Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Түр оршин суух 1000 айлын орон сууц” буюу "Ногоон нуур" орон сууцны барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн С.Батболд, БХБ-ын төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, болон бусад зочид төлөөлөгчид, бүтээн байгуулалтад гар бие оролцон ажиллах залуучууд, оршин суугч иргэд хүрэлцэн ирлээ.
Төсөл хэрэгжих уг хэсэгт нийт 5.3 га #газарт иж бүрэн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжийн 3.8 га газарт 1008 айлын #орон сууц, 960 хүүхдийн #сургууль, авто машины #зогсоол, авто болон явган хүний зам, #тоглоомын талбай, #ногоон байгууламжийг иж бүрнээр нь барьж байгуулана.

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулах 1008 айлын орон сууцны 50 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдийн өөрсдийн орон сууцандаа ортол түр суурьшуулах зорилгоор ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд үлдэж буй орон сууцны 50 хувийг Нийслэлийн агаарын бохирдолт хамгийн өндөртэйд тооцогддог 1, 2-р бүсийн гэр хорооллын 182616 өрхийг ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сан"-ийн дэмжлэгээр төлүүлэн орон сууц авч буй иргэдэд зориулан ашиглах юм.

Хандалт

140669
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
110
110
12200
140669

Таны IP: 54.81.45.122

Facebook