Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Газрын албанаас Газрын харилцааны ажилтны өдрийг угтан “Хорооны төлөвлөлт-Хотын хөгжил” сэдэвт уралдааныг нийт мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулан дүнгээ гаргалаа.
Уралдаанд нийслэл, дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч, хот байгуулалт болон газар өмчлөлийн мэргэжилтнүүд оролцож өөрсдийн мэргэжлийн дагуу гэр хороолол бүхий хороо, барилгажсан буюу төвийн хороо, холимог хороо гэсэн гурван чиглэлээр тус бүр нэг хороог сонгож авч газар зохион байгуулалтын төлөвлөлтийг хийж гүйцэтгэсэн юм.

Уралдааныг зохион байгуулснаар хот суурингийн газар зохион байгуулалтын төлөвлөлтийн үйл ажиллагаа боловсронгуй болж, газрын харилцааны салбарт ахиц дэвшил гарахаас гадна мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар харуулах, онол прагтикийн мэдлэгийг нь хослуулан сайжруулах, шинэ бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулах эрмэлзлэлийг дэмжих нөхцөл бүрдэх гол ач холбогдолтой юм.

Уралдаанд дараах мэргэжилтнүүдийн бүтээл шалгарлаа.

 

ГЭР ХОРООЛОЛ БҮХИЙ ХОРОО
1. Д.Энхмаа /ГМэТХ/
2. Ж.Гал /ГМэТХ/

БАРИЛГАЖСАН БУЮУ ТӨВИЙН ХОРОО
1. Б.Хадбаатар /Сүхбаатар дүүргийн газрын алба/
2. Л.Лхагвасүрэн /Баянгол дүүргийн газрын алба/

ХОЛИМОГ ХОРОО
1. Ж.Мөнхзул /ГМеТХ/
2. Д.Баярцэцэг/ГМеТХ/


ТУСГАЙ БАЙРАНД

М.Чимэддорж /ГМеТХ/

Хандалт

089144
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
151
3011
11447
89144

Таны IP: 54.162.114.84

Facebook