Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн:

Нийслэлийн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор НЗД-ын 2017 оны А/332 дугаар захирамж “дуудлага худалдаа зохион байгуулах тухай”, НЗД-ын 2017 оны А/455 дугаар захирамж “дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг батлах” тухай захирамжийн дагуу 2017.06.23-ний өдөр 10 цагт Хангарди ордны 14 давхарт зохион байгуулагдлаа.

Тухайн дуудлага худалдаанд нийт 6 санал ирснээс БГД-ын 20-р хороонд зарлагдсан 1 дүгээр байршилд 4 санал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд зарлагдсан 4 дүгээр байршилд 2 санал тус тус ирүүлсэн байна.

1. Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд 5.25 га, Үйлчилгээтэй орон сууцны хорооллын зориулалттай газарт Говь Хангай мебель ХХК, Домогт угсаа ХХК-аас тус тус санал ирүүлсэн бөгөөд уг байршилд дуудлага худалдаа зохион байгуулагдаж Домогт угсаа ХХК нь 480 606 848 төгрөгөөр үнийн саналыг өсгөн хэлж ялагч болсон.

2. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжин барилгын материалын захын урд талд 0.047 га, Үйлчилгээний зориулалттай газарт иргэн Г.Батцэцэг, Г.Ганзул “ЗМЗ ХХК”, “Мөнгөн цахиурт ХХК” нарын иргэн хуулийн этгээдүүд санал ирүүлсэн бөгөөд уг байршилд дуудлага худалдаа зохион байгуулагдаж иргэн “Мөнгөн цахиурт ХХК” нь 285 000 000 төгрөгөөр үнийн саналыг өсгөн хэлж ялагч болсон.

Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11.2-т заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дуудлага худалдааны ялагчаар тодорсон Домогт угсаа ХХК, Мөнгөн цахиурт ХХК нартай “Газрын эрхийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ” байгуулсан болно.

Хандалт

108469
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
133
2131
6511
108469

Таны IP: 54.166.153.192

Facebook