Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Чингэлтэй дүүргийн газрын алба

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХИЙГ СӨХӨН ХАРВАЛ

Тасганы овоо, Худалдааны их зах буюу өнөөгийн Худалдааны гудамж, Махан дов буюу одоогийн барилгачдын талбай, Хятадын өргөн чөлөө буюу Ж.Самбуугийн гудамж гээд тоочвол олон түүх яригдах болно. Чингэлтэй дүүргийн товч түүхийн багахан хэсэг юм. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 04-р дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарилгаар Улаанбаатар хотын Засаг захиргааны нэгж болох 10 хороо, захиргааг хувааж 4 район буюу дүүрэг болгон зохион байгуулсаны нэг нь Сүхбаатарын район байв. Эл районыг Монголд Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй гэсэн хоёр дүүрэг болгон шинээр зохион байгуулах шийдвэр гарч их хотын хойморт залрах Чингэлтэй хайрхан уулаар овоглосон нэгэн дүүрэг мэндэлсэн түүхтэй.

Энэ онд хайрхан уулаараа овоглосон Чингэлтэй дүүргийн маань түүхт 25 жилийн ой тохиож байгаа энэ мөчид тус дүүрэгтэй ажил амьдралаараа холбогдон залуу нас, бие сэтгэлээ зориулсан үе, үеийн удирдлага, ажилтан албан хаагчид болон бүх иргэд оршин суугчиддаа баярын мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Чингэлтэй дүүрэг нь нийслэлийн Улаанбаатар хотын хоймрыг эзлэн Баянгол, Сүхбаатар, Сонгинхайрхан дүүрэгтэй хил залгаа оршдог. 89.3 мянган м.кв газар нутагтай, түүний 30.3 хувь нь Хөдөө аж ахуйн эдэлбэр, 27.0 хувь нь хот суурин, зам, шугам сүлжээ, 37.1 хувь нь ой, 4.5 хувь нь усан сан бүхий газар болно. Тус дүүрэг 160 гаруй мянган хүн амтай. Засаг захиргааны нэгж 19 хороотой үүнээс 6 байшин хороолол, 13 хороо нь гэрийн хороолол юм.

Нэг. Албаны бүтэц,

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/626 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсны дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Газрын албанд шилжүүлж баталсан. Үүний дагуу тус алба нь албаны дарга, хороо хариуцсан газар зохион байгуулагч 4, бүртгэлийн мэргэжилтэн 1, газар өмчлөлийн мэргэжилтэн 2, төлбөрийн байцаагч 2, санхүүгийн ажилтан 1, архив бичиг хэргийн эрхлэгч 1, жолооч 1, журмын хашааны сахиул 1 зэрэг нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.


Хоёр. Албаны зорилго

Чингэлтэй дүүргийн Газрын алба нь 2017 онд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, дүүргийн газар ашиглалт, газрын менежментийг сайжруулж, иргэд оршин суугчдад амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах, боловсрол эрүүл мэнд, соёл, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халуун ус, ус түгээх байр, авто зам, гүүр, үерийн далан, инженерийн байгууламжийн ажлууд болон иргэдийн оролцоотойгоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэн тохижуулах, газрын зөрчил маргааныг багасгах зэрэг олон талт иргэдэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр үндсэн зорилгодоо тусгаж ажиллаж байна.

Гурав. Зорилт

Дүүргийн нутаг дэвсгэрт Монгол улсын газрын тухай хуулийг хэрэгжүүлэн газрын зөрчил маргааныг бууруулсан иргэдийг эрүүл, аюулгүй тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах.

Дөрөв. Хүрэх төвшин

Газар ашиглах, эзэмших, өмчлөх иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг Монгол Улсын Газрын тухай хууль, Монгол Улсын өргөдөл, гомдол шийдэх тухай болон бусад хуульд заасан үндэслэл, шаардлагыг ханган шийддэг зөрчилгүй жишиг албаны түвшинд хүрнэ.

Тав. Төлөвлөж буй ажил

2017 оныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ ажлыг хүрээнд Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14-р хороонд Яаралтай түргэн тусламжийн төв барих газрыг судлаж газар чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газрын албатай хамтран хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Тус дүүргийн 11-р хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн газрын байршлыг тогтоож газар чөлөөлж ажлыг 2017 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт олон жил амьдарч байгаа боловч газар эзэмших эрхээ баталгаажуулж аваагүй иргэдийн газар эзэмших эрхийг хуулийн дагуу баталгаажуулах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд тус дүүргийн 9,10,12-р хороонд судалгааны ажил хийгдэж иргэдтэй газар дээр нь уулзах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.

Иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах үүднээс дүүргийн 2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу 4-н байршилд чулуун зам тавихаар төлөвлөн ажиллаж байна.


 

Зургаа. Албаны цагийн хуваарь, хаяг, утас, вэб сайт

Иргэд хүлээн авах өдөр, ажиллах цагийн хуваарь

Гараг

Ажил эхлэх

Цайны цаг

Ажил тарах

Даваа

08:30

12:30-13:30

17:30

Мягмар

08:30

12:30-13:30

Гадуур ажилтай

Лхагва

08:30

12:30-13:30

17:30

Пүрэв

Гадуур ажилтай

Баасан

08:30

12:30-13:30

17:30

Бямба, Ням гарагуудад амарна

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, нийслэлийн засаг захиргааны 4-р байр. Шуудангийн хаяг: 13330 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Утас: 321224 319857

Факс: (976-11) 319857

http://www.gazar.ub.gov.mn//

Долоо. Чингэлтэй дүүргийн газрын албаны 2017 оны эхний улиралд хийж гүйцэтгэсэн ажлууд

7.1 Газар зохион байгуулалтын талаар

Дүүргийн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг “Газрын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалт, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 09-ний 14 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжилтэнд хяналт тавих, хангах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

Дүүргийн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийт 4 бүлэгт хувааж 32 төрлийн үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн. Тусгагдсан нийт ажлыг хэрэгжүүлэх шатандаа гүйцэтгэж 1 дүгээр улирлын байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 26 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд:

2017 оны 1 дүгээр улирлын байдлаар дүүргийн Засаг даргын 8 удаагийн захирамж гарсан байна. Үүнийг дараах графикаар харуулав.


2017 оны дүүргийн Засаг даргын захирамжууд

Захирамжийн дугаар

Иргэний тоо

ААН, байгууллагын тоо

Нийт

Газрын хэмжээ /м2-аар/

ААНЖ

Иргэний ахуй

Зуслан

1

А/08

3

1

4

1138

 

1400

2

А/47

 

1

1

2035,5

   

3

А/48

1

1

2

3816

163

 

4

А/82

35

1

36

1330

374

21470

5

А/83

37

1

38

 

7474

12876

6

А/136

14

 

14

 

872,4

5793

7

А/141

3

 

3

   

2100

8

А/142

3

6

9

64921

 

1545

НИЙТ

99

8

15

107584,5

8883,4

45184

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн /нөхөн авах хүсэлт ирүүлсэн/ 10 иргэний өргөдлийг Нийслэлийн газрын албаны даргын тушаалаар 2017.02.20-ний А/19 тушаалаар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олголоо.

Газрын зөрчлийг арилгах, газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх талаар:

· Иргэний өмчийн маргаантай асуудлаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нийт 9 нэхэмжлэлтэй шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцон 2 нэхэмжлэлийн хэргийг шийдэж ажиллаа.

· Албаны даргын баталсан хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрээр ажиллаж 2 удаагийн зөрчлийн мэдээ хүлээн авч, газар дээр нь очиж шалган авсан Газрын тухай хуулийн дагуу хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллав.

· Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Авто угаалгын газрын эзэмшил газар руу оруулан барьсан хашаанд шаардах хуудас өгч хашааг нь татуулсан.

· Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны үерийн далан, шуудуу дагуу үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрөлгүй түц, павилон, чингэлэгүүдэд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шаардах хуудас өгч ажилласан.

Газар чөлөөлөх ажлын талаар:

Монгол Улсын газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/863 дугаар захирамжийн хүрээнд 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 9 ТҮЦ, 3 замын хаалт, 1 хашаа буулгасан болно. Буулгалтын ажлыг дараах байдлаар харуулав.

 

 

Хороодод ажилласан талаар

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн “Иргэдээ сонсьё” аяны хүрээнд зохион байгуулагдсан уулзалтад 2017 оны 3 дугаар сард хуваарийн дагуу хариуцсан хорооддоо газартай холбоотой иргэдийн саналыг сонсож, хариуг өгч ажилласан.

Улсын Их хурлын гишүүн Т.Аюурсайханы иргэдтэй уулзах уулзалт, Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч н.Лхагвасүрэн хороодын газрын асуудалтай иргэдтэй уулзаж мэдээлэл өгч ажилласан.

Шинээр санаачлан хийсэн ажлын талаар

Бүртгэлийг сайжруулах, хяналт тавих зорилгоор AutoCAD программ дээр жижүүрийн зураг хөтлөхөөс гадна ArcGIS программыг ашиглан инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, газар дээрх болон доорх шугам сүлжээ, байшин, барилгын хаяг, дугаар, байршил, бусад эзэмшил, ашиглалтад олгох боломжгүй газруудад хяналт тавьж ажиллаж байна.

7.2 Газар өмчлөлийн талаар

Тайлант хугацаанд газар өмчлөх хүсэлтээ гаргасан иргэний материалыг хуульд заасан бүрдлийг хангуулан хүлээн авч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 сарын 30-ны өдрийн А/44, 2017 оны 03 сарын 03-ны өдрийн А/109 дүгээр 2 удаагийн захирамжаар 85 иргэнд газрыг нэг удаа үнэгүйгээр өмчлүүлсэн. Хамтран өмчлөгчөө хасуулах болон Кадастрын зурагт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан 36 нэгж талбарт хамаарах 126 иргэний материалыг “Газар өмчлөлийн шийдвэрийн төслийг бэлтгэх” ажлын хэсгийн хуралдаанд танилцуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн. Эдгээр иргэд цахимаар болон орон нутагтаа газар өмчилж авах эрх нь нээлттэй болсон. “Газар өмчлөлийн шийдвэрийн төслийг бэлтгэх” ажлын хэсгийн 2017 оны 3 сарын 14-ний өдрийн хуралдаанаар 65 материал танилцуулснаас 62 нь зөвшөөрөгдөж НЗД-ийн захирамж гарахаар хүлээгдэж байна. Ажлын хэсгийн хурлаас хойш тайлан бичих хугацаанд нэмж 36 материал ирээд байна. Нийт дүнгээрээ газар өмчлөлийн ажил 26,3 хувьтай байна.

Зуслангийн газар өмчлөх хүсэлтээ ирүүлсэн иргэдийн материалыг хянан үзээд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/52 зуслангийн газар өмчлүүлэх тухай, 2014 оны 101 тоот хаягийн зураг батлах тухай тогтоолуудаар батлагдсан хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг баримтлан зөрчилгүй иргэдийн газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж байна. Эзэмшил газар нь бүтэн болон хэсэгчлэн зам шугам сүлжээ төлөвлөгдсөн иргэдэд учрыг тайлбарлан өгч эзэмшил газарт нь өөрчлөлт оруулсны дараа өмчлүүлэх асуудлыг 2,3 дугаар улиралд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн амьдрал дээр зам явах боломжгүй байгалийн тогтоцтой газруудад хийгдсэн, хэрэгжих боломжгүй төлөвлөлтийг хэрхэн шийдвэрлэх талаар Ерөнхий төлөвлөгөөний газарт хандахаар судалгаа гаргаж байна.

7.3 Мэдээллийн сангийн бүртгэлийн талаар

Дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэнд газар өмчлүүлсэн мөн дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн нэр шилжсэн, талбай, зориулалт өөрчилсөн, хугацаа сунгасан, баталгаажсан нэгж талбаруудыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, дээрх газруудад иргэний хүсэлтээр хаяг, барилга бүртгэх, газар эзэмших эрхийг барьцаанд бүртгэх зэрэг нийт 927 нэгж талбарт өөрчлөлт оруулах болон бүртгэл үүсгэн мэдээллийн сангийн баяжилтыг хийсэн.

Хүснэгт 1

2017 оны 1 дүгээр улирлын кадастрын зургийн бүртгэл

 

Барьцаа бүртгэл

Барьцаа чөлөөлөлт

Мэдээллийн сангийн зургийн өөрчлөлт

хүсэлт

352

32

443

 

 

7.4 Газрын төлбөр, төсөв бүрдүүлэлтийн талаар

Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/12 тоот “2017 онд газар, хүү торгуулийн орлогоос орох төлөвлөгөөний хуваарийг батлах тухай” тушаалаар Чингэлтэй дүүргийн Газрын алба нь 2017 онд 400 сая төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

2017 оны 1-р улиралд нийслэлийн төсөвт 100 сая төгрөг төвлөрүүлэхээс 70 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлт 70 хувьтай

Төлөвлөгөөний биелэлтийг хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт 1

д/д

Хугацаа

Төлөвлөгөө /сая төгрөг/

Төлсөн /сая төгрөг/

Биелэлт

1.

1-р улиралд

100.0

70.0

70%

Төлөвлөгөөний биелэлтийг графикт үзүүлэв. График 1

2016 оны газрын төлбөрийн илүү,дутуу төлөлтийг Нийслэлийн газрын албаны даргын 2017 оны А/13 тоот тушаалаар баталгаажуулсан.

Дүүргийн Газрын төлбөр орлогын 2016 оны жилийн эцсийн тайлангаар 37,9 сая төгрөгийн дутуу төлөлт баталгаажсан. Үүнээс 2017 оны 1-р улирлын байдлаар 11,5 сая төгрөгийг барагдуулж урд оны дутуу төлөлт барагдуулалт 29 %-тай байна.

7.5 Санхүүгийн бүртгэлийн талаар

Гэрчилгээ, кадастерын зургийн үйлчилгээний орлогыг Чингэлтэй дүүргийн Төрийн сан банкны 100200729001 тоот дансанд 496 иргэн , ААНБ-аас гэрчилгээ үйлчилгээний орлогоор 9720,0 мянган төгрөг , 224 иргэнээс кадастерийн зургийн үйлчилгээний орлогоор 560,0 мянган төгрөг бусад орлогоор 683,0 мянган төгрөг тус тус төвлөрүүлэн Нийслэлийн газрын албаны төрийн сан банкны 200029001 тоот дансанд сар бүр орлогын хаалт хийж 11663,0 мянган төгрөг оруулж байна.

2017 оны 1 дүгээр улиралд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 527 ширхэг гэрчилгээ, аж ахуйн нэгж байгууллагад 6 ширхэг гэрчилгээ, төрийн байгууллагын 3 ширхэг буюу нийт 536 ширхэг гэрчилгээ бичиж олгоод байна.

7.6 Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар

2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 1800-1200 тусгай дугаар , дүүргийн Засаг даргын Тамгын газар болон бусад төрийн байгууллага, хувийн хэвшил, шүүх, хүчний байгууллага болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 3 хүсэлт ирснийг бүртгэн хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу хороо хариуцсан мэргэжилтнүүд хүлээлгэн өгч шийдвэрлээд байна.

Архивын тухай хууль, Газрын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн дагуу тус албаны архивын сан хөмрөгийг хамгаалах баяжуулах, цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг жигд ханган ажиллах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлтийг хүлээн авч лавлагаа гарган өгөх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж, нийт 77 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад лавлагаа гарган өгсөн байна.

Мөн дотоодоо албаны мэргэжилтэнгүүдэд 69 хувийн хэргийн баримт бичгийг түр олгон ажилласан байна.

Архивын эмх цэгцийг сайжруулах ажлын хүрээнд 2016 оны ирсэн бичиг, захирамжийн архив, барьцаа бүртгэл, кадастрын зургийн архивыг мэргэжилтнүүдээс хүлээн авч ажиллаж байна.

 

7.7 Өргөдөл, гомдол шийдвэрлэлийн талаар

Тус дүүргийн Газрын албанд 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар иргэдээс газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, талбайн хэмжээ өөрчлөх, хугацаа сунгах болон бусад асуудлаар нийт 340 өргөдөл, гомдол, хүсэлт ирснээс 107 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 97 өргөдөл, хүсэлт дүүргийн Засаг даргын захирамжийн төслөөс хасагдаж, 37 өргөдөл, хүсэлтийг 2017 оны 02 сарын 09-ний өдөр, 174 өргөдөл хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн Засаг даргын захирамжийн төсөлд явуулж, 27 өргөдөл хүсэлтийг захирамжийн төсөлд оруулахаар бэлдэн хянагдаж байна.

Аж ахуйн нэгж, байгууллагаас 373 албан бичиг ирснээс 288 албан бичгийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлсэн байна.

/Хүснэгт 1/

Төрөл

Нийт

Шийдвэрлэсэн

Хяналтанд

Захирамжийн төсөлд явуулсан

Шийдвэрлэлтийн хувь

1

Албан бичиг

373

288

85

 

77%

2

Өргөдөл

342

107

27

211

32%

 

НИЙТ

715

395

114

37

55%

/Захирамжийн төсөлд явуулсан хүсэлтэнд оноос өмнөх хүсэлт орсон болно/

График-1

 

 

График-2

 

 

2017 оны 1 дүгээр улирлын байдлаар тус албанд нийт 715 албан бичиг, өргөдөл гомдол ирснээс 395 өргөдөл гомдлыг шийдвэрлэн 55 хувийн гүйцэтгэлтэй байна.


Найм. Дотоод ажил

Судалгаа, тайлан

- Хорооны төлөвлөлт-хотын хөгжил уралдааны хүрээнд хээрийн судалгаа, газрын нөхцөл, нөөцийн судалгаа, хамгаалалтын бүсэд орсон айл өрхийн судалгааг хороо бүрээр гаргасан /7, 8, 9, 10, 16 дугаар хороод/

- Мэдээлийн сангийн алдаатай бүртгэгдсэн 10134 нэгж талбарын судалгааг гаргаж нэгтгэн Нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн

- Чингэлтэй дүүргийн ногоон бүсийн судалгааг гаргаж Нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн.

- 2016 оны барьцаа бүртгэлийн дэлгэрэнгүй судалгааг гарган Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн.

- Газрын үнэлгээ төлбөрийн хэлтсээс даалгасан Ланд менежер программд зориулсан 56 толгойтой тайлан, Төлбөрийн орлогын эхний улирлын барагдуулалтын судалгаа, 2016 оны болон 2017 оны эхний улирлын үлдэгдэлтэй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын (дотроо 14 sheet-тэй) судалгаа, шүүхэд нэхэмжлэл гаргах болон хаяг нь тодорхойгүй иргэн аж ахуйн нэгж байгууллага байгааг эрэн сурвалжлах, урьд онуудын үлдэгдэлтэй иргэн аж ахуйн нэгж байгууллагын судалгааг цаг тухай бүрт нь гаргаж ажилласан.

- Мөн албаны дарга болон дээд газраас өгсөн үүрэг даалгавар, тайлан мэдээг тухай бүрт нь хугацаанд нь хүргүүлэн ажиллаж байна.

Хандалт

140696
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
137
137
12227
140696

Таны IP: 54.81.45.122

Facebook