Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газар өмчлөлийн хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа.       Дуудлага худалдааны анхны үнийг буурууллаа.       Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлуудыг батлууллаа.      Зуслангийн ногоон бүсэд иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.      Газрын төлбөрийн Ландпэй програмыг нэвтрүүлнэ.       Олон улсын ISO стандарт нэвтрүүлнэ.      Газар өмчлөлийн аяныг дахин зохион байгууллаа.       Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хийгдэж байна.       “Газрын зөрчил арилгах” арга хэмжээг зохион байгуулж байна.       “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.       Хороо бүрийг альбомжуулна.      “Нийслэлийн Газрын албаны онлайн харилцагчийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.       Газрын харилцаа хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж байна.     

 Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсээс санаачлан “Ухаалаг газрын менежмент” төслийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй явагдаж, хүн ам нягт суурьшиж хот хүрээгээ тэлэхийн хэрээр байгаль экологи, нийгэм эдийн засаг, газрын харилцааны салбарт олон бэрхшээлтэй асуудлууд тулгарсаар байна. Эдгээр бэрхшээлтэй асуудлуудыг газар төлөвлөлтийн бодлогоор зохицуулах, хотын нутаг дэвсгэрийн тэлэлтийг зөв зүйтэй удирдан зохион байгуулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаагаас гадна гэр хорооллын хяналтгүй тэлэлтээс үүдэн өвлийн улиралд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байна.

Энэ бүх асуудлуудыг шийдэхэд мэргэжлийн газар төлөвлөлтийг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа юм. Тиймээс дүүрэг /хорооны/ нутаг дэвсгэрт газар төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж, газрын менежментийн оновчтой, ухаалаг, нэгдсэн бодлогыг тодорхойлох замаар жишиг төлөвлөлт гаргах зорилготойгоор “Ухаалаг газрын менежмент” газар зохион байгуулалтын жишиг төлөвлөлтийг хийхээр төлөвлөөд байна.

Ингэснээр нутаг дэвсгэрийг иж бүрнээр зохион байгуулан байгаль экологи, нийгэм эдийн засаг, газрын менежмент, хот төлөвлөлтийн бодлогуудыг хооронд нь уялдуулан нэгдсэн менежментийн бодлогоор зангидаж иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх юм.

Газар зохион байгуулалтын жишиг төлөвлөлтийг хийхээр эхний ээлжид Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Чингэлтэй дүүргийн 12-р хороог сонгон судалгааны ажил хийгдэж байна. Цаашид бүх дүүргийг хамран төлөвлөлт хийнэ.

Ажлын хэсэг 2017 оны наймдугаар сарын 30 өдөр байгуулагдан хоёр удаа хуралдан Газар зохион байгуулалтын жишиг төлөвлөлт боловсруулах ажлын даалгавар, хийх ажлын төлөвлөгөө гаргах, “ШИНЖЛЭХ УХААН-ШИНЭЛЭГ БОДЛОГО НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБА” сэдэвт Facebook  групп нээх, суурь судалгааг эхлүүлэх зэрэг ажлуудыг хийгээд байна.

Мөн бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор нийслэлийн харьяа 26 байгууллагуудад мэдээлэл хүсэх тухай албан бичиг хүргүүлэн холбогдох мэдээ мэдээллийг цуглуулах ажлууд хийгдэж байна.

Төслийн хүрээнд JICA байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн багийнхантай уулзалт зохион байгуулж зөвлөгөө мэдээлэл авлаа. JICA-ийн төслийн багийн гишүүн Мацүи Минорү уулзалтын үеэр танай байгууллагын хэрэгжүүлэх гэж буй энэхүү төсөл нь ирээдүйд газрын менежментийг сайжруулахад ихээхэн үр дүнгээ өгөх төсөл болж байгааг онцлоод цаашид JICA-аас дэмжин хэрэгжүүлэх боломжтойг онцоллоо.

Цаашид МУИС-ийн Газрын менежментийн тэнхимийн багш нараас зөвлөгөө мэдээлэл авахаар төлөвлөж байна.

Хандалт

603697
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
438
2759
18653
603697

Таны IP: 54.198.23.251

Facebook