Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Баянгол дүүргийн газрын алба

 БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ МЭНДЧИЛГЭЭ

Та бүхний түмэн амар амгаланг айлтгаж ажлын амжилт хүсэж мэндчилье. Баянгол дүүрэг нь 1965 онд Октябрын район нэртэйгээр байгуулагдаж. 1992 онд одоогийн Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болж шинэ бүтэцээр үйл ажиллагаа явуулж байна.
Баянгол дүүрэгт 2017 оны эхний байдлаар 58241 өрхийн 214278 хүн амьдарч байна.
Засаг захиргааны нэгжийн хувьд 23 хороотой. Дүүргийн нийт өрхийн 76.2 хувь буюу 44380 өрх орон сууцны хороололд, 23.8 хувь буюу 13861 өрх гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд амьдардаг нийт өрхийн 50.4 хувь буюу 6986 нь Монгол гэрт амьдарч байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА Г.МӨНХБААТАР

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Нэг. Албаны бүтэц,

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны А626, А/635 дугаар захирамжаар нийслэлийн Өмчийн харилцааны бүтцээс нийслэлийн Газрын албаны бүтцийг салгаж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Баянгол дүүргийн Газрын алба дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Албаны дарга, санхүү бүртгэлийн мэргэжилтэн, архив бичиг хэргийн ажилтан, газар зохион байгуулагч 4, өмчлөлийн мэргэжилтэн 2, бүртгэлийн мэргэжилтэн 2, төлбөрийн байцаагч 2, жолооч, үйлчлэгч, сахиул гэсэн нийт 16 албан хаагчдын бүтэц орон тоотой ажиллаж байна. 2016 оны 11 дүгээр сараас дүүргийн Засаг даргын тамгын газрын өргөтгөлийн шинэ барилгын 3 давхарт байрлаж байна.

Хоёр. Албаны зорилго

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батласан “Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө, Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн Газрын албаны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, албаны ажилтнуудын ажлын уялдаа холбоог идэвхжүүлэх, хууль тогтоомж, дүрэм журмыг иргэдэд сурталчилах, газрын маргаан илэрсэн зөрчлийг арилгах зорилготой.

Гурав. Албаны хүрэх түвшин

Газар ашиглах, эзэмших, өмчлөх иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг Монгол Улсын өргөдөл, гомдол шийдэх тухай болон бусад хуульд заасан үндэслэл, шаардлагыг ханган шийддэг зөрчилгүй жишиг албаны түвшинд хүрнэ.

Дөрөв. Төлөвлөж буй ажил

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/14 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Нийслэлийн тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/779 дүгээр захирамж, Нийслэлийн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2017 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллана.

Тохижилт хийхээр төлөвлөж байгаа 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын туслах зам дагуух 824 метр 2,08 га гудамж, талбайд тохижилт бүхий авто зогсоол барьж байгуулах ажлыг 2017 оны 4 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна. Тохижилт хийхээр төлөвлөж буй нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байрлаж байгаа бетон суурьтай төмөр хашаа, 1 павилон, 13 түргэн үйлчилгээний цэгт мэдэгдэл өгч судалгааг гаргаж зардлыг шийдвэрлүүлж газар чөлөөлүүлэх ажлыг гүйцэтгэнэ.

Тасганы усан сангаас 3, 4 дүгээр хорооллын усан сан, 3, 4 дүгээр хорооллын усан сангаас 21 дүгээр хорооллын усан сан хүртэлх цэвэр усны шугам, баруун дөрвөн замын олон түвшний огтлолцол, Гурвалжингийн гүүр доогуур баригдах хатуу хучилттай авто зам, Өргөө кино театрын хойд уулзварын өргөтгөл, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх, Төмөр замын гармаас Хилийн цэргийн 0164 дүгээр анги хүртлэх авто замын шинэчлэлийн ажил гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллана.

Тав. Албаны хаяг, утас, вэб сайт

Хаяг: 16052 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Замчдын гудамж, Дүүргийн Засаг даргын тамгын газрын шинэ байр 3 давхар Утас 368341, 368461 Факс: (976-11) 362102 http://www.bgd.mn Е-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Зургаа. Албаны 2017 оны эхний улиралд хийж гүйцэтгэсэн ажил

6.1 Газар зохион байгуулалтын талаар

Дүүргийн Засаг даргын 2016 оны А/654, А/655, А/656, 2017 оны А/17, А/18, А/19, А/58, А/59, А/60, А/110, А/111, А/112 дугаар захирамжаар газар эзэмших эрх сунгах 98, эрх шилжүүлэх 32, хэмжээ, зориулалт, хаяг өөрчлөх 16, нийт 146 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг шийдвэрлэж, мэдээллийн санд бүртгэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулах, гэрээ дүгнэх, хянан баталгааны дүгнэлт олгох ажлыг гүйцэтгэж байна. Захирамжийн биелэлт 80 хувьтай байна.

Тус дүүргийн хорооны Засаг дарга нарт мэдээлэл хийж хилийн цэсийн зургийг хүлээлгэн өглөө.

6.2 Газар өмчлөлийн талаар

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 105 өргөдөл, 9 албан бичиг хүлээн авч “Tөрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдэх тухай хууль”-ийн хүрээнд шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2017.01.31-ны өдрийн А/44 дугаар захирамжаар 10 иргэн газар өмчилж, 20 иргэн хамтран өмчлөгч хасуулсан болон 1 иргэн газраа үнээр нь худалдаж авсан болно.

6.3 Мэдээллийн сангийн бүртгэлийн талаар

Дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшигчдийн эрхийн гэрчилгээг “Иргэний хууль”-д нийцүүлэн 14 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмшигч эрхийн гэрчилгээнд барьцаалсан бүртгэл, 16 иргэн, аж ахуй нэгж барьцаанаас чөлөөлсөн бүртгэлийг тус тус хийсэн.

Газрын кадастрын мэдээллийн санд регистрийн дугаар зассан-1, овог нэр зассан-1, байшин оруулсан-29, шинээр оруулсан-7, талбай өөрчилсөн-25, нэр шилжсэн-55, хаяг өөрчилсөн- 8, захирамжийн огноо дугаар өөрчилсөн-22 нэгж талбар нийт 118 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын зураг болон мэдээлэлд өөрчлөлт оруулсан.

6.4 Газрын төлбөр, төсөв бүрдүүлэлтийн талаар

Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны А/12 тоот тушаалаар баталсан төлөвлөгөөгөөр 150.0 сая төгрөг төвлөрүүлэхээс , 2017 оны 03-р сарын 22-ны байдлаар урьд оны дутуу төлбөрөөс 17.9 сая төгрөг, нөхөн төлбөр 0.6 сая төгрөг, алданги торгууль 1.6 сая төгрөг, нийт 120.1 сая төгрөг нийслэлийн төсөвт хуримтлуулж төлбөрийн төлөвлөгөө 80.1% -ийн биелэлттэй байна.

Дүүргийн Засаг даргын захирамжтай нийт 784 иргэн аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмших, ашиглах гэрээний дагуу 1-р улиралд 98.2 сая төгрөг төвлөрүүлэхээс 78.9 сая төгрөг төвлөрүүлж биелэлт 80.3 хувь байна.

Газрын төлбөрийн орлогыг хуримтлуулсан дүн 

1.5 Газар чөлөөлөлтийн талаар

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/863, дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Газрын зөрчил арилгаж газар чөлөөлөх тухай” А/626 дугаар захирамжийг хэрэгжүүлж нийтийн эдэлбэр газар, гудамж зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд “Гэсэр” сүмийн уулзвараас баруун 4 зам, 5 шарын автобусны буудал, Энхтайван, Амарсанаа, Энэбиш, Ард Аюушийн өргөн чөлөөнд нийт 107 түргэн үйлчилгээний цэгт газар чөлөөлөх тухай мэдэгдэлийг ТҮЦ тус бүрд 1-3 удаа Нийслэлийн Газрын албанаас өгсөн тусгай захиалгын шаардах хуудсаар мэдэгдлээ.

Шаардах хуудсаар мэдэгдэл өгсөн ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг долоон хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригт зохион байгуулж өөр дээрээ ачиж буулгагч авто машин захиалан 41 ТҮЦ-ийг нүүлгэж нийтийн эзэмшлийн газрыг чөлөөллөө.

6.5 Санхүүгийн бүртгэлийн талаар

2016 оны 4 дүгээр улирлын болон жилийн эцсийн холбогдох тайлангуудыг гаргаж Нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн, өдөр бүр газрын төлбөрийн орлогын 2602003038 тоот дансны гүйлгээ болон 200529001 тоот дансны гүйлгээг шивж орлого төвлөрүүлэлтэд хяналт тавьж байна. 2-р сарын 15-ны байдлаар төрийн сангийн 200529001 тоот дансанд 3,7 сая төгрөгийн гэрчилгээ үйлчилгээний орлого, Улаанбаатар банкны 2602003038 тоот дансанд 117,2 сая төгрөгийн газрын төлбөрийн орлого ороод байна.

Тайлант хугацаанд журмын хашаанаас 2 ширхэг ТҮЦ-ийг буцаан эздэд нь олгож НГА-ны нэмэлт санхүүжилтын дансанд 320 мянган төгрөгийн буцаан оруулсан.

6.6 Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар

Тайлант хугацаанд иргэн, аж ахуй нэгж байгууллагад нийт 119 архивын баримт хуулбарлан олгосон. Албаны мэргэжилтэнүүдээс архивын холбогдолтой 456 хавтас материал хүлээн авч архивласан байна.

Архивын өрөөг шинэчлэн тохижуулж сан хөмөргийн нийт материалыг эмх цэгцтэй болгож 1208 нэгжийг шинээр бүртгэлжүүлэн он цагаар, байнга, түр, ангилалаар байршууллаа. Архивт зориулалтын төмөр тавиур 3 ширхэгийг нэмж байрлууллаа.

Албаны архивын өрөө: сан хөмрөг: №1

Архивын сан хөмрөг: №2

Архивын сан хөмрөг: №3

6.7 Өргөдөл, гомдол шийдвэрлэлийн талаар

Иргэн, ААНБайгууллагаас 312 өргөдөл, 429 албан хүсэлтийг хүлээн авч 243 өргөдөл, 395 албан бичгийг шийдвэрлэж 69 өргөдөл, 34 албан бичиг нь шийдвэрлэлтийн шатандаа байна.

Тус албанаас аж ахуй нэгж, байгууллагад нийт 371 албан бичиг хүргүүлж ажиллалаа.

WWW.EDOC.UB.GOV.MN сайтын программд ирсэн албан бичгийг бүртгэн, мэргэжилтэнгүүдэд шилжүүлэн, явуулсан бичгийг гадагш илгээн ажиллаж байна.

ХОЁР. Дотоод ажил

Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар баталсан “Хорооны төлөвлөлт, хотын хөгжил” сэдэвт газар зохион байгуулалтын төлөвлөгөөг онол арга зүйн хүрээнд ухаалаг түвшинд хүргэхээр зарласан уралдаанд 4 мэргэжилтэн бүтээлээ таниллуулж байна.

Нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар гарсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/17, А/18 захирамжийн хэрэгжилтийг хангах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал захирамж А/04-А/19 захирамжийг сурталчлах “Иргэдээ сонсоё” 23 удаагийн хэлэлцүүлэгт оролцлоо.

2017.01.07-ний өдөр МУИС-ын багш, доктор, дэд профессор Г.Гантулга болон ХААИС-ын багш магистр Т.Шинэбаяр нар урилгаар оролцож зохион байгуулсан “Газар зохион байгуулалт, газрын харилцаа”,”Газрын кадастр” сэдэвт сургалтанд байгууллага хамт олнооороо оролцлоо.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт семинарт 2017 оны 01 дүгээр сарын 16-17-нд Онцгой байдлын ерөнхий газарт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулсан сургалт семинарт тус тус суув.

2017 оны 1 сарын 27-ны өдөр “Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар”-аас зохион байгуулсан “Газар зохион байгуулалт”-ын талаар явуулсан мэдээллийн цагт хамрагдсан.

“Сар шинийн баярыг угтсан нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай” дүүргийн Засаг даргын 2017 оны А/45 дугаар захирамжийн дагуу дүүргийн газрын албаны албан хаагчид нийтийн эзэмшлийн гудамж талбайд үүссэн хог хаягдал, цас мөс, халтиргаа гулгааг дүүргийн Засаг даргын 2016 оны А/642 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу Ард Аюушийн өргөн чөлөөний гудамж Саппорогийн уулзвараас хойш Гэмтлийн эмнэлэгийн уулзвар хүртэл авто замын зүүн талаар өглөөний 11.00-14.00 цагийн хооронд цэвэрлэлээ.

1. Тайлант хугацаанд 10 төрлийн судалгааг гаргаж нийслэлийн Газрын албанд хүргүүллээ. Үүнд:

· “Ус сувгийн удирдах газар”-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалтын бүсэд ДЗД-ын захирамжаар газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуй нэгжийн судалгаа,

· Нийтийн эдэлбэрийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэлтийн ажлын төлөвлөгөө,

· Үер усны аюулд өртөж болзошгүй ИААН-ийн судалгаа,

· Нийслэлийн Газрын албаны даргын 2016.01.26-ны 03/442 тоот албан бичгийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшсэнээс хойш 5 буюу түүнээс дээш жилийн хугацаа өнгөрсөн, өмчлөх эрхээ хэрэгжүүлээгүй байгаа иргэдийн /2012-2016 он/ судалгаа,

· Нийслэлийн Газрын албаны 2016.12.12-ны өдрийн 07/2130 тоот албан бичгээр өгсөн үүргийн дагуу “Газрын кадасрын мэдээлэлийн сангийн UBGIS системд бүртгэл дутуу болон буруу бүртгэсэн нэгж талбарын судалгаагаар нийт 5707 нэгж талбарыг шалгаж, өмчилсөн айлын судалгааг,

· Газрын нэгдмэл сангийн тайлангийн 1, 12 дугаар маягтын тоон дүн,

· 2016 онд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан, эзэмшил газраа бусдад ашиглуулсан байдлын судалгааг,

· Нийслэлийн Газрын албаны 2016.12.12-ны өдрийн 07/2130 тоот албан бичгийн дагуу “Газрын кадасрын мэдээлэлийн сангийн UBGIS системд бүртгэл дутуу болон буруу бүртгэсэн нэгж талбарын судалгаа”-г,

· Албаны 2017 оны “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г,

· Баянгол дүүргийн Газрын албаны 14 хоногт хийж гүйцэтгэсэн ажлын тайланг цаг хугацаа бүрт нь гарган хүргүүлсэн.

2. Тайлант хугацаанд 4 төрлийн судалгааг гаргаж дүүргийн Засаг даргад хүргүүллээ. Үүнд:

· Баянгол дүүргийн Газрын албаны 2017 оны Нийгэм, Эдийн засгийн зорилтын хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг дүүргийн Засаг даргад,

· Нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар гарсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/17, А/18 захирамжийн хэрэгжилтийг хангах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал захирамж А/04-А/19 захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нүүлгэж газар чөлөөлөх айл, өрхийн судалгааг дүүргийн Засаг даргад,

· “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгт оролцсон 11 дүгээр хорооны иргэн П.Алтангаригийн газар хүссэн хүсэлтийг 21 дүгээр хорооны дэвсгэрт шийдвэрлэхээр урьдчилсан хээрийн судалгаа хийж, захирамжийн төслийн хамт,

· 2017.01.09-ны №А/17 “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж болон 2017.01.30-ны №А/44 “Иргэнд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн биелэлтийг тус тус гарган хүргүүлээд байна.

Хандалт

170463
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
253
3208
8424
170463

Таны IP: 54.83.122.227

Facebook