Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Засгийн газрын 2015 оны 485 дугаар тогтоолын дагуу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10,11, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэх Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт 264 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар өртсөнөөс эрх зүйн харилцаа үүссэн 194 нэгж талбар байна.

Үүнээс 11 иргэний өмчилсөн газар, 183 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил газар, 51 барилга байшин өртсөнөөс гадна 69 иргэний зөвшөөрөлгүй ашиглаж буй газар, 26 сурталчилгааны самбар, 8 өндөр хүчдэлийн шон болон бусад шонгууд, 2 хөшөө өртсөнийг суурин болон хээрийн судалгааг гаргаж мэдэгдэх хуудсыг хүргүүлэн, хийгдэх ажлын талаархи мэдээллийг трасст өртсөн иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлээд байна.
Мөн найман аж ахуйн нэгж байгууллагын ШТС-ын зориулалтаар эзэмшиж буй газар авто замын трасст өртсөнийг нөлөөлөлөөс аль болох гаргах талаар мэргэжлийн байгууллагуудтай санал солилцсоноос гадна иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын өмчилсөн болон эзэмшил газруудыг нөхөх олговортойгоор чөлөөлөх, зөвшилцөх ажлын бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Замын ажил 2017 оны 6 дугаар сарын 1-нд эхлэх бөгөөд гүйцэтгэгчээр “Синохидро корпораци лимитед” ХХК шалгараад байна.

Хандалт

170500
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
290
3245
8461
170500

Таны IP: 54.83.122.227

Facebook