Нэвтрэх
Бүртгүүлэх

Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод байдал

Шилэн данс

Хууль эрх зүй

Холбоо барих

Үйл ажиллагааны чиг үүрэг

Нийслэлийн Газрын албаны даргын
2016 оны 09 дүгээр сарын 23-ны
өдрийн ..... тоот тушаалын хавсралт

НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ХЭЛТЭС БОЛОН
ДҮҮРГИЙН ГАЗРЫН 
АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ

1.Захиргааны хэлтэс

Эрхэм зорилго: Төрийн байгууллагын чиг үүрэг, төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангах, хууль, эрх зүйн мэдээллээр хангах, албанаас гарч буй шийдвэрийн төсөлд зөвлөмж өгөх, үүнтэй холбогдсон мэдээллээр удирдлагыг хангах, газрын маргаантай асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нийслэлийн Засаг дарга болон албыг төлөөлөн оролцох, албаны стратегийн бодлогын хэрэгжилт болон үйл ажиллагааны дотоод хяналтыг хэрэгжүүлэх замаар албаны хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх.

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

· Монгол Улсын Их хурлын болон Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтууд, газрын харилцааны талаар гарсан бодлого, шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, биелэлтийн явц, үр дүнг тодорхойлох,

· Газрын тухай хууль бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дүрэм, журмыг боловсруулах, батлуулж, хэрэгжилтэнд хяналт тавих,

· Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын бодлого, чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн албан хаагчдын сахилга дэг журам, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, хүний нөөцийг зөв байршуулах, хүний хөгжлийг дээдэлсэн менежмент явуулах,

· Нийслэлийн Газрын албаны чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, иргэдийг мэдээллээр хангах,

· Албаны өдөр тутмын үйл ажиллагаанд хуулийн чиглэлээр туслалцаа үзүүлэх,

· Албаны даргын шийдвэрийн төслийг хуульд нийцэж буй эсэхэд зөвлөмж өгөх, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх,

· Газар эзэмших, ашиглах гэрээний биелэлт, газрын маргаантай асуудлаар шүүхэд нийслэлийн Засаг даргыг болон албыг төлөөлөн оролцох,

· Нийслэлийн Газрын албаны хэлтэс болон дүүргийн газрын албанд хяналт шалгалт хийсний үр дүнд тэдгээрийн үйл ажиллагааны алдаа, дутагдал, хийдлийг тогтоож, албаны даргын дэргэдэх “Зөвлөл”-ийн хуралд танилцуулж, шийдвэрлүүлэх,

· Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол болон ажлын үр дүнтэй нь холбогдуулан албан хаагчдын үйл ажиллагаанд шалгалт оруулах, зөрчил дутагдлыг олж тогтоох, шалтгаан нөхцлийг арилгуулах ажлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх,

· Албаны болон хэлтэс, дүүргийн газрын албаны үйл ажиллагааны талаар иргэдээс ирүүлсэн гомдол хүсэлтийн дагуу хяналт шинжилгээ хийж санал, зөвлөмж болосруулах,

· Байгууллагын дотоод журам, албан хаагчдын үйлчилгээний стандартын хэрэгжилт, ёс зүйн байдалд хяналт-шинжилгээ хийх, хэлтэс болон дүүргийн газрын албадад мэдэгдэх хуудсаар хугацаатай үүрэг даалгавар өгч байх,

· Графикийн дагуу болон удирдлагаас ирүүлсэн чиглэлийн хүрээнд шаардлагатай хэлтэс, албан хаагчийн “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийн явцыг хагас бүтэн жилээр, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэнд улирал тутамд дүн шинжилгээ хийх,

· Холбогдох хууль тогтоомж, тушаал, шийдвэр, албан даалгавар, байгууллагын стратеги зорилт, түүний хэрэгжилтийн явц байдалд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах,

· Албан хаагчдын идэвхи, санаачлага хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор ажлын үнэлгээний оновчтой систем боловсруулах,

· Захирамж,тогтоол шийдвэрийн биелэлтийг хэлтэс, албадаас гаргуулж нэгтгэх, тайлан мэдээг хүргүүлэх.

2. Санхүү, аж ахуйн хэлтэс

Эрхэм зорилго: Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг зохион байгуулж, албаны хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх.

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

· Хуулийн хугацаанд албаны санхүүгийн тайлан тэнцлийг гаргаж, харьяа дээд байгууллагуудад хүргүүлэх, төлөвлөгөөт шалгалтуудад хамрагдах,

· Санхүү эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийн хяналтын механизмыг боловсронгуй болгож удирдлагыг иж бүрэн оновчтой мэдээллээр хангах,

· Нийслэлийн Газрын албанд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг хийх, үйлчилгээ үзүүлэх, гүйцэтгэхэд захиалагчийн үүрэг гүйцэтгэх,

· Ажлын байранд шинэчлэл, их засвар, техник технологийн өөрчлөлттэй холбогдсон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх,

· Ажилтан албан хаагчдын цалин хөлс болон холбогдох тоцооллыг сар бүр зохих хугацаанд тооцон олгох, нийгмийн даатгал, татварын тайланг гаргаж хуулийн хугацаанд тушаах,

· Үндсэн хөрөнгө эзэмшигчдийг бүртгэлжүүлэх, баримтжуулах, тооллогыг хагас, бүтэн жилээр гүйцэтгэх, шинээр авах, актлах санал бэлтэх, шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах,

· Газрын төлбөрийн харилцах данснуудын орлогын гүйлгээг зохих программ хангамжид бүртгэх, өр авлагын тооцоо хөтлөх, хяналт тавих,

· Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний захиалга өгөх, тайлан гаргах, нэгтгэн баталгаажуулах ажлыг зохион байгуулах,

· Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэстэй хамтран газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах,

· Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад олгох нөхөх олговортой холбоотой баримтыг нягтлан шалгах, газрын зөрчилд болон нөхөх олговорт олгосон мөнгөний тайлан, мэдээг холбогдох хэлтэс, албадаас хүлээн авах, хяналт тавих,

· Гэрээт ажил үйлчилгээ болон цаг үеийн асуудлаар зохион байгуулагдах ажилд төсөв зохиох, хянах, шийдвэрлүүлэх,

· Ажилтан, албан хаагчдын цагийн бүртгэлд хяналт тавьж, ажлын хоцрогдол, тасалдлын судалгаа гаргаж, албаны удирдлагад танилцуулах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх.

· Албаны үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай шаардлагатай хангамжийн материалаар ажилтан, албан хаагчдыг хангах,

· Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх, ажлын санхүүжилтыг шийдвэрлэх

3.Газар ашиглалт, бүртгэлийн хэлтэс

Эрхэм зорилго: Нийгэм эдийн засгийн шинэ нөхцөлд үүсч буй газар ашиглалтын байдалд дүн шинжилгээ хийх, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, газар ашиглалтын хэтийн төлөв, хот байгуулалтын хөгжлийн загвар, бүсчлэлийн дагуу иргэн аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, газрын нэгдмэл сангийн данс бүртгэл хөтлөх, газар ашиглалтыг сайжруулах, иргэн,хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газрыг үр ашигтай, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа болон төлөв байдал, чанар,хувьсал өөрчлөлтөд төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх.

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

· Нийслэлийн төр захиргааны байгуулагуудын газар ашиглалттай холбогдсон болон иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх,

· Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагаа, газрын улсын бүртгэлд бүртгэх, гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах,

· Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих, гэрээний биелэлттэй холбогдсон гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авах,

· Газрын улсын бүртгэл хөтлөх, нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх, газрын мэдээллийн санд өөрчлөлт оруулах, хуулийн этгээдэд кадастрын зурган мэдээллээр үйлчлэх,

· Газар эзэмшигч, ашиглагчдад газар зохион байгуулалт, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хуульд заасан хугацаанд хийлгэхийг шаардах, хэрэгжилтэд хяналт тавих, газрын төлөв байдал,чанарын өөрчлөлтөд дүн шинжилгээ хийх,

· Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газраа хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд хяналт тавих,

· Газрын мэдээллийн санд газрын бүртгэлийн шилжилт хөдөлгөөн, гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаарх нэмэлт, өөрчлөлт, баяжилтыг тухай бүр хийх,

· Нийслэлийн нутаг дэвсгэрийн газар ашиглалтын талаарх зурган мэдээлэл, жижүүрийн зургийг холбогдох журмын дагуу хөтлөх,

· Газрын тухайн хууль тогтоомжийг зөрчин зохих байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр газрыг дур мэдэн ашигласан, үйл ажиллагаа эрхэлсэн зэрэг зөрчлийг хуульд заасан журмын дагуу арилгуулах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх, тэдгээртэй хамтран газар дээрх зөрчлийг арилгах арга хэмжээг авч ажиллах,

· Газрын нэгдмэл сангийн бүртгэл хөтлөх, үндсэн болон дэлгэрэнгүй ангилал, түүний өөрчлөлт, хөдөлгөөний тайланг тогтоосон хугацаанд гаргаж газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх,

· Газар ашиглалт, газрын эрхийн бүртгэл, баталгаажиллтын үйл ажиллагааг тасраллтгүй сайжруулах, тогтвортой хөгжлийг ханган ажиллах.

4. Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэс

Эрхэм зорилго: Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний төслийг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, шийдвэрлүүлэх, шинэчлэн сайжруулах санал бэлтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, газар зохион байгуулалт эрхлэх, газар ашиглалтын хөгжүүлэлт хийх.

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

· Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих,

· Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршлуудын газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулах,

· Нийслэл, дүүргийн хилийн цэсийг тодотгох, өөрчлөх болон маргаантай асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх,

· Тусгай хэрэгцээний газрын ашиглалтын байдалд хяналт тавих, тусгай хамгаалалтад авах, гаргах асуудлаар санал боловсруулах, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх,

· Газар ашиглалтын болон хот төлөвлөлтийн менежментийг сайжруулах талаар судалгаа шинжилгээ хийх, санал боловсруулах, дүгнэлт гаргах, хэрэгжүүлэх,

· Газарзүйн мэдээллийн системийн тусламжтайгаар газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн тодорхой асуудлуудаар дүн шинжилгээ хийх, санал боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах,

· Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлж буй газруудад санал өгөх, хариуцсан хэлтэс, албан хаагчтай хамтран ажиллах,

· Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал болон газрын

хэвлийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, ашигт малтмал хайх, олборлохтой холбоотой харилцааг зохицуулж, гэрээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, ажлын зураг хөтлөх, дүн шинжилгээ хийх,

· Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг олгох.

5. Газар өмчлөлийн хэлтэс

Эрхэм зорилго: Газрын өмчлөлийн харилцаатай холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, газар ашиглалтын хэтийн төлөв, хот байгуулалтын хөгжлийн загвар, бүсчлэлийн дагуу газар өмчлүүлэх ажлыг иргэд, нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах.

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

· Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн хот байгуулалтын хөгжлийн загвар, бүсчлэлтэй уялдуулан иргэдэд газар өмчлүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих,

· Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомж, төрөөс газар өмчлүүлэхтэй холбоотой баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх,

· Газар өмчлүүлэх үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргах талаар мэдээлэл, зөвлөмж өгөх, шийдвэрлэлтийг шуурхай зохион байгуулах,

· Иргэнд өмчлүүлэх газрын байршлыг тогтоож тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд санал тусгуулах, шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах,

· Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод, хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах,

· Газар өмчлөлийн ажлыг тогтмол сайжруулах арга хэмжээ авах, шинэ арга хэлбэрээр зохион байгуулах талаар судалгаа шинжилгээ хийх, санал боловсруулах,

· Газар өмчлөлийн тоо бүртгэл хөтлөх, өмчлүүлсэн газрын хэмжээ, түүний төлөв байдал, чанар өөрчлөлтийг нэгтгэн хянах, мэдээ тайлан гаргах,

· Газар өмчлөгч иргэний эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах, өмчийн газрыг дайчлан авах асуудлаар санал боловсруулах, газар өмчлөлийн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд оролцох, санал бэлтгэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,

· Дүүргийн Газрын албадаас ирүүлсэн иргэнд газар өмчлүүлэх тухай дүүргийн Засаг даргын саналыг хүлээн авч, хянасны үндсэн дээр хуулийн дагуу өмчлүүлэх ажлыг зохион байгуулах,

6. Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтэс

Эрхэм зорилго: Нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээ, үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийг тогтоох зорилгоор газрын зах зээлийн үнийг цуглуулах, санал өгч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний төсөл бэлтгэх, шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах.

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг :

  • Газрын төлбөрийг хууль тогтоомжийн дагуу ногдуулах, хураах,
  • Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний төсөл боловсруулж, батлуулах,

· Нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын суурь үнэлгээг шинэчлэн тогтооход санал өгөх,

  • Газрын үнэлгээ, үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийг тогтоох зорилгоор газрын зах зээлийн үнийг цуглуулах, санал бэлтгэх,
  • Нийслэлийн газрын төлбөрөөс төсөвт орох орлогын төлөвлөгөөний төсөл боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах,

· Дүүргүүдийн Газрын албадын газрын төлбөрийн тайланг хянах, нэгтгэх, газрын төлбөр, алданги, торгуулийн орлогын мэдээг нягтлан шалгах,

· Газар эзэмшигч, ашиглагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөрийн нэгдсэн бүртгэл хөтлөх, тайлагнах,

· Газрын төлбөрийн зөрчил, маргаантай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, байгууллагыг төлөөлөн оролцох, шүүхийн шийдвэрийн бүртгэл хөтлөх,

· Нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээ, төлбөрийн хэмжээ, бүсчлэл, итгэлцүүр зах зээлийн тухайн үеийн нөхцөл, шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх, тайлагнах.

7. Газрын мэдээллийн технологийн хэлтэс:

Эрхэм зорилго: Нийслэлийн хэмжээнд газартай холбоотой орон зайн болон орон зайн бус өгөгдлийг бүрдүүлэх, шинэчлэн баяжуулах, эрх бүхий холбогдох байгууллагуудыг газрын кадастрын талаарх мэдээ тайлангаар хангах, газрын харилцааны болон цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, албаны үйл ажиллагаанд шинээр нэвтэрч буй програм хангамж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, тасралтгүй найдвартай ажиллагааг хангах.

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг :

· Улсын болон орон нутгийн төсөв, төрийн байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн нийслэлийн газартай холбоотой орон зайн болон орон зайн бус өгөгдлийг бүрдүүлэх, баяжуулах

· Орон зайн болон орон зайн бус өгөгдлийг ашиглан дүн шинжилгээ хийх

· Эрх бүхий холбогдох байгууллагуудыг газрын кадастрын талаарх мэдээ мэдээллээр хангах

· Техник тоног төхөөрөмж болон програм хангамжийн аюулгүй байдал, түүний дотоод гадаад сүлжээний хэвийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах

· Байгууллагын цахим хуудсыг хариуцаж, байнга баяжуулж газрын харилцааны болон цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг түргэн шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэх

· Төрийн болон байгууллагын нууцын зэрэглэлтэй мэдээллийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах

· Холбогдох хууль, журам стандартын дагуу орон зайн болон орон зайн бус мэдээллийг Геодези зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүргүүлэх

· Геодезийн цэг, тэмдэгтийн хэвийн байдал, хамгаалалтад хяналт тавьсан тухай тайлан мэдээг холбогдох хууль, журам, стандартын дагуу зохих байгууллагад хүргүүлэх

· Геодезийн багаж тоног төхөөрөмжийг баталгаажуулах,

· Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, дугаарыг мэдээллийн санд зохих журмын дагуу бүртгэх, газрын эрхийн гэрчилгээ барьцаалсан болон барьцааг чөлөөлсөн тухай тэмдэглэгээг зохих журмын дагуу бүртгэх,

8. Газар чөлөөлөх хэлтэс

Эрхэм зорилго: Улаанбаатар хотод баригдах барилга, автозам, инженерийн шугам сүлжээний газрыг чөлөөлж, холбогдох газруудад хүлээлгэж өгөх болон нөлөөлөлд өртсөн газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчидтэй гэрээ байгуулах, газрыг чөлөөлөх, нөхөх олговор олгох, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах.

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

· Шинээр баригдах барилга байгууламж, авто замын трасст орж буй нэгж талбарын бүртгэл хийх, судалгаа гаргах, чөлөөлөгдөх газрын газар зохион байгуулалт хийж танилцуулах,

· Газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах,

· Чөлөөлөгдөх газрын үл хөдлөх хөрөнгийн фото зураг болон газрын байршлын зургийг бэлтгэх,

· Чөлөөлөгдсөн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээллийг газрын мэдээллийн санд бүртгэх санал боловсруулж, Мэдээлэл технологийн хэлтэст хүргүүлэх, чөлөөлсөн газрыг жижүүрийн зурагт тэмдэглэж, мэдээллийн сан үүсгэх;,

· Газар чөлөөлөх төсөв зохиох, батлуулах, газрын нөхөх олговор олгох, тайлагнах,

· Улсын төсвөөр болон дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр шинээр баригдах өргөтгөл, шинэчлэл хийгдэх авто зам болон инженерийн шугам сүлжээний трассын газрын тоо бүртгэл хөтлөх, тоолох, тайлагнах,

· Гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах, нөхөн олговор олгох.

 

9. Дүүргийн Газрын алба:

Эрхэм зорилго: Газрын харилцааны хууль тогтоомж, газрын харилцаатай холбоотой гарсан Улсын их хурал, Засгийн газрын тогтоол, Барилга, хот байгуулалт сайд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тушаал, Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын захирамж, шийдвэр, Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг хариуцсан нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, газар ашиглалтын байдалд хяналт тавих, тайлагнах.

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

· Нийслэлийн Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний төсөлд санал өгөх, Дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайланг зохих журмын дагуу бэлтгэн нийслэлийн Газрын алба болон Засаг даргад тайлагнах,

· Газрын харилцааны хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээний хүрээнд, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх ажлыг зохион байгуулах,

· Газрын зөрчлийг таслан зогсоох, хянан шийдвэрлэх, хуулийн дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах,

· Ажил үйлчилгээг сайжруулах, ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, газрын менежментийг боловсронгуй болгоход чиглэсэн судалгаа хийх, санал боловсруулах, тайлагнах,

· Газар эзэмшигч, ашиглагчдын гэрээг дүгнэх, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээг зохион байгуулах,

· Дүүргийн газрын нэгдмэл сангийн тайланг зохих хугацаанд гаргах, нийслэлийн Газрын албанд ирүүлэх,

· Газар өмчлөлийн мэдээллийн санг хөтлөх, ажлын зураг үйлдэх, мэдээллийг газар өмчлөлийн болон мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн хэлтсүүдэд тогтмол ирүүлэх,

· Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах,

· Газрын төлбөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд сурталчлан тайлбарлах, мэдээлэл зөвлөмж өгөх, газрын төлбөр төлөгчдийн бүртгэл мэдээллийг тогтмол хөтлөх,

· Газрын төлбөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх,

· Тухайн жилийн төлбөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлан мэдээг зохих журмын дагуу гаргах, тайлагнах,

· Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж болон газар эзэмших, ашиглах гэрээний биелэлтийг ноцтой зөрчсөн, их хэмжээний өр төлбөртэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, гэрээг цуцлах асуудлаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх.

Хандалт

089167
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
174
3034
11470
89167

Таны IP: 54.162.114.84

Facebook