Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Сүхбаатаар дүүргийн газрын алба

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Сүхбаатар дүүргийн иргэд та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилж байна. Манай алба нь та бүхэндээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилт тавин ажиллаж байна.Тус дүүрэг нь 20840 га газар нутагтай бөгөөд Улаанбаатар хотын хоймор болсон дүүрэг бөгөөд төр захиргааны байгууллагуудын төв, соёл, шинжлэх ухаан, боловсролын цогцолборууд төвлөрснөөрөө онцлог дүүрэг юм.Тус дүүрэг нь 20 хороотой бөгөөд төвийн байшин хороолол, гэр хорооллын суурьшлын бүс, ногоон бүсийн зуслангийн амуудтай. Дүүргийн газар нутгийн 64.2 хувийг ойн сан бүхий газар эзэлдэг бөгөөд тус бүсэд Монгол Улсын иргэд харьяалал харгалзахгүйгээр зуслангийн газар эзэмшдэг.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА Д.СУГАР

  НЭГ. АЛБАНЫ БҮТЭЦ, ОРОН ТОО

Тус алба нь албаны дарга, газар зохион байгуулагч 4, өмчлөлийн мэргэжилтэн 1, кадастрын мэргэжилтэн 2, төлбөрийн байцаагч 2, нягтлан бодогч 1, архив, бичиг хэргийн ажилтан 1, жолооч 1 нийт 13 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

ХОЁР. АЛБАНЫ ЗОРИЛГО

Дүүргийн Газрын алба нь “Газрын тухай хууль”, “Газрын төлбөрийн тухай хууль”, “Газар өмчлүүлэх тухай хууль” болон газрын талаар төрөөс баримтлах бодлогыг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын газрын талаар баримтлах бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахад оршино.

1. Хүрэх үр дүн:

Нийслэл, дүүргийн нийгэм эдийн засгийн зорилт, нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэл, дүүргийн тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, албаны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг хэрэгжинэ.

2. Албаны үйл ажиллагааны талаар:

Тус алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

Ø Газрын харилцааны хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээний хүрээнд дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх ажлыг зохион байгуулах

Ø Газрын зөрчлийг таслан зогсоох, хянан шийдвэрлэх, хуулийн дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах

Ø Гэрээг дүгнэх, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээг зохион байгуулах

Ø Дүүргийн газрын нэгдмэл сангийн тайланг зохих хугацаанд гаргах, нийслэлийн Газрын албанд хүргүүлэх

Ø Газар өмчлөлийн мэдээллийн санг хөтлөх, ажлын зураг үйлдэх, мэдээллийг газар өмчлөлийг болон мэдээлэл технологийн асуудал эрхэлсэн хэлтсүүдэд тогтмол ирүүлэх.

Ø Газрыг үр ашигтай, зохистой ашиглах хамгаалах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах

Ø Газрын төлбөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд сурталчлан тайлбарлах, мэдээлэл зөвлөмж өгөх, газрын төлбөр төлөгчдийн бүртгэл мэдээллийг тогтмол хөтлөх

Ø Газрын төлбөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх

Ø Тухайн жилийн төлбөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлан мэдээг зохих журмын дагуу гаргаж тайлагнах

Ø “Газрын тухай” хууль, “Газрын төлбөрийн тухай” хууль тогтоомж болон газар эзэмших, ашиглах гэрээний биелэлтийг ноцтой зөрчсөн, их хэмжээний өр төлбөртэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, гэрээг цуцлах асуудлаар санал боловсруулж шийдвэрлүүлэх.

3. Тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар:

Энэ онд тус дүүргийн нутаг дэвсгэрт дараах бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Үүнд:

· Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх зам 2.8 га газарт авто зам, гүүр

· Голомт хотхоны баруун урд уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахаар 0.03 га талбайд уулзварын өргөтгөл

· Авто плазагийн уулзварын нэвтрэх чадварыг сайжруулахаар 0.175 га талбайд уулзварын өргөтгөл

· Усны гудамжнаас зүүн тийш 31 дүгээр сургуулийн хойд талд 28 дугаар байрны урд тал, 23 дугаар байрны хойд тал, 17, 15/1 байрны дунд 1.2 га газарт авто зам

· Сайн ноён Намнансүрэнгийн гудамжнаас зүүн тийш 45 дугаар сургуулийн хойд талд 0.4 га газарт авто зам

· Замын цагдаагийн урд уулзварт гүүрэн гарц

· Арслантай гүүрний шинэчлэлтийн ба шинээр барих автомашины болон явган зорчигч нэвтрэх нүхэн гарц, гүүрний шинэчлэлт хийгдэнэ.

4. Сүхбаатар дүүргийн газрын албаны мэргэжилтнүүдийн ажил үүргийн хуваарь

Мэргэжилтний нэр

Албан тушаал

Хариуцах хороо

1.

Д.Сугар

Албаны дарга

Албаны үйл ажиллагааг хэвийн явуулах удирдлагаар хангах

2.

Н.Мөнхтуяа

Газар зохион байгуулалгч

6, 7, 8, 17, 18, 20-р хороо Бэлх Сэлх Сэлбэ зуслан

3.

Б.Хадбаатар

Газар зохион байгуулалгч

1, 2, 9, 11, 12, 19-р хороо Шаргаморьт, Баянбулаг, Хуурай мухар зуслан

4.

Н.Алтантуяа

Газар зохион байгуулалгч

10, 13, 14, 15-р хороо Архустай, Зуунмод, Гоодойн зуслан, 20-р хороо Бэлхийн Цээнэ, Цолмонгийн ам

5.

Н.Чинсанаа

Газар зохион байгуулалгч

3, 4, 5, 16, 19-р хороо Санзай, Хандгайт, Хандгайтын богино, Майхан толгойн зуслан

6.

Г.Эрдэнэтуул

Кадастрийн мэргэжилтэн

1, 2, 9, 10, 11, 12, 13, 14, 15-р хороо Архустай, Зуунмод, 19-р хороо Гоодой, Шаргаморьт, Баянбулаг, Хуурай мухар, 20-р хороо Бэлхийн Цээнэ, Цолмонгийн ам

7.

Д.Мөнхтуяа

Кадастрийн мэргэжилтэн

3, 4, 5, 6, 7, 8, 16, 17, 18, 20-р хороо Бэлх, Сэлх, Сэлбэ зуслан, 19-р хороо Санзай, Хандгайт, Хандгайтын богино, Майхан толгойн зуслан

8.

С.Мөнгөнцэцэг

Өмчлөлийн мэргэжилтэн

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 -ð хороо

9.

Л.Батцэцэг

Төлбөрийн

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 20 -р хороо

10.

Э.Зоригоо

мэргэжилтэн

11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 -р хороо

11.

А.Лхагважаргал

Тооцооны нягтлан бодогч

Албаны санхүүтэй холбоотой тайлан тооцоо, эд хөрөнгийн бүртгэл хариуцах

12.

О.Сэлэнгэ

Архив, бичиг хэргийн ажилтан

Албаны архив, албан бичиг, өргөдөл гомдлын бүртгэл хариуцах

13.

Ж.Жавхлан

Жолооч

 

5. Иргэд хүлээж авах цагийн хуваарь

Гараг

Цагийн хуваарь

Үдээс өмнө

Цайны цаг

Үдээс хойш

1

Даваа

08.30-12.30

12.30-13.30

13.30-17.30

2

Мягмар

Дотоод ажил /Газар үзэх, төлбөр хуримтлуулах газрын маргаан, зөрчил арилгах/

3

Лхагва

13.30-17.30

4

Пүрэв

Дотоод ажил /Газар үзэх, төлбөр хуримтлуулах, газрын маргаан, зөрчил арилгах/

Дотоод ажил /Газар үзэх, төлбөр хуримтлуулах, газрын маргаан, зөрчил арилгах/

5

Баасан

08.30-12.30

13.30-17.30

6. Дүүргийн газрын албаны хаяг, байршил

Сүхбаатар дүүргийн 7-р хороо Денверийн гудамж дүүргийн Засаг даргын тамгын газры байр 202 тоот, 1 цонхны үйлчилгээний төв.

Утас: 70114546, 310762

www.sbd.gov.mn – дүүргийн сайтын Газрын алба гэсэн хаягаар орж мэдээ, мэдээллийг авна уу.

ГУРАВ. 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талаар:

Дүүргийн Засаг даргын 3 удаагийн захирамжаар зуслангийн зориулалтаар 217 иргэний 13.9 га газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр, 62 иргэний 3.7 га газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, талбайг өөрчлөхөөр, 43 иргэний 2.8 га газар эзэмших эрхийн байршлыг өөрчлөхөөр, 4 иргэний газар эзэмших эрхэд хамтран эзэмшигч нэмэхээр, иргэний ахуйн зориулалтаар 24 иргэний 1.13 га газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр, 12 иргэний 0.5 га газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, талбайг өөрчлөхөөр, 5 иргэний 0.3 га газар эзэмших эрхийн байршлыг өөрчлөхөөр, зуслангийн зориулалтаар 4 аж ахуй нэгж, 1 иргэний 1.6 га газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр, 5 аж ахуй нэгж 5.7 га газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, талбайг өөрчлөхөөр, 1 аж ахуй нэгж, 1 иргэний 0.5 га газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчилж шийдвэрлээд байна.

Газар өмчлөлийн талаар:

Нийслэлийн Засаг даргын 1 удаагийн захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 41 иргэний 2.6 га газрыг, зуслангийн зориулалтаар 142 иргэний 6.7 га газрыг өмчлүүлээд байна.

Газрын мэдээллийн сангийн бүртгэлийн талаар:

Дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшил газрын эрх шилжих, талбай, зориулалт, байршил өөрчлөх, хаяг оруулах, үл хөдлөх хөрөнгө бүртгэхээр мэдээллийн санд 1271 нэгж талбарт өөрчлөлт хийлээ. Газраа барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа 115 иргэн, аж ахуйн нэгжийн барьцааг бүртгэж, 122 иргэн, аж ахуйн нэгжийн барьцааг чөлөөлж мэдээллийн санд холбогдох тэмдэглэгээг хийгээд байна.

Газрын төлбөрийн талаар:

Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны А/12 тоот тушаалын дагуу тус дүүргийн Газрын алба нь 2017 оны 1-р улиралд 150.0 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээс 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 120.0 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт 80.1 хувьтай байна.

Санхүү төсөвийн талаар:

Нийслэлийн Газрын албанаас гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ 1000 ширхэг, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ 50 ширхэг авсан. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ 740 ширхэг, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ 23 ширхэгийг газар зохион байгуулагч нарт өгч гэрчилгээний төлбөр 17.6 сая төгрөгийг Төрийн сангийн 100200629001 тоот дансанд төвлөрүүлээд байна.

Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар:

Албаны хэмжээнд албан хэрэг, газар олголтын үндсэн баримт бичгийг заавар журмын дагуу хадгалж хөтлөн мэргэжилтэн, иргэдэд 198 архивын баримтаар, 97 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад баримт бичгийн хуулбар, лавлагаа олгож 114500 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн.

2016 оны дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хувийн хэргийн материалууд, нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлсэн иргэдийн хувийн хэргийн байнга хадгалах хадгаламжийн нэгжийн 177 материал, түр хадгалах хадгаламжийн нэгж буюу 125 хавтас материалыг архивд хүлээн авч бүртгээд байна.

Тус албаны 1-р улирлын байдлаар нийт 943 өргөдөл, гомдол хүлээн авч 679 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг шийдвэрлэж, 264 өргөдөл гомдол нь захирамжийн төсөлд хянагдаж шийдвэрлэгдэх шатандаа хүлээгдэж байгаа болно.

edoc.ub.gov.mn цахим албан бичгийн програмаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 373 албан бичиг ирүүлснээс 331 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, 42 албан бичиг судлагдах шатандаа, мөн цахим өргөдөл гомдлын smartcity.mn–ээр нийт 26 өргөдөл гомдол ирснээс 20 өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж, 6 өргөдөл гомдол судлагдах шатандаа байна.

 

 

Нэрс

Албан бичиг

Өргөдөл

Smartcity

Нийт Бичиг

   
   

Хариу өгсөн

Хариугүй

Судлагдаж байгаа

Хугацаа хэтэрсэн

Нийт

Шийдвэрлэгдсэн

Хариугүй

Судлагдаж байгаа

 

Нийт

Хариу өгсөн

Судлагдаж байгаа

Нийт

Хариу өгсөн

Хариугүй

Судлагдаж байгаа

Хугацаа хэтэрсэн

Нийт

   

1

Н.Мөнхтуяа

20

6

5

-

31

158

 

111

Захирамжийн төсөлд

269

2

3

5

180

6

119

-

305

   

2

Б.Хадбаатар

8

-

2

-

10

93

 

59

152

2

1

3

103

-

62

-

165

   

3

Н.Чинсанаа

10

1

4

-

15

68

 

45

113

4

2

6

82

1

51

-

134

   

4

Н.Алтантуяа

11

-

1

-

12

48

 

46

94

1

-

1

60

-

47

-

107

   

5

С.Мөнгөнцэцэг

3

-

-

-

3

61

 

3

64

1

-

1

65

-

3

-

68

   

6

Д.Мөнхтуяа

109

-

16

-

125

139

 

-

 

139

6

-

6

254

-

16

-

270

   

7

Г.Эрдэнэтуул

140

-

18

-

158

99

 

-

 

99

4

-

4

243

-

18

-

261

   

8

Л.Батцэцэг

2

2

-

-

4

3

 

-

 

3

-

-

-

5

2

-

-

7

   

9

Э.Зоригоо

-

-

-

-

-

10

 

-

 

10

-

-

-

10

-

-

-

10

   

10

А.Лхагважаргал

-

1

-

-

1

-

 

-

 

-

-

-

-

-

1

-

-

1

   

11

О.Сэлэнгэ

3

17

-

-

20

-

 

-

 

-

-

-

-

3

17

-

-

20

   

Нийт

306

27

46

-

379

679

 

264

 

943

20

6

26

1005

27

316

-

1348

   

 

Газар чөлөөлөлтийн ажлын талаар:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж, дүүргийн Засаг даргын 2016 оны А/381 “Албадан нүүлгэж газар чөлөөлөх тухай” захирамж, дүүргийн Засаг даргын 2017 оны А/08 “Газрын зөрчил арилгах арга хэмжээ авч газар албадан чөлөөлөх тухай” захирамжуудийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байлуулсан ТҮЦ, контейнер, павилоныг албадан чөлөөлөх ажлыг зохион байгуулан ажиллалаа. Нийт 186 ТҮЦ, контейнер, павилоны судалгаанд хамрагдсанаас 53 ТҮЦ-ийг албадан чөлөөлөөд байна.

 

Хандалт

140693
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
134
134
12224
140693

Таны IP: 54.81.45.122

Facebook