Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Цахим газар өмчлөлтийн асуудлаар нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Оюунбилэгээс дараах зүйлийг тодрууллаа.

2017 оны нэгдүгээр сард агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлүүлэх ажлыг түр зогсоожээ.

-Иргэдэд цахимаар газар өмчлүүлэх ажил юу болсон бэ? -Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, агаарын бохирдолтой холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын А/17, А/18, А/19 дүгээр захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын бүсээс бусад газар нутагтгазар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахыг 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл түр зогсоосон байгаа.

-Тэгвэл иргэд одоогоор хуулийнхаа дагуу 0.7 га газраа ямар арга замаар өмчилж авах боломжтой байна?

-Иргэд алслагдсан гурван дүүрэг буюу Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Налайх дүүргийн газрын албанд өргөдөл хүсэлтээ өгч, тухайн жилийн батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд газар эзэмших хүсэлтээ гаргаж болно. Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байршилд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрхтэй иргэдэд ахуйн болон зуслангийн зориулалтаар газрыг өмчлүүлэх ажил хэвийн явагдаж байна. -Цахимаар газар өмчлүүлэх үеэр сонгогдсон хэр нь одоог хүртэл баталгаажуулаагүй байгаа иргэд яах билээ?

-Тухайн үед нь 14 хоногийн дотор өргөдлөө баталгаажуулах шаардлагатай. 14 хоногийн дотор баталгаажуулаагүй бол хүчингүй л болно. Мөн цахим газар өмчлөлтийн үед зарлагдсан байршлуудаас хоёр байршилд газар өмчлүүлэх шийдвэр гараагүй байна. Дээрх хоёр байршил нь эртний хэргэсүүрүүдтэй давхцсан тул холбогдох судалгааг хийж байна. -Нийтдээ хэдэн хүнд ямар ямар байршилд хэдий хэр хэмжээний газрыг иргэдэд цахимаар өмчлүүлсэн байна?

-Цахим хэлбэрээр 2014, 2015, 2016 онуудад нийтдээ таван удаа нийслэлийн Засаг даргын есөн удаагийн захирамжаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 69,836 иргэнд газар өмчлүүлсэн байна.

Хандалт

074830
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
172
652
15090
74830

Таны IP: 54.198.118.102

Facebook