Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна.

Энэхүү ажлыг иргэд ч ихээр дэмжиж нийслэлийн Газрын албанд бичгээр болон цахимаар хүсэлтээ ирүүлж байгаа бөгөөд нэн түрүүнд чөлөөлөх боломжтой газруудын зөрчлийг арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил үргэлжлэн хийгдэж байна. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 77 байршлын газрыг чөлөөлж орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөд байна.

Тухайлбал,

· Хан-Уул дүүргийн дүүргийн 3 дугаар хороо, "Мөнхийн түншлэл" ХХК-ын явган хүний зам хааж зөвшөөрөлгүй барьсан хашааг татаж, явган хүн явах боломжтой болгов.

· Сонгинохайран дүүрэг 15 дугаар хороо 19 дүгээр байрны урд байрлалтай төмөр хашааг буулгаж газар албадан чөлөөлөв.

· Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Отгонтэнгэр их сургуулийн урд явган хүний зам хааж барьсан хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв.

· Баянзүрх дүүргийн 25-р хороо Натур худалдааны төвийн урд "Эко март" дэлгүүрийн хажуугийн бетон суурьтай төмөр хашааг буулгаж явган хүн явах боломжтой болголоо.

Хандалт

108464
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
128
2126
6506
108464

Таны IP: 54.166.153.192

Facebook