Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан.

Тус ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа билээ.

Хуваарийн дагуу нийслэлийн Газрын алба 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр иргэдэд ажлаа танилцуулах, сурталчлах, иргэдэд түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт нийслэлийн Газрын албаны 8 хэлтэс, 9 дүүргийн Газрын албаны нийт 150 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр иргэдэд албаны үйл ажиллагааг сурталчлах, газартай холбоотой бүх төрлийн лавлагаа, мэдээлэл өгч, гàçàð ýçýìøèõ ýðõèéí хугацаа сунгах, нэр шилжүүлэх, òàëáàéí õýìæýý çîðèóëàëò ººð÷ëºõ, эдэлбэрийн хэлбэр, байршил, оноосон нэр өөрчлөх хүсэлтийг хүлээн авах, кадастрын зураг гаргах зэрэг нийт 29 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэн иргэдийн сонирхсон асуултад хариулж, зөвлөгөө өгөв. Тухайлбал,

·         Кадастрын зургаар үйлчлэх -138

·         Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэл-13

·         Газар эзэмших эрхийн барьцаанаас чөлөөлөх-11

·         Газар эзэмших эрх баталгаажуулах-3

·         Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, эрх шилжүүлэх тухай хүсэлт-26

·         Газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой материал бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл-81

·         Газар чөлөөлөттэй холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл-65

·         Газрын төлбөрийн нэхэмжлэх-23

·         Газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгж байгууллыг газрын төлбөрийн тооцооллыг хийх-79

·         2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөн ирүүлэх санал-42

·         Улаанбаатар хотод газар өмчилж аваагүй тухай тодорхойлолт-7

·         Газар өмчлөлийн шийдвэр-8

·         Өмчилсөн газрын нэр өөрчлөх хүсэлт-5

·         Гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлөж авах хүсэлт-11

·         Хамтран өмчлөгчөөс хасуулах-1

·         Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт бичих-5

·         Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн зураг болон архивын мэдээллээр 27

·         Газартай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг-961 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад өгч түргэн шурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүллээ.

Мөн алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүрэг цахимаар газар өмчилж авсан ч албан ёсны бичиг баримтаа очиж авч амжаагүй 59 иргэнд өмчлөлийн шийдвэрийг олгосон.

Өдөрлөг өглөө 9.00 цагаас 17.00 цагийн хооронд болсон бөгөөд хөлтэй самбар, сурталчилгааны материал, компьютер, техник хангамжаа бэлтгэн очиж нийт давхардсан тоогоор 1500 иргэнд үйлчилж, 3000 гаруй иргэнд 10086 ширхэг гарын авлага, ном, CD зэрэг материалуудыг тараан ажиллаа. Үүнд:

1.    Иргэн, аж ахуйн нэгжид зориулсан гарын авлага- 2800

2.    Газрын цахим бирж  /хэрэглэгчийн гарын авлага/-250

3.    QR код бүхий Газрын цахим бирж  /вэб хуудас/ -2000

4.    QR бүхий Газрын албаны нэрийн  хуудас-2000

5.    Газрын харилцаа сэтгүүл-600

6.    Сайн газрын харилцаа /цахим CD/-2273

7.    Сайн засаглал тогтвортой хөгжил /ном/-163 ширхэгийг тус тус тараав.

Дээрх үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэхийн тулд газрын мэдээллийн технологийн хэлтэс гадаад сүлжээний дэвшилтэд технологи болох утасгүй шууд дамжуулалтын төхөөрөмж /access point LITE BEAN/ ашиглан Хангарьд ордоноос Сүхбаатарын талбай руу сүлжээ цацаж, бүх хэлтэс, дүүргийн газрын албадад байгууллагын дотоод сүлжээний орчинд саадгүй ажиллах боломжийг бий болгосон ба нийслэлийн Газрын албаны 8 хэлтэс, 9 дүүргийн газрын алба Газрын кадастрын мэдээллийн санг /UBGIS/, Газрын төлбөрийн бүртгэлийн сан /UsePay/, Өмчлөлийн мэдээллийн сан /LPIS/, Газрын бүртгэлийн систем /LandUK/ зэргийг хэвийн ашигласан.

 

Өдөрлөгийн үеэр иргэдээс дараах санал, хүсэлтийг ирүүллээ.

o   Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын хуучин барааны захыг төрийн мэдэлд авч, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах. /Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвд өгч саналаа өгч бүртгүүлсэн нь www.smartcity.mnээр санал тус хэлтэст ирсэн/ 

o   Нийслэлийн Засаг даргын захирамжийг хурдан хугацаанд гаргаж байх.

o   Нийтийн эзэмшлийн зам талбай, авто зогсоол хааж байрлуулсан хаалтуудыг байхгүй болгох.

o   Газар олголт явуулах газрын нөөцийн хүртээмж, дэд бүтцийн асуудал муу байна.

o   Тусгай зөвшөөрлөөр зураг үйлдэж байгаа кадастрын компаниудын чадамж муу байна.

o   Хуулийн хэрэгжилтэнд тавих хяналт, шаардлага сул

Газрын зөрчил  маргааныг  тухай бүр нь газар дээр нь  төсөв санхүү болон бусад асуудалтай холбоотойгоор шийдвэрлэх явц удаанаас шалтгаалан зарим нэг иргэд хохирох зэрэг шалтгааны улмаас газрын албаар үйлчлүүлэх иргэдэд чирэгдэл үүсдэг байна зэрэг санал, хүсэлтийг ирүүллээ.

Хандалт

108484
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
148
2146
6526
108484

Таны IP: 54.166.153.192

Facebook