Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

1. ЗОРИЛГО
Захиргааны хэлтэс нь төрийн албаны стандартын удирдлага, захиргааны болон хүний нөөцийн менежментийн үйлчилгээгээр хангах, байгууллагын дарга буюу албан тушаалтны хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, байгууллагын дотоод үйл ажиллагааг тогтмолжуулан хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна.

2. ЧИГ ҮҮРЭГ
1. Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэр, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилт болон холбогдох бусад бодлогын баримт бичгүүд, нийслэлийн Засаг даргын үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, шалгуур үзүүлэлтийн дагуу биелэлтийг нэгтгэн дээд шатны байгууллагад тайлагнах, байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг дээшлүүлэх;

2. Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангаж, төрийн албан хаагчдийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах;

3. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг судлах, үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай холбогдох хууль, дүрэм, журмын төслийг шинээр боловсруулах, эрх зүйн шинэтгэлийн ажлыг хийж гүйцэтгэх, Албаны даргын шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гаргах талаар хяналт тавьж ажиллах, нийслэлийн Засаг даргын шийдвэр болон газрын талаарх эрх зүйн маргаантай асуудлаар хууль, шүүхийн байгууллагад итгэмжлэлээр төлөөлөн оролцох, албан хаагчдад хууль эрх зүйн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллах;

4. Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын шаардлагад нийцүүлж, архив, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөхөд мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах, иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хариу өгөх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хэвийн явуулах, сайжруулахад чиглэсэн ажлыг зохион байгуулах.

3. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Газрын харилцаа, Геодези, Зураг зүйн газрын даргын 2016 оны А/224 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжаар нийслэлийн Газрын албаны бүтэц, орон тоо батлагдсанаар Захиргааны хэлтэс нь хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 2, хуулийн мэргэжилтэн 3, хүний нөөцийн мэргэжилтэн 1, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн 3, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн 1, бичиг хэргийн ажилтан 1, архивын ажилтан 2, даргын туслах 1 буюу нийт 15 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

4. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТ БОЛОН ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙН ТАЛААР

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 3 зорилтын хүрээн дэх газрын чиглэлийн 18 арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний гүйцэтгэлийг 2016 оны жилийн эцсийн байдлаар гарган Нийслэлийн Засаг даргны тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүллээ.

Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийслэл хэрэгжүүлэхээр тусгагдсан ажлуудын төлөвлөгөөнд санал хүргүүлж ажиллаа.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа ба нийслэлийн санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр манай байгууллагын хариуцан хэрэгжүүлэх 15 ажил тусгагдсан бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа төдийгүй хөрөнгө оруулалтын ажлуудын ажлын даалгаврыг бэлтгэн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн байна. НХААГ-аас ирүүлсэн зөвлөмжийн дагуу шалгарсан байгууллага, хуулийн этгээдтэй "Ажил гүйцэтгүүлэх" гэрээ байгуулан ажиллаж байна.

Тайлант хугацаанд Засгийн газрын тогтоол 2, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 4, НИТХТ-ийн Хурлын тогтоол 2, Нийслэлийн Засаг даргын захирамж 33, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл 5 ирснийг тус тус бүртгэн холбогдох албан тушаалтанд шилжүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд байгууллагын 1, 2, 3, дугаар саруудын ажлын тайланг нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллаа.

Нийслэлийн удирдах ажилтнуудын 6 удаагийн шуурхай зөвлөгөөн дээр 23 үүрэг даалгавар өгөгдсөнийг холбогдох хэлтэс албадад хариуцуулан биелэлтийг нэгтгэн “Ulaanbaatar.mn/admin” цахим сайтад цаг хугацаанд нь байршуулж, гүйцэтгэлийг НЗДТГ-т хүргүүлэн ажиллаа.

 

Мөн нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу байгууллагын 14 хоног тутмын тайлан, төлөвлөгөөг нэгтгэн НЗДТГ-ын ХШҮХ-т тогмол хүргүүлэн ажиллаж байна.

Байгууллагын шуурхай зөвлөгөөний хуваарийг гарган хэлтэс, албадын дарга нарт танилцуулж, хуваарийн дагуу шуурхай зөвлөгөөнийг хуралдуулан өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлтэд хяналт тавин ажилласан бөгөөд хэлтэс албадын 14 хоног тутмын ажлын тайлан, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулаад байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зарим яамдын сайдуудтай 2012-2016 онд хамтран ажиллахаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилт, Засгийн газрын гишүүн Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний 2016 оны хэрэгжилтийг тус тус нэгтгэн гаргаж Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүллээ.

Мөн Барилга, хот байгуулалтын яамтай 2016-2020 онд хамтран ажиллах санамж бичиг болон Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хавсралтад тусгах саналыг боловсруулан Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүллээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07/01 дүгээр тогтоолоор батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний Нийслэлийн Газрын албатай холбоотой заалтуудын гүйцэтгэлийг 7 хоног бүрийн Даваа гаригт гаргаж, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт, үнэлгээ, шинжилгээний хэлтэст хүргүүлээд байна.

Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг зохион байгуулах 2017 оны төлөвлөгөө”-ний нийслэлийн Газрын албатай холбоотой заалтуудын биелэлтийг гарган Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт, үнэлгээ, шинжилгээний хэлтэст хүргүүлэн ажиллалаа. Мөн нийслэлийн Газрын алба нь нийслэлийн гамшгаас хамгаалах “Газар зохион байгуулах алба” бөгөөд гамшгаас хамгаалах албаны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

5. ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ, ХОЛБОГДОХ ДҮРЭМ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ БОЛОН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААР

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2017 онд байгуулах үр дүнгийн гэрээний хавсралт болох байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлууллаа.

Төсвийн шууд захирагч, нэгжийн менежерүүдтэй байгуулах үр дүнгийн гэрээний төслийг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын дагуу боловсруулж төсвийн шууд захирагч нэгжийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулах ажлыг зохион байгууллаа.

 

Ажилтан албан хаагчдын зэрэг дэвийг нэмэгдүүлэх болон шинээр олгуулах саналыг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/171 дүгээр захирамжаар 28 албан хаагчын зэрэг дэвийг нэмэгдүүлэх болон шинээр олгуулах асуудлуудыг тус тус шийдвэрлүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын дагуу байгууллагын ажилтан, албан хаагчдын хувийн хэргийг хөтлөн баяжуулалтыг тогтмол хийхийн зэрэгцээ төрийн албан хаагчийн хувийн хэргийг шинээр захиалан хэвлүүлээ.

 

Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахиж, цаг ашиглалтыг мөрдөн ажиллахад хяналт тавин ажиллаж эмнэлгийн чөлөөтэй 6 /листээр/, захиргааны чөлөөтэй 9 ажилтны бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөн ажиллаж байна.

Мөн албан хаагчдын ажил үүргийн хуваарийг оновчтой хуваарилах, ажлын хариуцлагыг тодорхой болгох үүднээс ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэн ажиллаа.

Ажилтан, албан хаагчид болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийт 53 өргөдөл, 39 албан бичгийг судлан холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэн хариуг тухай бүрд мэдэгдэн ажиллаа.

Мөн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд ар гэрийн гачигдалтай 4 албан хаагчид нийт 1.0 сая төгрөгийн нэг удаагийн тусламж, тэтгэмжийг олгуулан ажиллаа.

2017 оны ээлжийн амралтын хуваарийг албан хаагчдын санал, ажлын ачаалал, шаардлагад нийцүүлэн хийж Албаны даргын 2017 оны 03 дүгээр сарын 02-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар батлуулан, ээлжийн амралтын мэдэгдлийг гарган олговол зохих дүнг хууль, журмын дагуу олгуулахаар санхүү, аж ахуйн хэлтэст хүргүүлээд байна.

 

Мөн албан хаагчдын ажилласан жил, хүйс, зэрэг дэв, шагнал урамшууллын талаарх дэлгэрэнгүй судалгааг гарган байгууллагын удирдлагуудад танилцууллаа.

Хүний нөөцийн судалгааны тоон мэдээлэл

 6. АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТАЛААР

Байгууллагын мэдээллийн цагаар нийт албан хаагчдад “ХАСХОМ мэдүүлэх тухай болон практикт илэрдэг түгээмэл зөрчлүүд” сэдвээр АТГ-ын мэргэжилтэнг урьж сургалт зохион байгуулсан.

Төрийн захиргааны 163 албан тушаалтны 2016 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар болон цаасаар хүлээн авч нэгтгэн тайлан мэдээг гаргаж холбогдох газарт хүргүүллээ.

Мөн шинээр болон шилжүүлэн томилогдсон 2 албан хаагчийн хувийг ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулахаар хүргүүлсний дагуу хянасан тухай хариу албан бичгийг хүлээн авч хуулийн дагуу томилгоог хийсэн байна.

Төрийн албаны стандартын удирдлага, хүний нөөцийн чиглэлээр ашиглаж буй програм хангамж:

 

 

7. ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДАД ТӨЛӨӨЛӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

Нэгдүгээр улирлын байдлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын захирамж болон нийслэлийн Газрын албаны үйл ажиллагаатай холбоотой гаргасан нэхэмжлэлтэй давхардсан тоогоор 312 шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байна. Үүнд:

Анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг 48, анхан шатны шүүх хурал 168, давж заалдах шатны шүүх 60, Хяналтын шатны шүүхэд 36 хуралд оролцлоо.

Эдгээрээс эцэслэн шийдвэрлэгдсэн 63 асуудал байгаа бөгөөд хэргээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 8, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 42, эвлэрсэн 2, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн 3, дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн 5, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан 3 хэрэг байна.

Мөн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгох тухай” нийслэлийн Газрын албаны даргын тушаалын төслийг боловсруулан батлуулж байгаа бөгөөд тайлант хугацаанд нийт 5 удаагийн тушаалаар 104 иргэн аж ахуйн нэгжийн үрэгдүүлсэн гэрчилгээг хүчингүй болгон гэрчилгээг нөхөн олгох боломжийг бүрдүүлж өглөө.

 

 

8. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖЛЫН ТАЛААР

Нийслэлийн Газрын албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл буюу газар чөлөөлөх ажил, газар өмчлөлийн байдал, ТҮЦ арга хэмжээ, Газар эзэмших, ашиглах эрх, цаашид хийгдэх ажлуудын талаарх мэдээ, мэдээлэл, ярилцлага, тодруулгыг өдөр тутмын 5 сонин, радиогийн 1 нэвтрүүлэг, 9 телевизээр дамжуулан олон нийтэд хүргэсэн байна.

 

 

 

9. АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ

ИРСЭН БИЧГИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН ТАЛААР:

Байгууллагын хэмжээнд нийт 1492 албан бичиг ирснээс Захиргааны хэлтэст 211, Санхүү аж ахуйн хэлтэст 21, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтэст 936, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст 108, Үнэлгээ төлбөрийн хэлтэст 26, Газар өмчлөлийн хэлтэст 23, Газар чөлөөлөх хэлтэст 74, Газрын мэдээлэл технологийн хэлтэст 87, удирдлагад 4, нэгжид хамааралгүй 2 албан бичиг тус тус ирж бүртгэгдсэн байна.

Мөн байгууллагаас явуулах баримт бичгийг хүлээн авч бүрдэл, хавсралт, хаягийн бүрэн зөв эсэхийг шалган, тамга, тэмдэг дарах, бүртгэж дугаарлах, дугтуйлах, хаяглах, шуудангийн салбарт хүлээлгэн өгөх ажлыг журмын дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд тайлант хугацаанд нийт 1482 ширхэг албан бичгийг дугаарлан бүртгэж, 675 албан бичгийг шуудангийн салбарт хүлээлгэн өглөө.

СМАРТСИТИ ЦАХИМ САЙТААР ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН

ШИЙДВЭРЛЭЛТ

Нийт 383 өргөдөл хүлээн авснаас хугацаандаа шийдвэрлэсэн 348, судлагдах шатандаа байгаа 35 өргөдөл байна.

Хэлтсүүдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал /графикаар/

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн байдалд дүн шинжилгээ хийж байна.

АРХИВЫН АЖЛЫН ТАЛААР

2017 оны 1 дүгээр улиралд Цахим архивын ажлын хүрээнд Баянгол дүүргийн газар эзэмших, ашиглах хувийн хэрэг буюу баримт бичгийг цахим хэлбэрт оруулан нэгж талбарын хувийн хэрэг үүсгэн архивлаж байна.

Тайлант хугацаанд нийслэлийн Газрын албаны зохион байгуулалтын нэгжүүдэд 5140 стандартын эмхтгэлийг хуулбарлан өгч ажилласан бөгөөд уг стандартыг хэрхэн дагаж мөрдөж байгааг шалган, зөвлөн тусалсан байна.

Д/д

Үйлчилгээний нэр төрөл

Хамрах хугацаа

Тайлбар

/Баримтын тоо/

1

Дотооддоо түр олгосон баримт бичиг

2017.01.02

2017.03.24

523 хувийн хэрэг

2

Түр олгосон баримтын буцаан өгсөн байдал

2017.01.02

2017.03.24

484 хувийн хэрэг /39 хувийн хэрэг мэргэжилтнүүдэд /

3

Баримтанд “Хуулбар үнэн” тэмдэгээр баталгаажуулсан байдал

2017.01.02

2017.03.24

2193 хуудас

4

Бусад

2017.01.02 2017.03.24

6 дүүргийн Газрын албаны архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд зөвлөн тусалсан.

Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын арга зүй, зохион байгуулалт сэдвээр төрийн албан хаагчдад зориулсан анхан шатны сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны 16 цагт зохион байгууллаа.

Мөн Албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний А/16 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 02 дугаар сарын 15-наас 20-ны өдрүүдэд нийслэл, дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа, архив, бичиг хэргийн ажилтнуудын ажил байдалтай танилцаж, ажлын үр дүнг дээшлүүлэх талаар зөвлөмж өгч ажиллаа.

Хандалт

054746
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
154
2752
10289
54746

Таны IP: 54.198.190.185

Facebook