Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Богдхан уулын байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газарт иргэд, аялагчид, жуулчдад зориулан автомашин, дугуйны зогсоол, стандартад нийцсэн хогийн цэг зэргийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Богдхан уулын тус байгалийн цогцолбор газарт газар эзэмшиж байсан “Энигма” компанийн 42 га газраас 3 га-г нь чөлөөлөх шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандаад байгаа.

Тэгвэл “Энигма” компани шүүхийн шатанд байгаа асуудлыг цэгцрээгүй байхад нь МХЕГ-аас үйл ажиллагаа явуулахыг хориглосон уг байршилд барилга барихаар газар ухаж эхэлсэн байна. Өчигдөр буюу долоодугаар сарын 20-нд хууль зөрчиж газар ухсан тус газарт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан,  БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Газрын алба, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, ЦЕГ-ын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэргэжилтнүүд очиж танилцлаа.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа аливаа аж ахуйн нэгж заавал байгаль орчны үнэлгээ хийлгэж, тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас авах ёстой байдаг.

“Энигма” компанийн хувьд ямар ч зөвшөөрөл аваагүй. Мөн төсөвт 3 тэрбум төгрөгийн татварын өртэй байгаа. Татварын мөнгийг уг компаниар төлүүлнэ. 3 га газрыг чөлөөлөхгүй гэж уг компани шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр тус компанийн талд гарсан. Гэхдээ давж заалдсан байгаа.

Мөн МХЕГ-аас уг байршилд үйл ажиллагаа явуулж болохгүй гэж лацадсан байсан. Харин шүүхийн шатанд байгаа, дээрээс нь МХЕГ-ын шийдвэрийг үл хүндэтгэн, тавьсан лацыг авч газар ухсан байна. Нийтийн эзэмшлийн газрыг олон нийт, иргэд л ашиглах ёстой. Цаашид иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч аж ахуйн нэгжид хатуу шаардлага тавьж ажиллах болно.

 Харин “Энигма” компанийн төлөөлөл болон удирдлагууд уг шийдвэр гарсан өдрөөс хойш албаныхантай уулзалт хийгээгүй байсаар байна.

Тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Мөн “Энигма” компани 3 га газраа чөлөөлөхгүй гэж байгаа бол тэдний эзэмшлийн 42 га талбайн эзэмших зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг ч үгүйсгэхгүй” гэсэн юм.   

Дашрамд дурдахад, “Энигма” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа уг газарт өмнө нь Нийслэлийн газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал, цагдаа гээд бүх чиглэлээр хамтарч, шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар олон зөрчил илэрсэн гэх дүгнэлтүүд гарсан. “Энигма” компани нь газраа хоёр, гурав хувааж, их сургууль барина гэх нэрийн дор газрын төлбөрөөс зугтаасаар ирсэн юм.

Хандалт

108467
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
131
2129
6509
108467

Таны IP: 54.166.153.192

Facebook