Нэгж талбарын байршил, эргэлтийн цэг тодруулах систем

Кадастрын зурган дээр байгаа аль нэг координатыг бичиж хөрвүүлнэ үү.

X: Y: UTM бүс:

     НГА-аас хэрэгжүүлж буй уг систем нь тухайн газрын кадастрын зурганд агуулагдаж буй эргэлтийн цэгийн тэгш өнцгийн солбицлыг газарзүйн солбицол руу өндөр нарийвчлалтайгаар хөрвүүлж байгаа боловч таны ашиглаж буй байршил тодорхойлох төхөөрөмж /ухаалаг гар утас/-ийн нарийвчлал нь чанарын шаардлага хангахгүй тул эргэлтийн цэгийг суурилуулах үйл ажиллагаанд ашиглах боломжгүй болохыг анхааруулж байна.

     Гар утас болон энгийн гар GPS нь хамгийн ойр байгаа хиймэл дагуулыг ашиглан тухайн байршлыг тодорхойлдог бөгөөд олон хиймэл дагуул ашиглах тутам илүү нарийвчлалтай байх боловч эргэлтийн цэг газарт суурилуулах шаардлага хангахгүй тул энэ тохиолдолд геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад хандахийг зөвлөж байна.

  1. Хайлтын цонхонд эргэлтийн цэгийн координатыг оруулна уу.
    • “X” цонхонд кадастрын зургийн “Нэгж талбар” хэсэгт байрлах “X” баганын тоон утгыг бичиж оруулна.
    • “Y” цонхонд кадастрын зургийн “Нэгж талбар” хэсэгт байрлах “Y” баганын тоон утгыг бичиж оруулна.
    • “UTM бүс” цонхонд Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Багахангай, Налайх дүүргээс хайх тохиолдолд “48” утгыг, Багануур дүүргээс хайх тохиолдолд “49” утгыг оруулаад “Хөрвүүлэх” товчийг дарна.
  2. Утгыг оруулсаны дараа чиглүүлэгч эргэлтийн цэгийг заана.
  3. Чиглүүлэгч дээр дарж “Google maps” руу шилжих ба зүүн доод буланд байрлах “Satellite” дээр дарж сансрын зургаас харах боломжтой.