Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Нийслэлд бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. 2017 оны Газар Зохион Байгуулалтын төлөвлөгөөнд Нийслэлийн Авто  Замын Хөгжлийн газраас санал болгосон 37  авто зам, замын байгууламж, гүүрэн гарц, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжаар Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төслийн хүрээнд 25 авто зам, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир, дулааны шугам, шугамын өргөтгөл, үерийн хамгаалалтын барилга байгууламж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 33, мөн 2016 оноос он дамжин хэрэгжиж байгаа 10 төсөл хөтөлбөр зэрэг нийт 105 бүтээн байгуулалтын ажил тусгагдсан.

Өнөөдөр Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Орлогч дарга Б.Загдсамбар нар томоохон 9 авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын газар чөлөөлөлтийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр дэх Автоплазагийн уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор хийгдэж буй замын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа. Тухайн замын трасст 2 нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгээд байна. Албаны удирдлагууд үргэлжлүүлэн дараах замын газар чөлөөлөлтийн байдалтай   танилцлаа. Үүнд:

  • УБ хот-Хөшигийн хөндийн 32.2 км хурдны авто замын ажил: Хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8 га талбай өртсөн. Үүнээс Нийслэлийн Засаг даргын  захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га,  Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнөөс нийт 103 нэгж талбарыг авто замын трассаас бүрэн чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 98 хувьтай байна.
  • Яармагийн гүүрийн олон төвшний огтлолцол: БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”-ийн хүрээнд ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36  км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамруулсан гүүрийн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэхээр 2017 оны Газар зохион байгуулалтад тусгагдсаны газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Авто замын трасст нийт нийслэлийн Засаг даргын захирамжтай 5 иргэн, аж ахуйн нэгж байгууллага,  дүүргийн Засаг даргын захирамжтай 6, нийт 11 нэгж талбар өртсөн. Гүүрийн  ажлын трасст өртөж байгаа 11 нэгж талбараас 2017 оны 7 сарын 18-ны байдлаар 8 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна.
  • Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл:  Авто замын  трасст  Нийслэлийн Засаг даргын захирамжтай 9, Дүүргийн Засаг даргын захирамжтай 1 аж ахуйн нэгж байгууллага,  хүнсний мухлаг, хими цэвэрлэгээний цэгийн үйл ажиллагаа явуулж байгаа 3 ТҮЦ нийт 13 нэгж талбар  авто замын ажлын нөлөөлөлд өртөж байсныг 100 хувь чөлөөлөөд байна.
  • Сонсголонгийн гүүр: Сонсголонгийн гүүрийн төслийн хүрээнд газар чөлөөлөлтийн нөлөөлөлд 1 нэгж талбар өртсөнийг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлт 100 хувьтай байна.
  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын баруун уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүр: Гүүрийн ажлын нөлөөлөлд нийт 11 нэгж талбар өртсөнөөс 5 нэгж талбарыг  чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 45 хувьтай байна.
  • Өгөөж Чихэр Боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын трасст нийт 4 нэгж талбар өртсөн ба газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгээд байна.
  • Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт 127 нэгж талбар өртсөнөөс 76 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна.
  • Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт: Авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын 3.6км авто замын 3 км хэсэгт газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ч дэмжин хамтран ажиллаж  өөрсдийн хүч, хөрөнгөөр газрыг чөлөөлөх ажилд идэвхтэй оролцож байна. Ийнхүү бүтээн байгуулалтын ажил цаашид саадгүй хийгдэх нөхцөл боломж бүрдэж байна.

Хандалт

108447
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
111
2109
6489
108447

Таны IP: 54.166.153.192

Facebook