Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Эрхэм зорилго

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга,
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны
өдрийн А/225 А/677 дугаар тушаал, захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийслэлийн Газрын алба нь /цаашид “Газрын алба” гэх/ Газрын тухай багц хууль, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтууд болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтууд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас газрын талаар баримтлах бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжпэг, мэргэжил арга зүйн зөвлөгөөг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын нийслэл дэх алба бөгөөд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн.

1.2. Газрын алба нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Хаягжуулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэр болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.3. Газрын алба нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Төрийн сан банкинд харилцах данстай байна.

1.4. Газрын алба нь Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын өмнө ажлаа хариуцаж, тайлагнана.

1.5. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг Газрын албаны дарга батлах бөгөөд төрийн албан хаагчийн жишиг цалингийн сүлжээг мөрдөж ажиллана.

1.6. Газрын алба нь Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаа дахь улсын нэгдсэн мэдээллийн сантай холбогдсон нийслэлийн газар зохион байгуулалт, газрын кадастрын мэдээллийн сан, архивтай байна.

Хоёр. Газрын албаны удирдлага, зохион байгуулалт

 

2.1. Газрын албаны бүтэц, орон тооны хязгаарыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

2.2. Газрын алба нь дарга, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтэс, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс хариуцсан орлогч дарга, Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтэс, Газар чөлөөлөх хэлтэс, Газар өмчлөлийн хэлтэс хариуцсан орлогч даргатай байна. Газрын албаны даргыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцсөний үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

2.3. Газрын албаны дарга нийслэлийн болон дүүргийн Газрын албаны албан хаагчдыг томилж, чөлөөлөх бөгөөд орлогч дарга, хэлтэс, албадын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана. Газрын албаны дарга нь орлогч даргыг томилж, чөлөөлөхдөө Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга болон Нийслэлийн Засаг даргатай, дүүргийн Газрын албаны даргыг томилж, чөлөөлөхдөө холбогдох дүүргийн Засаг даргатай тус тус зөвшилцөнө.

2.4. Газрын албаны нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг, зохион байгуулалтын асуудлыг байгууллагын дотоод журмаар зохицуулна.

2.5. Газрын албаны дарга хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх болон Нийслэлийн Засаг даргаас шилжүүлсэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, дүрэм, журам, бусад шийдвэрийг баталгаажуулан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллана.

2.6. Газрын албаны даргыг түр эзгүй хугацаанд түүний эрх, үүргийг Газар ашиглалт, бүртгэлийн хэлтэс, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэс, Газрын мэдээллийн технологийн хэлтэс хариуцсан орлогч хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Газрын албаны дарга тушаал гаргана.

2.7. Газрын албаны зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хуулийн дагуу мэргэжпийн холбоо, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

2.8. Газрын албаны даргын дэргэд байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар түүнд зөвлөх чиг үүрэг бүхий “Зөвлөл” ажиллуулж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Газрын албаны дарга батална.

2.9. Газрын албаны үйл ажиллагааны зардлын тодорхой хэсгийг хууль тогтоомжид заасан үйлчилгээний хураамжаас бүрдүүлнэ.

2.10. Газрын албаны дарга нь Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга болон Нийслэлийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэнэ.

 

Гурав. Газрын албаны чиг үүрэг

3.1. Газрын алба Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.1.1. нийслэлд газрын харилцааны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажпыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

3.1.2. улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх ажпыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

3.1.3. газрын кадастрын зураглал болон газрын бүртгэлийг зохих журмын дагуу эрхлэх, газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, гэрээг дүгнэх, нийслэлийн хэмжээнд цаасан болон тоон архивыг холбогдох стандартын дагуу эрхлэх;

3.1.4. газрын төлбөрийг ногдуулж хураах, газрын татварын ногдуулалтыг хийж, төвлөрүүлэхэд хяналт тавих, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх;

3.1.5. нийслэлийн нутаг дэвсгэрт газартай холбогдон гарсан зөрчлийг илрүүлэх, арилгах, газрын маргааныг зохицуулах, шийдвэрлэх ажпыг зохион байгуулах;

3.1.6. нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдсэн хөрс, ургамлын бүрхэвч, ой, усан сангийн газар, түгээмэл тархацтай ашигт малтмал бүхий газрын бүх төрлийн судалгаа, шинжилгээний ажпын үр дүн, баримт бичиг, зураглал болон газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг газрын мэдээллийн санд бүртгэх;

3.1.7. улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон төсөл, хөтөлбөрийн хүрээнд барих барилга байгууламжийн газрыг чөлөөлөх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах;

3.1.8. нийслэлийн газрын мэдээллийн санг эрхлэн хөтлөх, газрын бүртгэлийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх;

3.1.9. газар эзэмшигч, ашиглагчаас газрыг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаа байдалд хяналт тавих, зөрчлийг арилгах шаардлага хүргүүлэх;

3.1.10. газрын харилцаатай холбогдон гарсан хохирол, зөрчлийг таслан зогсоох, арилгах болон газрын төлөв байдлыг сэргээх явцад гарсан зардлын хэмжээг тогтоон, зөрчил гаргасан этгээдээр нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах;

 

3.1.11. тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох талаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;

3.1.12. нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар, барилга байгууламжуудад газрын зөрчил, маргааныг таслан зогсоох зорилгоор саадгүй нэвтрэн орж, холбогдох бичиг баримтыг шаардах, шалгах, зөрчлийг арилгуулах;

3.1.13. нууцын зэрэглэлтэй зургийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

3.1.14. дүүргийн газрын албыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, хяналт тавих, шаардлагатай мэдээ мэдээллийг гаргуулан авах;

3.1.15. хуульд заасан үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох санал боловсруулах;

3.1.16. нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөө, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог хангах, хэрэгжүүлэх үе шатны хөтөлбөр, төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

3.1.17. улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний хугацааг сунгах, эрх шилжүүлэх, зориулалт өөрчлөх, эрх баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч, албаны дэргэдэх Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн, нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлсний үндсэн дээр газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох;

3.1.18. нийслэлийн нутаг дэвсгэр дэх төрийн өмчийн газрын нэгдсэн бүртгэл хийх, хил заагийг тэмдэглэх, кадастрын зураглалыг зохих байгууллагаар үйлдүүлж, газрын улсын бүртгэлд бүртгэх, уг газруудад дохио, санамж, хатуу тэмдэг тавих, хашаа хайс татах, сахиул ажиллуулах зэргээр хамгаалалтад авах;

3.1.19. газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангилал, түүний өөрчлөлт, хөдөлгөөний жижүүрийн зургийг хөтөлж, тайланг тогтоосон хугацаанд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

3.1.20. газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд хамруулж, шаардлагатай газруудад байр зүйн зураглалыг мэргэжпийн байгууллагаар үйлдүүлж, үйл ажиллагаандаа ашиглах;

3.1.21. улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон төсөл хөтөлбөрийн хүрээнд шинээр барих барилга байгууламж, авто замын трасст орж байгаа нэгж талбарын бүртгэл хийх, судалгаа гаргах, газар зохион байгуулалт хийх, газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохих журмын дагуу зохион байгуулах;

3.1.22. газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд холбогдох байгууллагуудтай хамтран мэдэгдэл, шаардлага өгөх, зөрчлийг арилгах зорилгоор шаардлагатай тохиолдолд зохих журмын дагуу газрыг чөлөөлөх;

3.1.23. нийслэлийн өмчийн нийтийн эзэмшлийн газрын тооллого, бүртгэлийн ажпыг зохион байгуулж, нийслэлийн нутаг дэвсгэрийг кадастрын зураглалд бүрэн хамруулах, тухай бүр баяжилт хийж, нийслэлийн газрын мэдээллийн нэгдсэн санг

бүрдүүлэх;

3.1.24. нийслэл, дүүргийн хилийн цэсийг тодотгох, өөрчлөх талаар санал боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, холбогдох дээд шатны байгууллагад уламжлах;

3.1.25. нийслэлд газрын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах санал боловсруулж, шийдвэрлүүлэх;

3.1.26. шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэргүүдийн шийдвэрлэлтийн талаарх мэдээ, тайланг хагас жил тутам Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст хүргүүлж ажиллах;

3.1.27. холбогдох журам, зааврын дагуу Газрын биржийн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах;

3.1.28. газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийг цуглуулах, мэдээллийн санг эрхлэх;

3.1.29. газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;

3.1.30. нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хаягийн төслийн зургийг Хаягжуулалтын тухай хууль, “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын дагуу хийж, хаягийн мэдээллийн санг эрхлэх

3.1.31. газар ашиглалтын зориулалт бүрийг зураглан бүртгэхтэй холбогдон хийгдэх геодезийн хэмжилтийн ажпыг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

3.1.32. газрын нэгдмэл сангийн зураг, газрын улсын бүртгэлийн кадастрын хэмжилт зураглалд ашиглагдах геодезийн байнгын цэг тэмдэгтийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдал, хүлээн авсан акт, холбогдох материалуудыг цэгцлэх;

3.1.33. газар зүйн нэрийн зургийг ашиглаж байгаа байдал, газар нутаг, гудамж, зам, талбайг батлагдсан газар зүйн нэрээр нэршүүлэх, нийтэд түгээн хэрэглүүлж, хэвшүүлэх ажпыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах

3.1.34. байр зүйн тоон зургийн батлагдсан загвар, стандартаар үүсгэсэн мэдээллийг Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас авч ашиглах ба баяжилтийг мөн энэхүү стандарт загварын дагуу оруулан Нийслэлийн байр зүйн зургийн мэдээллийн санг хөтлөх;

3.1.35. байгалийн нөхцөл, нөөцийн бүх төрлийн судалгаа, Улаанбаатар хотын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, улс, орон нутгийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүд, бусад салбаруудын төлөвлөлт болон газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын газруудыг хамарсан, байрлалд суурилсан нэгдсэн мэдээллийн сан байгуулж, түүнд үндэслэн тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах, өмчлүүлэх газрын нөөц тогтоох ажлыг гүйцэтгэх;

3.1.36. газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, баялаг бүтээх зорилгоор байгалийн нөөц, баялагийг бүртгэх, тэдгээрийг зөв зохистой, ашиглах, хамгаалах, ажпыг дүүргүүдийн нутаг дэвсгэрт зохион байгуулах

3.1.37. өмнөх оны нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан дараа оны нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тогтоосон хугацаанд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх

3.1.38. ойн сан, усан сан, зам, шугам сүлжээний газруудын хориглолт, хамгаалалтын бүс, аюулгүйн зурвастай давхцаж буй болон бусад зөрчил, маргаантай, баталгаажилт хийгдээгүй газрын судалгааг жил бүр гаргаж, авах арга хэмжээг тодорхойлон, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулах

3.1.39. газрын харилцааны талаарх хууль, тогтоомж болон газар зохион байгуулалтын төлөвлөгөө түүний боловсруулалт, хэрэгжилтийн талаар цахим болон бусад хэлбэрээр олон нийтэд ил тод, нээлттэй мэдээллэн, сурталчилж, иргэд, олон нийтийн оролцоог хангах боломжийг бүрдүүлэх

3.1.40. Хуульд заасан бусад чиг үүрэг

Дөрөв. Хариуцлага

4.1. Албан ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас бусдын хууль ёсны эрх ашгийг хохироосон, бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ болон энэ дүрмээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн ажилтан, албан хаагчид Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

4.2. Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлага, албан үүрэгтэй холбогдуулан өгөгдсөн үүрэг даалгавар зөрчсөн болон биелүүлээгүй албан хаагчид ногдуулах хариуцлагын асуудлыг Газрын албаны даргын дэргэдэх “Зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.

Хандалт

108510
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
174
2172
6552
108510

Таны IP: 54.166.153.192

Facebook