Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Газрын мэдээллийн технологийн хэлтэс нь нийслэлийн хэмжээнд газартай холбоотой орон зайн болон орон зайн бус өгөгдлийг бүрдүүлэх, шинэчлэн баяжуулах, эрх бүхий холбогдох байгууллагуудыг газрын кадастрын талаарх мэдээ тайлангаар хангах, газрын харилцааны болон цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, албаны үйл ажиллагаанд шинээр нэвтэрч буй програм хангамж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллаж байна.

 

 

 

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг :

· Улсын болон орон нутгийн төсөв, төрийн байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн нийслэлийн газартай холбоотой орон зайн болон орон зайн бус өгөгдлийг бүрдүүлэх, баяжуулах

· Орон зайн болон орон зайн бус өгөгдлийг ашиглан дүн шинжилгээ хийх

· Эрх бүхий холбогдох байгууллагуудыг газрын кадастрын талаарх мэдээ мэдээллээр хангах

· Техник тоног төхөөрөмж болон програм хангамжийн аюулгүй байдал, түүний дотоод гадаад сүлжээний хэвийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах

· Байгууллагын цахим хуудсыг хариуцаж, байнга баяжуулж газрын харилцааны болон цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг түргэн шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэх

· Төрийн болон байгууллагын нууцын зэрэглэлтэй мэдээллийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах

· Холбогдох хууль, журам стандартын дагуу орон зайн болон орон зайн бус мэдээллийг Геодези зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүргүүлэх

· Геодезийн цэг, тэмдэгтийн хэвийн байдал, хамгаалалтад хяналт тавьсан тухай тайлан мэдээг холбогдох хууль, журам, стандартын дагуу зохих байгууллагад хүргүүлэх

· Геодезийн багаж тоног төхөөрөмжийг баталгаажуулах 

· Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, дугаарыг мэдээллийн санд зохих журмын дагуу бүртгэх, газрын эрхийн гэрчилгээ барьцаалсан болон барьцааг чөлөөлсөн тухай тэмдэглэгээг зохих журмын дагуу бүртгэх

Powered by emaze

Хандалт

074833
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
175
655
15093
74833

Таны IP: 54.198.118.102

Facebook