Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

О.Эрдэнэ

Урин дулааны улирал ирж, нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Бүтээн байгуулалтын ажилд хамгийн их чирэгдэл учруулдаг зүйл бол газар чөлөөлөлт байдаг. Тиймээс газар чөлөөлөх ажлын явцын талаар Нийслэлийн Газрын албаны газар чөлөөлөх хэлтсийн газар зохион байгуулагч М.Сэргэлэнгээс тодрууллаа. Тус алба авто зам, инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир, дулааны шугам, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, өрхийн эмнэлэг зэрэг нийт 65 байршлын бүтээн байгуулалтын газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.

-Энэ онд Нийслэлийн газрын албанаас 65 байршилд газар чөлөөлнө гэсэн. Энэ ажлын явцын талаар танилцуулахгүй юу?

-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон 2017 оны Газар Зохион байгуулалтын ажлын хүрээнд 65 ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөнд тусгасан. Одоогийн байдлаар бүх байршлууд дээр газар чөлөөлөх ажил хийгдэж эхлээд байна. Энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан нийт ажлын гүйцэтгэл нэгдүгээр улирлын байдлаар 39 хувьтай байна. 2016-2017 он дамжин хэрэгжиж буй 10 ажил 95 хувийн биелэлттэй байна. Жишээлбэл, өнгөрсөн даваа гаригт шав тавьсан Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажлын трасст өртсөн 11 нэгж талбарыг чөлөөлөх ажлыг 100 хувь хийж дуусгасан. Одоо гүүр барих ажил эхлэхэд ямар ч саадгүй болсон.

-Энэ онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын газар чөлөөлөх ажлын талаар тодруулахгүй юу?

-Томоохон хэмжээний бүтээн байгуулалт гэвэл сая дурдсан Яармагийн гүүрийн ажил байна. Замын цагдаагийн олон түвшний уулзвар, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Налайх, Чойр чиглэлийн авто замын трассыг чөлөөлөх ажил байна. Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Сонсголонгийн гүүр зэрэг ажлууд байна. Мөн он дамжин хэрэгжиж буй “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвийн газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байна. Энэ хоёр дэд төвийн газар чөлөөлөлтийн ажлын явц 50 хувьтай явагдаж байна.

-Энэ жилийн хувьд газар чөлөөлөлтөд хамгийн их хүндрэл үүсгэхээр байгаа газар аль дүүрэгт байна вэ?

-Баянзүрх дүүргийн XI хороо, Баянзүрхийн товчооноос Налайх, Чойр чиглэлийн авто замын хэсгийг чөлөөлөх ажил. Энэ хэсэгт нийт 187 нэгж талбар өртөж байгаа. Энэ 187 нэгж талбараас гадна энэ зурваст зөвшөөрөлгүй буусан айл нэлээд бий. Үүнийг нийлүүлвэл 200 гаруй нэгж талбарт газар чөлөөлөх ажил хийгдэнэ. Мөн газар чөлөөлөлт хийгдэхэд хүндрэлтэй бүтээн байгуулалтын ажил гэвэл Орбит, Толгойтын 3.6 км замын газрыг чөлөөлөх ажил байна. Энэ жил сургууль, цэцэрлэг, эмнэлэг, өрхийн эмнэлгийн ажил нэлээд их байгаагаараа онцлогтой. Нийт 65 ажлын 50-иас илүү хувь нь инженерийн барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын газрыг чөлөөлнө. Үлдсэн хэсэг нь явган хүний болон авто замын бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлт хийхээр тусгагдсан байгаа.

-Газар чөлөөлөхөд тулгарч буй гол бэрхшээл юу байна вэ?

-Газар чөлөөлөхөд тулгардаг ганц л асуудал байдаг. Энэ нь юу вэ гэхээр иргэд үл хөдлөх хөрөнгийнхөө үнийг хэт хөөргөдөг. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 20-30 сая төгрөгөөр зарах хашаа байшинг “Улс тусгай хэрэгцээнд авна” гэх нэрээр үнийг нь 2-3 дахин өсгөж, 80-90 сая төгрөгийн нөхөн олговор авахыг шаарддаг. Энэ бол газар чөлөөлөлтийн хамгийн гол гацаа юм. Улс орон эдийн засгийн хямралтай байгаа энэ үед иргэдийн хүссэн хэмжээний нөхөх олговрыг олгох боломжгүй юм. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь мэргэшсэн үнэлгээний байгуулагаас тогтоосон үнийн дүнтэй ойролцоо бодит үнэлгээг баримтлах шаардлагатай.

-Он дамжсан газар чөлөөлөх 10 ажил байгаа талаар дээр дурдсан. Энэ ажлууд удааширч буй нь ямар шалтгаантай вэ?

-Газрын тухай хуулинд зааснаар Иргэний ахуйн зориулалттай газрыг тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд дулааны улиралд чөлөөлөх шаардлагатай байдаг.Үндсэндээ 4 сар гэсэн үг. Хүйтний улиралд тухайн хашаа байшинг буулгачихаар оршин суугчид нь хаачих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Иймээс дулааны улирал эхлэнгүүт тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцүүлэн, газар чөлөөлөлтийн ажил хийгддэг.Тиймээс томоохон бүтээн байгуулалтын ажлууд дээр газар чөлөөлөх мэргэжилтнүүд богино хугацаанд маш өндөр ачаалалтай ажиллах шаардлага тулгардаг.

-Өнгөрсөн онд газар чөлөөлөлт хийгдэж байсан зарим газрын ажлын явц 95 хувьтай байна гэсэн мэдээллийг гаргаж байсан.

- Одоогийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлт ерөнхийдөө дууссан ба авто замын зорчих хэсэг бүрэн ашиглалтанд орж тээврийн хэрэгсэл зорчиж байгаа. Одоо явган хүний замын трасст орсон ганц нэг хашаа байшинг чөлөөлөх ажил үлдээд байгаа.

Үндэсний шуудан сонин

Хандалт

089127
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
134
2994
11430
89127

Таны IP: 54.162.114.84

Facebook