хувьд маш чухал салбарын нэг. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд бид орчин үеийн техник технологи ашиглах хэрэгтэй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заагдсан ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай байгаа. Тэр утгаараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагтай нийслэл хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг тал дээр санамж бичиг зурсан. Санамж бичгийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн сансарын болон агаарын зураглалуудыг хийх, сүүлийн үеийн мэдээллийн өгөгдлүүдийг ашиглах гэх мэт олон асуудлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Хот төлөвлөлтийн хувьд шинэ бодлого шаардлагатай болж байгаа. Нийслэлийн суурьшлийн бүсийг дахин нарийвчлах шаардлага байгаа. Энэ ажлууд дээр хамтран ажиллах талаар гэрээнд заагдсан байгаа” хэмээлээ.

Хандалт

140707
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
148
148
12238
140707

Таны IP: 54.81.45.122

Facebook