Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн хамт олны мэндчилгээ

Нийслэлийн нийт иргэд, төр захиргааны байгууллага, ажил мэргэжил нэгт хамт олон та бүхэндээ Газрын харилцааны салбарын ажилтаны өдрийг тохиолдуулан баяр хүргэж ажил, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилж байна.

2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их хурал монголын ард түмний хувьд онцгой, түүхэн ач холбогдолтой гэж дүгнэж болох нэгэн хуулийг баталсан нь “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль байлаа.

Энэ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг дарга 2003 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 58 дугаар захирамжаа гаргаж Нийслэлийн газрын албаны бүтцэд шинээр “Газар өмчлөлийн хэлтэс” байгуулан ажиллуулахаар захирамжилсан нь манай хэлтсийн тулгын чулуугаа өрж, гал голомтоо бадрааж үйл ажиллагаагаа эхлүүлсэн баярт өдөр байлаа.

Газар өмчлөлийн хэлтэс ньГазрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/224 тоот тушаал, нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 тоот тушаалаар батлагдсан орон тооны бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, зорилгын хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Тус хэлтэс нь дарга, газар өмчлөлийн ахлах мэргэжилтэн 1, өмчлөл, бүртгэл хариуцсан мэргэжилтэн 1, газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэн 7 гэсэн бүтэц орон тоотой ажиллаж байна.

Нэр

Албан тушаал

Утас

И-мэйл

1

Т.Соёлхүү

Хэлтсийн дарга

310177

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

2

Н.Оюунбилэг

Ахлах мэргэжилтэн

319215

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

3

Б.Цэнгэл

Өмчлөл, бүртгэлийн мэргэжилтэн

319215

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

4

С.Долгормаа

Газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэн

319215

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

5

Т.Отгонжаргал

Газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэн

319215

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

6

Х.Дагиймаа

Газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэн

319215

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

7

О.Батчимэг

Газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэн

319215

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

8

Т.Төмөр-Очир

Газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэн

319215

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

9

Т.Мөнхбат

Газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэн

319215

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

10

О.Оюун-Эрдэнэ

Газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэн

319215

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт 2003-2017 ондуудад нийт 187170 иргэнд 9905,04 га газрыг өмчлүүлснээс 2003-2007 онд 66564 өрхөд 3427,34 га газрыг, 2008-2017 онд 120606 иргэнд 6477,7 га газрыг тус тус өмчлүүлсэн байна.

Энэ нь нийслэл хотын нийт иргэдийн 14,3% нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчилсөн авсан байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 101, 181 дүгээр тогтоолоор нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн 26 байршлын /амны/ хаягийн зураг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу батлагдаж нийслэлд зуслангийн газар өмчлөлийн ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоол батлагдан гарч нийслэлийн нутаг дэвсгэр дэх 52 байршилд цахим хэлбэрээр иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг нийслэлд 5 удаа зохион байгуулан явуулж нийслэлийн Засаг даргын 9 удаагийн захирамжаар нийт 69836 иргэн 3601,9 га газар өмчилж авсан болно.

Газар өмчлөлийн хэлтэс нь 2017 онд нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 6/12 дүгээр тогтоолоор батлуулж, 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3631 иргэнд 224,7 га газрыг өмчлүүлэхээр тусгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хандалт

170507
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
297
3252
8468
170507

Таны IP: 54.83.122.227

Facebook