Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 4 дэх салбар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт нээлтээ хийлээ.
Тус нэгдсэн төв нь хотын төвөөс 4,8 км зайтай, гаднаа 81 автомашины зогсоолтой, дотроо сургалтын өрөө, банк, нотариат, угтах үйлчилгээ, хүлээлгийн хэсэг үйлчилгээний цонхнууд бүхий 334 м2 талбайтай, иргэдэд нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд өдөрт 1220 гаруй үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай юм.

Нээлтийн үеэр нийслэлийн Газрын албаны нэг цэгийн цонхоор үйлчлүүлсэн Сүхбаатар дүүргийн иргэн У.Баямаа, Ж.Баттөр, Р.Ганчимэг нарт газар өмчлөлийн шийдвэрийг, Хан-Уул дүүргийн иргэн Б.Бямбадоржид газар эзэмших гэрчилгээг гардуулж өглөө.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Оргил" салбар нээгдсэнээр нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг хүн ам хамгийн ихээр суурьшсан гэр хорооллын иргэд авах бүрэн боломж бүрдэж байгаа юм.

Тус төвөөр дамжуулан иргэд нийслэлийн Газрын албанаас үзүүлдэг 25 нэр төрлийн үйлчилгээг түргэн шуурхай нэг дороос авах боломжтой боллоо.

Хандалт

140661
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
102
102
12192
140661

Таны IP: 54.81.45.122

Facebook