Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий Сайдын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/541 дүгээр захирамж,  Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаар тушаалыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 8,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн 33км хурдны авто замын трасс батлагдаж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп” шалгарч авто замын ажил эхлээд байна.

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах  үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах ажлууд зохион байгуулагдаж байна.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд нийслэлийн Газрын албаны албан хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 ширхэг хайлас мод тарилаа. Байгаль орчноо нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлст гар бие оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийслэлийн Газрын албаны нэрэмжит төгөл бий болгохоор зорьж байгаа юм.

Нийслэлийн засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн А/18 дугаар тоот захирамжаараа Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг баталсан. Уг захирамжийн дагуу нийслэлийн Газрын албанаас Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарын эргэлтийн цэгийг тогтоож, шаардлагатай тэмдэглэгээний тоог нарийвчлан гаргахаар хээрийн судалгааг хийж байна.

Зорилго:

Улаанбаатар хотод баригдах барилга, автозам, инженерийн шугам сүлжээний газрыг чөлөөлж, холбогдох газруудад хүлээлгэж өгөх болон нөлөөлөлд өртсөн газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчидтэй гэрээ байгуулах, газрыг чөлөөлөх, нөхөх олговор олгох, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах.

Нийслэлийн Газрын албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурал 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр боллоо.  Уг хурлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, бусдад шилжүүлэх тухай 114 хүсэлтийг хэлэлцсэнээс 97 хүсэлт дэмжигдэж, 19 хүсэлт тодорхой асуудлаар судалж, тодруулахаар шаардлагатай учраас хойшлуулав.

Хандалт

074856
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
198
678
15116
74856

Таны IP: 54.198.118.102

Facebook