Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эдэлбэрийн газар ашиглалтыг сайжруулж, тохижилт хийх боломжийг бий болгох, авто замын түгжрэлийг бууруулах үндсэн зорилготойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулахаар шийдвэрлэсэн.


Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Газрын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/, гараж, контейнер, павильон зэрэг зөөврийн байгууламжууд, авто зам болон явган хүний зам хааж байрлуулсан хашаа, хайс, төмөр хаалт, шон, шат, зөөврийн байгууламжууд болон бусад төрлийн объектууд, эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сунгасан хашаа зэргийг зохих журам, удирдамжийн дагуу зөрчил арилгах, газар чөлөөлөх арга хэмжээ авч эхлээд байна.
Дээрх захирамжийн хүрээнд зөвшөөрөлгүй байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй нийт 757 түргэн үйлчилгээний цэгүүдэд зөрчлөө арилгах тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан газар чөлөөлөх арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд, дүүргийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналт, Цагдааг зэрэг байгууллагын албан хаагчидтай хамтран ажиллаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1132 түргэн үйлчилгээний цэг байгаагаас 757 зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 оны 12 дугаар сарын 13 өдрийн байдлаар нийт 572 түргэн үйлчилгээний цэгт зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөх тухай шаардах хуудас тараасан бөгөөд зөвшөөрөлгүй 23 түргэн үйлчилгээний цэгийг эхний ээлжид нүүлгэн газрыг чөлөөлөөд байна.

 

 

 

Хандалт

108472
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
136
2134
6514
108472

Таны IP: 54.166.153.192

Facebook