Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Танилцуулга

Налайх дүүрэг нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сумдуудтай хиллэн 68.7 мянган га нутаг дэвсгэрийг хамран оршдог.

Налайх дүүргийн газрын нэгдмэл сан нийт 68764 га байна. Үүнээс:

Хөдөө аж ахуйн газар - 21762.95 га буюу 31.65 хувь

Хот тосгон бусад суурины газар - 11840.1 га буюу 17.2 хувь

Зам, шугам сүлжээний газар -1030.53 га буюу 1.5 хувь

Ойн сан бүхий газар -1678.5 га буюу 2.44 хувь

Усны сан бүхий газар - 5 га буюу 0.007 хувь

Улсын тусгай хэрэгцээний газар- 32446.92 га буюу 47.19 хувь тус тус эзэлж байна.

Эрхэм зорилго

Налайх дүүргийн Газрын алба нь Газрын тухай багц хууль, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн зорилтууд болон Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн зорилтууд, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Налайх дүүргийн Засаг даргаас газрын талаар баримтлах бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахад оршино.

Албаны чиг үүрэг

1.Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу эзэмшүүлэх, өмчлүүлэх ажлыг зохион байгуулах, гэрээ байгуулж гэрчилгээ олгох, газрын зөрчил маргааныг шийдвэрлэх

2. Газрын кадастрын мэдээллийн санд шинээр зураг оруулах, өөрчлөлт хийх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын кадастрын зурган мэдээллээр үйлчлэх, нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх, мэдээ тайлан, судалгаа гаргах, нэгтгэх, газрын нэгдмэл сангийн тайлан, газрын улсын бүртгэл хөтлөх, тоолох, тайлагнах,

3. Монгол Улсын Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийг удирдлага болгон 2017 оны газрын төлбөрийн даалгавар 2 тэрбум төгрөгийг хураан барагдуулж, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх,

4. Байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөн явуулах,

5.Санхүү бүртгэлийн стандарт бүхий мэдээллээр ханган, санхүүгийн үйл ажиллагааг жигд ханган ажиллах,

7. Дээд байгууллага, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шуурхай биелүүлж тайлагнаж ажиллах, цаг үеийн ажилд идэвхтэй оролцох

Налайх дүүргийн Газрын албаны бүрэлдэхүүн

 

ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН АЖЛЫН ТАЛААР:

2017 оны төлөвлөгөөнд 200 иргэнд нийт 7.2 га газрыг өмчлүүлэхээр тусгасан бөгөөд 1 дүгээр улиралд газар өмчлөлтэй холбоотой 114 өргөдөл хүлээн авсан.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/794 дүгээр захирамжаар 1711 иргэнд 87.7 га газрыг өмчлөх эрх олгосон ба тэдгээрээс 1467 иргэний газар өмчлөх шийдвэрийг олгоод байна.

Нийслэлийн Газрын албанаас Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх уралдааныг зарласантай холбогдуулан тус албанаас 1 дүгээр улиралд багтааж дүүргийн 7 дугаар хорооны газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлж, өмчлүүлж дуусгах зорилт тавин ажиллаж нийт 33 иргэний газрыг өмчлүүлсэн.

 

7 дугаар хорооны иргэдэд газар өмчлөлийн талаар сурталчлах ажил

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ АШИГЛУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД :

Дүүргийн Засаг даргын захирамжаар :

- 91 иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг шилжүүлсэн,

-2 иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг сэргээсэн

2 иргэн байгууллагын гзар эзэмших зориулалтыг өөрчилсөн.

Дүүргийн Засаг даргын захирамжаар шийдвэр гарсан 227 иргэн, ахуй нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгосон.

Шар усны үерийн аюултай бүс буюу Тэрэлж голын сав газрын дагуух шугуйд 2005 оноос хойш зөвшөөрөлгүй суурьшиж эхэлсэн 50 гаруй айл өрх, аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж, иргэдэд шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор онцгой байдлын хэлтэстэй хамтран шаардас хуудас, сэрэмжүүлэг хүргэх ажлыг зохион байгуулсан.

 

КАДАСТРЫН ЗУРГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТАЛААР:

2017 оны 1 дүгээр улиралд 500 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2017 оны 4 дүгээр сарын 7-ны 289 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Газрын төлбөрийн үлдэгдэлтэй, нэр хаяг тодорхойгүй иргэн аж ахуйн нэгжийн мэдээллийг дүүргийн Бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтсээс тодруулан мэдээллийн дагуу 65 иргэн, аж ахуйн нэгжид албан бичгээр төлбөр барагдуулах тухай мэдэгдлийг гарт нь болон шуудангийн хаягаар хүргүүлсний дүнд төлбөрийн орлого нэмэгдсэн.

Газрын дуудлага худалдааны үнэнд 21.2 сая төгрөгийг нөхөн авч төсөвт оруулсан.

 

Газрын төлбөрийн талаар МҮОНТ-ээр мэдээлэл хийлээ.

АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АРХИВЫН ТАЛААР :

Нийт 36 удаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагад архивын лавлагаа хуулбараар үйлчилсэн. Архивын баримт түр олгосон бүртгэлийг байгууллагын архивын үндсэн заавар болон албаны архивын журмын дагуу бүртгэл хөтлөн олгож хэвшсэн, архивын баримтын ашиглалтын хуудсанд тухай бүр тэмдэглэл хийж ажилласан. Авлигатай тэмцэх газар болон дүүргийн иргэний хэргийн шүүх, Нийслэлийн болон дүүргийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад архивын хуулбар материал нийтдээ 7 удаа гаргаж өгсөн.

 

Албаны архивын өрөөг стандартын дагуу тохижуулсан.

ИРСЭН БИЧГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

/2017.01.02-2017.04.05/

Д/д

Нэр

Нийт

Хариугүй

Хариутай

Хугацаандаа шийдвэрлэсэн

Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн

Хугацаа хэтэрч шийдвэрлэгдээгүй

Шийдвэрлэх шадандаа байгаа

Шийдвэрлэлтийн %

1

Налайх дүүргийн Газрын алба

329

184

145

258

16

0

55

96.55 %

 

Нийт

329

184

145

258

16

0

55

96.55 %

ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ

Өргөдөл гомдлын

тоо

Хугацаанд нь шийдвэрлэсэн

Хугацаа хэтрүүлсэн

Хүлээгдэж байгаа

1

273

120

48

105

БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон түүний баг ажлаа хүлээж аваад 100 хоногийн хугацаанд хийсэн ажил болон цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа иргэдэд тайлагнаж нээлттэй өдөрлөгийг Соёл урлагын ордонд зохион байгууллаа.

 

Засаг даргын 100 хоног өдөрлөгийн үеэр

Өдөрлөгийн үеэр иргэдэд зөвлөгөө өгч, санал гомдлыг бүртгэж, санал асуулгын хуудсаар санал хүсэлтийг авсан. Нийтдээ 50 орчим иргэний санал хүсэлтийг авч, зөвлөгөө өгч ажиллаа.

БУСАД АЖЛЫН ТАЛААР

Нийслэлийн Газрын албанаас газрын албаны хэлтэс, албадуудын дунд зарласан “Хорооны төлөвлөлт–Хотын хөгжил” сэдэвт болзолт уралдаанд албаны 4 ажилтан оролцож хугацаанд нь тайлан мэдээг өгч ажилласан.

Уг ажлын хүрээнд 2, 5, 6, 7 дугаар хорооны төлөвлөлтийн талаар судалгаа гаргаж боловсруулалт дүн шинжилгээ хийсэн. 14 хоног тутамд уралдааны явцын талаар Нийслэлийн Газрын албанд тайлагнаж ажилласан. Тухайлбал 2 дугаар хорооны Барилгажсан хэсэг, 6 дугаар хорооны дахин төлөвлөлт хийх хэсгийг сонгож, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар өмчилсөн болон эзэмшиж байгаа айл өрхүүдийг судалж ArcGIS программын тусламжтай ангилсан. 5 дугаар хорооны хувьд ArcGIS програмыг ашиглан орон зайн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргасан.

6 дугаар хорооны Тэрэлжийн хэсэг дэх төлөвлөлт

Дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагч, иргэдийн дунд зохион байгуулсан Налайх дүүргийн “Мөнгөн өвөл” цасны баяр өвлийн өдөрлөг дүүргийн наадмын талбайд зохион байгуулагдаж хамт олноороо амжилттай оролцсон. Өдөрлөгийн арга хэмжээнд байгууллагууд асар майхан, гэр барьж, өөрсдийн туг далбаатай оролцон, мөнгөн өвөл сэдэвт цасан урлалыг хийж, байгууллага хамт олноороо олс таталт, цасны сумо, дартс зэрэг тэмцээн уралдаанд оролцлоо.

 

Цасны баяр

Байгууллагын орчны цас мөс болон хог цэвэрлэгээнд тогтмол оролцсон. Тухайлбал: Дүүргийн Засаг даргын албан даалгаврын дагуу зохион байгуулж буй аяны хүрээнд 3 удаагийн цэвэрлэгээнд оролцоод байна.

 

 

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт зохион байгуулсан сургалтад оролцов.

ЦААШИД ТӨЛӨВЛӨСӨН АЖЛЫН ТАЛААР

1. Замын трасст орсон газруудыг чөлөөлөх

2. Газрын төлбөрийн төлөвлөгөөг биелүүлэхэд анхаарах

3. Газар өмчлөлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд дүүргийн 1 дүгээр хорооны газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх аян зохион байгуулах.

4. Геодезийн цэг тэмдэгтийн тооллого явуулах

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБА

 

Хандалт

123873
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
158
2064
10128
123873

Таны IP: 54.224.202.184

Facebook