Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах  үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах ажлууд зохион байгуулагдаж байна.

Энэ ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох явган хүний зам, авто зам хаасан буюу орц гарц, авто машины болон явган хүний зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектуудын 129 байршлын судалгааг гарган хугацаатай мэдэгдэл тарааж, газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.

      2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дээрх 129 байршлаас 37 байршлын 46 обьектийг чөлөөлж орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээсэн. Мөн иргэдээс авто зам болон явган хүний замын орц гарц чөлөөлүүлэх саналыг бичгээр болон цахим хэлбэрээр хүлээн авч судалгаанд хамруулсан, цаашид ч иргэдийн саналыг авч ажиллана.

  Уг байршлуудад газар чөлөөлөх ажлууд хийгдсэнээр орц гарц гарах, явган хүний зам барих зэргээр тохижилтын ажил гүйцэтгэх нөхцөл бүрдсэн. Ихэнх байршлуудад хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах ач холбогдолтой байгаа.

Газар чөлөөлсөн байршлуудыг дүүрэг тус бүрээр үзүүлбэл:

Дүүрэг

Нийт

Чөлөөлсөн

Чөлөөлөөгүй

Хувь

Баянгол

13

4

9

30.8

Баянзүрх

26

14

12

53.8

Сонгинохайрхан

34

1

33

2.9

Сүхбаатар

27

9

18

33.3

Чингэлтэй

21

7

14

33.3

Хан-Уул

8

2

6

25.0

НИЙТ

129

37

92

30%


Зөрчлийн ажлын хүрээнд мөн ажлын хэсгээс Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж, ашиглаж байгаа газрынхаа талбайн хэмжээг зохих зөвшөөрөлгүйгээр сунгасан иргэн,  хуулийн этгээдийн судалгааг боловсруулсан. Энэ судалгаанд хамрагдсан газруудын зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээ авах зорилгоор хугацаатай мэдэгдэл тараах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцан зөвшилцөх, уулзалт хийх замаар хашааг татуулах, зөрчил арилгах ажлууд хийгдэж байна. Цаашид мэдэгдэлд заасан хугацаанд шаардлага биелүүлээгүй тохиолдолд газар албадан чөлөөлөх ажлууд үргэлжлэн хийгдэнэ.
 

Энэ ажлын хүрээнд ТҮЦ-үүд болон бусад төрлийн зөөврийн байгууламжуудын зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 283 ТҮЦ-ийн зөрчлийг арилгаж, газар чөлөөлсөн.Нийслэлийн Замын Цагдаагийн газраас шөнийн цагаар ТҮЦ болон зөөврийн объект тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавих, журамлах зэрэг үйл ажиллагаа хийгдээгүйн улмаас ТҮЦ эрхлэгч иргэд уг зөөврийн байгууламжийг дахин байршуулж зөрчил гаргасаар байна. Иймд шөнийн цагаар ТҮЦ зөөвөрлөж буй том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, замын цагдаагийн албанаас бусад боломжтой хэлбэрээр уг үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.

Мөн явган хүний зам болон орц гарц хаасан байршлуудыг чөлөөлсний дараа дахин хашаа, хайс барих зөрчлүүд гарч байгаа нь газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл үүсгэж байна.

Орц гарцыг нээж газар чөлөөлөлт хийгдсэн байдал /Архитекторийн эвлэлийн хашаа/

Орц гарцыг буцааж хаасан байдал /Архитекторийн эвлэлийн хашаа/

  

Мөн Газар чөлөөлөлт хийгдсэн байршлуудад тохижилтын ажил богино хугацаанд хийгдэх бололцоогүйн улмаас хур хог үүсэх зэргээр зохисгүй газар ашиглалт бий болж байна. Цаашид чөлөөлөгдсөн газруудад тавих хяналтыг сайжруулж, тохижилтын ажлыг шуурхай гүйцэтгэх шаардлагатай байна.

Явган хүний болон авто замын орц гарц хаасан нийтийн зориулалтттай орон сууцны 1 дүгээр давхарт үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосны улмаас явган замруу орц гарц гаргаж, нийтийн эзэмшлийн зам талбайг хаах зөрчлүүд үүсч байна.Иймд үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх, уг эрхийг шаардлагатай газруудад цуцлах хүртэл арга хэмжээг авч ажиллах саналтай байна.  

5 дугаар сургуулийн зүүн хойд талын барилгын өргөтгөлүүд:

Хандалт

089152
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
159
3019
11455
89152

Таны IP: 54.162.114.84

Facebook